• Өнөөдөр 2024-05-18

УБЕГ-ын ахлах бүртгэгч Ж.Нямдоржийн хахууль авсан хэргийг шалгаж дуусчээ

2022-11-07,   393

  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бужигнаан үүсэж, улсын байцаагч нарыг шалгаж байгаа. АТГ-ын мөрдөгчид УБЕГ-т шалгалт оруулж, хоёр ч хүний албан өрөөнд болон гэрт нь нэгжлэг хийж, ноцтой баримтыг хураан авсан. Тодруулбал, УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нямдорж, Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулга нарыг түр хугацаанд саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

      Тэгвэл УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нямдоржийн бусдаар дамжуулж хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ. Ж.Нямдорж нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хууль бусаар гадаад паспорт гаргаж өгөн бусдаас хахууль авсан гэх. Уг үйлдэл нь хэдэн зуугаар тоологдож байгаа гэнэ.

 


УБЕГ-ын ахлах бүртгэгч Ж.Нямдоржийн хахууль авсан хэргийг шалгаж дуусчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188