• Өнөөдөр 2025-04-29

Алга болсон иргэний дүү: Гэртээ ганцаараа амьдардаг байсан ах минь шөнө гараад алга болчихлоо

2022-09-22,   686

      Өндөр настай иргэн алга болж, ар гэрийнхэн нь эрэн хайж байна. Тодруулбал, есдүгээр сарын 19-20-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо, Ханын материал орчмоос өндөр настан алга болжээ. Түүнийг ар гэрийнхэн нь болон цагдаагийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

         Бид энэ талаар алга болсон иргэний дүүтэй холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Ах минь гэртээ ганцаараа амьдардаг. Үр хүүхэд байхгүй, харж хандах хүнгүй болохоор хэцүү байдаг. Би л хааяа эргэж тойрдог юм. Шөнө болсон хойно гэрээсээ гараад явсан байна лээ. Алга болохоос хоёр, гурван хоногийн өмнө уулзахад бие нь муу байгаа талаар хэлсэн. Гэрээсээ төөрчихвөл гэрээ эргэж олох чадваргүй. Харвалт өгсөн, хараа муутай хүн байдаг. Ухаан санаа нь орж гараад байгаа. Зар тавьж, хүмүүст хандсан. Өнөөдөр нэг хүн залгаад “Баянхошуунд явж байсан” гэж хэлсэн. Түүний өгсөн мэдээллийн дагуу бид Баянхошуунд хайж байна. Энэ хавьд харсан олон хүн байна лээ. Тийм учраас цагдаа дуудаад хяналтын камер шүүх гэж байна” гэв.

 


Алга болсон иргэний дүү: Гэртээ ганцаараа амьдардаг байсан ах минь шөнө гараад алга болчихлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188