• Өнөөдөр 2025-04-29

Машинаа журамлуулсан уурандаа цагдаагийн байр руу буудсан этгээдийг цагдан хорьжээ

2022-09-08,   575

          Орон нутгийн цагдаагийн хэлтсийн байр руу гал нээсэн хэрэг гарсан. Тодруулбал, есдүгээр сарын 5-нд Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн нутагт байрлах Сум дундын цагдаагийн хэлтсийн байр руу мотоциклтой этгээд буудаж, санаатайгаар хэргийн газраас зугтжээ. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагын утсанд бүртгэгдсэнээр шалгалтын ажиллагааг эхлүүлж, гэмт этгээдийг дайчлан баривчилжээ.

            Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Цагдаагийн байр руу хоёр удаа том буугаар буудсан этгээд нь Тариат сумын иргэн. Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм билээ. Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явах үед нь цагдаагийн албан хаагчид зогсоож, автомашиныг нь журамласан гэсэн. Машинаа журамлуулсан уурандаа буцаж ирээд, цагдаагийн байр руу буудсан гэсэн. Азаар хүний амь эрсдэж, эрүүл мэндэд хохирол учраагүй. Цагдаагийн байран дотор хоёр цагдаа байсан. Цагдаагийн байр руу буудаж, төрийн цагдаагийн биед хохирол учруулахыг санаархсан этгээдийг баривчилсан. Одоогоор цагдан хорьсон хэвээр байгаа. Тэрбээр галт зэвсгээ нууж, айлын хашаанд нуугдсан байсан гэсэн” гэлээ.


Машинаа журамлуулсан уурандаа цагдаагийн байр руу буудсан этгээдийг цагдан хорьжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188