Киргизстан, Тажикстаны нутагт орших Памирын нурууны Ленин 7134 метр оргилд ганцаарчилсан авиралт хийхээр явсан "Цэгц" клубийн уулчин Х.Бумхишигийн хөл 5800 метрт хөлдөж, ууланд гацсан харамсалтай мэдээлэл бий. Энэ сарын 7-нд Консулын газраас уулчин Х.Бумхишигийн хөл хөлдөж, бэртсэн болохыг Монголын уулчдын холбоонд мэдэгдсэн байдаг. Мэдээллийн дагуу түүнийг аврахаар Монголын уулчдын Үндэсний холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, “Жаргалант” клубийн уулчин Э.Даваадорж нар энэ сарын 8-нд Улаанбаатар хотоос хөдөлсөн. Түүнийг аврах ажиллагаанд мөнгө хэрэгтэй учир С.Ганхүү уулчин хандивын данс нээж, аврах ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Одоогийн байдлаар түүний аврах ажиллагаанд 2.5 сая төгрөг цугларсан аж. Тэдний аврах ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа болон уулчин Х.Бумхишигийн биеийн байдал ямар байгаа талаар түүний ахтай холбогдож, зарим зүйлийг тодруулсан юм.
-Дүүгийнх нь биеийн байдал ямар байгаа вэ. Аврагчид очсон уу?
-Монголын уулчдын Үндэсний холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, “Жаргалант” клубийн уулчин Э.Даваадорж нар өнөөдөр (өчигдөр) 15:00 цагийн үед дүүгийн минь байгаа газар очиж, анхан шатны тусламж үзүүлсэн. Дүүгийн минь хоёр хөл хөлдчихсөн гутал нь орохгүй байгаа учир тариа хийсэн гэсэн. Тэгээд халуун хоол, цай өгч, сэтгэл санааг нь дэмжиж, биеийг нь тэнхрүүлж байгаад дүүг минь үүрээд ч болтугай бууна гэж хэлсэн. Аврах уулчид дүүд минь өвчин намдаах, тайвшруулах тариа хийсэн байх. Ямартай ч тусламжийн баг очсон учраас айх аюул ард хоцорсон. Дүүгээ аюулгүй, хурдан буугаад ирнэ гэдэгт итгэж байгаа.

-Дүүгийнх нь сэтгэл зүйн байдал хэвийн байгаа юу. Аврагчид энэ талаар мэдэгдсэн үү?
-Дүүгийн минь ухаан, санаа, сэтгэл зүйн байдал хэвийн байгаа гэсэн. Хөл нь хөлдсөнөөс өөр гэмтсэн зүйл байхгүй болов уу гэж бодож байна. Мэдээж, аврах уулчид очихоос өмнө дүүгийн минь сэтгэл зүй нь хямарч, шоконд орсон байх. Тэр өндөрлөгт тийм байдалтай байх ямар хэцүү бол. Гэхдээ өмнө нь олон удаа оргилд хүрч байсан учраас сэтгэл зүйн бэлтгэлтэй, сэтгэлийн хаттай байсан болов уу гэж бодож байна.
-Дүүгийнх нь хөлний хэдэн хувь нь хөлдсөн юм бэ. Эмчилгээ хийх боломжтой биз дээ?
-Аврагчид дүүг минь яаралтай буулгаж, эмнэлэгт үзүүлэх байх. Эмчид үзүүлж байж хөлийнх нь хэдэн хувь хөлдсөн болохыг мэдэх боломжтой. Одоогоор хөл нь битүү хавдчихсан гэхээс өөр мэдээлэл ирээгүй байна. Түүний хөл хөлдөөд зургаа, долоо хонож байгаа учир эмчилгээ хийхэд хүндрэлтэй байж магадгүй гэж таамаглаж байгаа. Дүү минь бие дааж явсан учир бүх эрсдэлээ өрөө хариуцаж, эмчилгээгээ хийлгэнэ. Уулчин бэртчихсэн учир Монголын уулчдын Үндэсний холбооноос дүүг минь аврахаар тусалж байгаа. Монголын уулчдын Үндэсний холбооны хамт олонд баярлаж байна.
-Х.Бумхишиг хэдэн жил ууланд авирч байна вэ?
-Би үеэл ах нь болохоор “Цэгц” клубт хэзээ элссэнийг нь мэдэхгүй байна. Сүүлийн жилүүдэд ууланд авирах сонирхолтой болсон байсан. 25 настай залуухан уулчин. Наймдугаар сард тус уул руу багийнхантайгаа яваад оргилд нь хүрч чадаагүй, буцаж ирсэн. Харин энэ сард ганцаарчилсан төрлөөр авирч байгаад бэртчихлээ. Харамсалтай байна. Гэхдээ удахгүй зүгээр эдгэрч, дахин ууландаа гарна гэдэгт итгэлтэй байгаа.

/Х.БУМХИШИГИЙГ АВРАХААР ЯВСАН УУЛЧИД/
-Дүү нь хэдүүлээ амьдардаг вэ?
-Дүүд минь ахаас нь өөр хүн байхгүй. Гэхдээ ах нь энэ талаар сайн мэдээгүй, мэдээлэлгүй байгаа.
-Аврах уулчид Монгол руу яаж холбогдож байгаа вэ. Түүнийг явган аврахаас өөр боломж байхгүй юу?
-С.Ганхүү нь Киргизстаны уул руу олон удаа явж байсан мэргэжлийн уулчин. Тиймээс Киргизстан Улсын дугаартай юм билээ. Түүгээрээ Монголын уулчдын холбоо болон “Цэгц” клубтэй холбогдож байгаа. Харин Х.Бумхишигт холбоо барих утас байхгүй. Дүүгийн минь хөл даваа гарагт хөлдсөн юм билээ. Тэрбээр гаднын гурав, дөрвөн уулчинд бэртсэн тухайгаа мэдэгдэж, Монгол руу дамжуулж өгөхийг хүссэн юм билээ. Тус уулчид нь гурав дахь өдөр уулнаас бууж Монголын Консулын газарт мэдэгдсэн юм билээ.
5800 метрийн өндөрт онгоц буух боломжгүй учир заавал уулчид авирч, аврах боломжтой гэсэн. Мөн тус ууланд авирах улирал нь дуусчихсан учир дүүтэй минь уулчид таарахгүй, ганцаараа эвгүй байсан байх. Мөн Киргизстаны Онцгой байдлын газрынхан 3000 дээш өндөрт аврах ажиллагаа явуулах боломжгүй, бэлтгэлгүй байгаа гэх тайлбар өгсөн учир Монголын уулчид явсан. С.Ганхүү уулчин сарын өмнө дүүтэй минь хамт явж, тус өндөрлөгт хүрсэн учир дүүг минь аврахаар явсан. Тэдний баг, хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлье. Бид Монголын уулчдын Үндэсний холбооноос дүүгийнхээ талаар мэдээлэл авч байгаа. Харин дүүтэйгээ нэг ч удаа холбогдоогүй байна. Ярих боломж ч байхгүй юм билээ.

| ЛЕНИН ОРГИЛД БЭРТСЭН УУЛЧИН Х.БУМХИШИГИЙН АХ: ДҮҮГИЙН МИНЬ ХОЁР ХӨЛ ХӨЛДСӨН УЧРААС ХЭЗЭЭ БУУЛГАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА |
|
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
2026-03-03 11:15:18
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-03 10:52:10
Х.Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ
2026-03-03 00:00:00
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |