• Өнөөдөр 2024-05-17

ДАРХАНЫ ЗАМЫН ХЯТАДУУДЫГ ХЭН "ЗАХИРДАГ" ВЭ

2022-08-23,   6556

         Дарханы замын тендерийн асуудал олон хүний “дээл”-ийг нөмрүүлж, нартаас нарсанд аваачиж мэдэх нь ээ. 2019 оны зургадугаар сард ажил нь эхэлсэн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км автозам өдий хүртэл удаж, ужгирсан шалтгаан нь “урт гар”-тнууд хэтэрхий олон оролцсоных. Арга ч үгүй биз, анхны зураг төсвөөрөө бол Улаанбаатар-Дарханы 204 км авто замыг 822 тэрбум төгрөгөөр барих тооцоо гаргасан. Тэгэхээр хэн хүний хуруу, гараа дүрэх, хэтэвч, хормойгоо тосох шуналыг хөдөлгөсөн байж таарна.  
 
Тиймдээ ч АТГ-аас тус 204 км авто замын тендер шалгаруулалтад оролцсон Зам, тээврийн хөгжлийн яамны дарга, цэрэг нарыг шалгаж эхэлсэн, улмаар тэдний орон байр, оффис өрөөнд нь нэгжлэг хийж, нэмэлт материалууд хурааж авсан. Мөнгө мөр үлдээдэг гэдэг үгтэй юм, сүлжээгээ сайн нуусан ч илрэх цаг нь ирсэн биз. Эхнээсээ ч баривчлагдаж, тухайн үед тендер шалгаруулалтыг зохион байгуулж, шүүсэн Үнэлгээний түр хорооны гишүүн ЗТХЯ-ны мэргэжилтэн Л.Баянзулыг саатуулаад байгаа гэх. Мөн мэргэжилтэн Ч.Сугармаа, газрын дарга Б.Оюундэлгэр нарыг баривчлах хүсэлт гаргаад буй гэх. Сонирхуулахад, жирийн нэг мэргэжилтэн Ч.Сугармаа л гэхэд 14 орон сууцтай, 200 сая төгрөгийн Ланд-200 автомашинтай, 365 сая төгрөгийн авлагатай гэж хөрөнгөө мэдүүлж байсан юм билээ. 
 
Тэгвэл Дарханы зам төсөв, тендер тойрсон булхай, будилаантай холбоотой зарим шинэ баримтыг танилцуулж байна. Тодруулбал, Дарханы замын ажилд өмнө нь төрд буюу Авто замын газрыг даргаар ажиллаж байсан хоёр ч хүн оролцож байгаа ажээ. Мөн Дарханы замын тендерт Хятадуудыг оруулж, шалгаруулахад нь гол үүрэг гүйцэтгэсэн "нөхөр" хил давж зугтсан гэх мэдээлэл ч байна. 
 

ДАРХАНЫ ЗАМЫН АЖИЛД 13 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БУЙ ЭНЭТХЭГ КОМПАНИЙН ЗАХИРЛААР АВТО ЗАМЫН ГАЗРЫН ДАРГА АСАН, Л.ХАЛТАРЫН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН С.ОЧИРБАТ АЖИЛЛАДАГ

        Манай Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх зам засвар, арчлалтын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тус бүр 60.0 сая ам.доллар, нийт 120.0 сая ам.долларын дүн бүхий МОН-3679, МОН-3786 дугаартай зээлийн гэрээг 2018 оны долдугаар сарын 23, 2019 оны аравдугаар сарын 2-нд тус тус байгуулж байв. “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх зам засвар, арчлалтын төсөл” гэдэг нь ярианы хэлээр бол Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замыг сэргээн засварлах, шинэчлэх төсөл юм. Ийнхүү санхүүжилтийн гэрээ хийгдсэний дараа ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар тендерийн Үнэлгээний түр хороог байгуулж, өнөөг хүртэл хэл ам дагуулж буй дөрвөн Хятад компанийн сонгон шалгаруулсан. Түүх ингэж эхэлсэн гэсэн үг л дээ. 
 
Тэгвэл Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын ажилд гараа бохирдуулахгүй, гүйцэтгэгч компаниудтай адил хэл аманд өртөхгүй буюу хяналт тавих, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэх тун цэвэрхэн нэртэй оролцож, тэгэх мөртөө ам.доллар ахиу “халаасалж” байгаа нэг компани байна. Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км автозамын барилгын ажилд өдөр тутмын хяналт тавих, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулах тендерийг 2018 оны аравдугаар сарын 29-нд зарлаж, 23 компани оролцсон байна. Улмаар БНЭУ-д бүртгэлтэй “Интерконтинентал консаланс энд техноратс” компани, туслан гүйцэтгэгчээр “Ай Си Ти Сайн консалтинг” ХХК тус тус шалгарч, 2019 оны зургадугаар сарын 5-нд 4.3 сая ам.долларын үнийн дүнтэй гэрээ байгуулсан байна. Энэ бол одоогийн ам.долларын ханшаар 13.7 тэрбум төгрөг гэсэн үг юм. 
 
Тэгвэл Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км автозамын барилгын ажилд өдөр тутмын хяналт тавих, зөвлөх үүрэг хүлээсэн “Ай Си Ти Сайн консалтинг” ХХК-ийг БНЭУ-д бүртгэлтэй Интерконтинентал консаланс энд техноратс” компани эзэмшдэг бол Ерөнхий захирлаар нь Содын Очирбат гэгч ажилладаг ажээ. Гэтэл судлаад үзвэл, С.Очирбат гэгч нь өмнө нь Авто замын газрын даргаар ажиллаж байсан, тэр байтугай манай улсын анхны замын тухай хуулийг боловсруулалцсан нэгэн байх ажээ. Мөн одоо ЗТХ-ийн сайд Л.Халтарын дэргэдэх буюу түүнд зам, тээврийн салбарын мэргэжлийн зөвлөгөө өгөх үүрэгтэй Бодлогын зөвлөлийн гишүүн ажээ. Тэгсэн мөртөө БНЭУ-д хөрөнгө оруулалттай компанийн нэрээр Улаанбаатар-Дарханы замын тендерт зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэрээр шалгарч, 13 тэрбум төгрөг “халаасалж” байгаа аж. 
         Сонирхуулахад, “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх зам засвар, арчлалтын төсөл”-ийн нэгжийн шилэн дансыг шүүж үзвэл, зөвхөн долдугаар сарын 1-31 хүртэлх нэг сарын ажлын хөлсөнд С.Очирбатын толгой компани руу 132 ам.доллар буюу 420 гаруй сая төгрөг шилжүүлжээ. 
 
Ийм өндөр төсвөөр зөвлөгөө өгч, хяналт тавих үйлчилгээ үзүүлж буй атал Дарханы зам ганц бороонд урсчихаад байдаг нь гайхмаар биш гэж үү. 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Д.НАНЗАДДОРЖИЙН ХҮҮ Д.МӨНХБАЯСГАЛАН ДАРХАНЫ ЗАМЫН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУДЫН САНХҮҮЖИЛТИЙГ “ОЛГОДОГ”

        Дээр дурдсанчлан, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км автозамыг Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн нэгж хариуцаж байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар-Дарханы замыг гүйцэтгэгч компаниудын ажлын тайланг хянаж, нэгтгээд Зам, тээврийн хөгжлийн яаманд тайлагнах, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкнаас орж ирсэн санхүүжилтийг гүйцэтгэгч компаниуд руу шилжүүлэх буюу гардан хариуцаж буй төслийн нэгж гэсэн үг. Тэгвэл энэхүү төслийн нэгжийн удирдагчаар Нанзаддоржийн Мөнхбаясгалан гэх залуу ажилладаг. Тодруулбал, тэрбээр Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга асан Д.Нанзаддоржийн хүү бөгөөд “Мөнхөд ашдын зам” ХХК-ийн захирал юм. Аавынх нь авто замын газрыг удирдаж байсан нөлөө байв уу, аль эсвэл төр өөрөө түүнийг соёрхов уу, ямартай ч нас залуу, намтар нимгэн атлаа асар өндөр санхүүжилттэй төслийг хариуцаж байгаа ажээ. 
Түүнчлэн, Нийслэлийн авто замын газрын дарга асан Д.Нанзаддорж төрийн албыг орхисноосоо хойш автозамын тендерүүдийг ёстой л түүж байгаа ажээ. Тодруулбал, түүний гэр бүл “Мөнхөд ашдын зам” ХХК-тай бөгөөд Д.Нанзаддорж өөрөө ерөнхий инженерээр, эхнэр Н.Мөнхжаргал нь ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг бол Ерөнхий захирлаар нь хүү Н.Мөнхбаясгалан ажилладаг ажээ. 
Тухайлбал, “Мөнхөд ашдын зам” ХХК-ийн сүүлийн хоёр жил гаруй хугацаанд “түүсэн” тендерүүдийг нь түүвэрлэн танилцуулж байна. 
  • Налайх-Чойр чиглэлийн 20.9 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зөвлөх үйлчилгээний 2.0 тэрбум төгрөгийн тендер
  • Улаанбаатар хотын гол гудамж замын болон явган зорчигчийн хөдөлгөөний эрчмийн тооллогын ажлын 50.0 сая төгрөгийн тендер
  • Архангай аймгийн Өгийнуур-Батцэнгэл-Ихтамир чиглэлийн 63 км хатуу хучилттай автозам, төмөр бетон гүүрийн угсралтын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэх 923.2 сая төгрөгийн тендер
  • Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай автозамын ажилд хяналт тавих, зөвлөх үйлчилгээ үзүүлэх 2.2 тэрбум төгрөгийн тендер
  • Замын-Үүд боомтын авто зам, талбайн барилгын ажилд хяналт тавих 463.4 сая төгрөгийн тендер
  • Гашуунсухайт боомтын автозам, талбайн барилгын ажилд хяналт тавих 162.0 сая төгрөгийн тендер
  • Баруун чиглэлд автозамаас Аргалант сумын төв хүртэлх 7.1 км авто замын 142 сая төгрөгийн тендер
  • Зуунмод сумын төвөөс Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн автозамын 117.9 сая төгрөгийн тендер
  • ЧД-ийн 149 дүгээр сургуулийн урд талын автозам, авто зогсоол, автобусны буудлын зураг төсөв гаргах 25.0 сая төгрөгийн тендер
  • Гашуунсухайт автозамын захиалагчийн хөндлөнгийн хяналт тавих 265.8 сая төгрөгийн тендер
  • Үйлдвэрлэл технологийн паркийн автозамын техник, хяналтын үйлчилгээний 482.8 сая төгрөгийн тендер зэрэг тус тус шалгарчээ. 
Өөрөө авто замын газрыг удирдаж явсан, танил талтай, тендер зарлах, арга технологийг нь мэддэг учраас шалгарахад нь хялбар байдаг ч байж болох. Ямартай ч түүний гэр бүл Дархан-Улаанбаатарын авто замын санхүүжилтийг “базах”-ын сацуу хувийн компаниараа тендерүүдийг “түүж” байгаа ажээ. 

ДАРХАНЫ ЗАМЫН ТЕНДЕРТ “АВЛИГА”-ААР ШАЛГАРСАН ХЯТАД КОМПАНИУДЫН АРД З.БУЯННЭМЭХ ГЭХ ЗАЛУУ БАЙДАГ ГЭВ ҮҮ

       Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км автозамыг тав хувааж, тус бүрд нь тендер зарладаг БНХАУ-ын дөрвөн компани шалгарч байв. Үүнийг ЗТХЯ-ныхан “Азийн хөгжлийн банк болон Европын банкны шалгуурт Монгол компаниуд тэнцэх боломжтой байсан” гэж тайлбарлаад өнгөрсөн. Гэтэл өнөө хятад компаниуд нь удалгүй асуудал дагуулж эхэлсэн, өнөөдөр ч үргэлжилж байна. Тэгвэл тухайн хятад компаниудын цаана З.Буянтогтох гэх залуу байсан байж болзошгүй мэдээлэл байна. Гэтэл, хамгийн ноцтой нь, хууль хяналтынхан өөртэй нь холбоотой сэжүүр олмогц хил давж зугтсан гэх. 
 
Судлаад үзвэл, З.Буяннэмэх гэгч нь 2004 онд “Альфа ассет менежмент Монголиа” ХХК-ийг байгуулж, бизнес хийж эхэлсэн. Мөн Улсын харцага Г.Ганхуягтай хамтран “Бөх харцага” ХХК-ийг байгуулж байсан. Удалгүй “Бурхан буудай групп” ХХК-ийн байгуулж, бизнесээ өргөжүүлсэн товч намтартай нэгэн ажээ. Нийгмийн оролцооны хувьд З.Буянэмэх нь Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг юм байна. 
 
Гэр бүл, гарал угсааны хувьд, аав Б.Заяабаатар нь ахмад улстөрч, яруу найрагч, ээж С.Лхамжав нь хүний их эмч, клиникийн профессор ажээ. З.Буяннэмэх нь З.Буяннэмэх З.Ичинхорлоо, З.Янжинхорлоо гэдэг хоёр эгчтэй, айлын бага хүү юм байна. 
 
Дарханы замтай холбогддог сэжүүрүүдийнх нь нэг нь, түүний эгч нар буюу З.Янжинхорлоо, З.Ичинхорлоо нарын эзэмшдэг “Энх төгөл бэх” ХХК нь Улаанбаатар-Дарханы замын ерөнхий гүйцэтгэгч хятад компаниудтай гэрээ байгуулж, туслан гүйцэтгэгчээр нь ажилладаг ажээ.  
 
        Сонирхуулахад, З.Буяннэмэх нь 2012 онд Тайландын нислэгээр явж байх үедээ террорист халдлагаас 216 хүний амь насыг аварсан гэж тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд сайшааж байсан. Улмаар өнгөрөгч 2021 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэр гавьяаг нь үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тогийн одон хүртээсэн байдаг. Олон жилийн дараа нөхөн шагнагдсан нэг шалтгаануудынх нь  З.Буяннэмэх Говь-Алтай аймгийн Халиун сумынх буюу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ээжтэй нэг сумынх ажээ. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

ДАРХАНЫ ЗАМЫН ХЯТАДУУДЫГ ХЭН "ЗАХИРДАГ" ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 21
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-16 15:45:41
    Заяа: Заяабаатарын Буяннэмэх олон жил залилан хийж байнаа. Хохирсон хүмүүс, компани зөндөө байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-01 09:37:09
    ОХУ-ын иргэн: З.Буяннэмэх нь нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр 10.0 хэдэн тэрбум төгрөгийн өртэй, хилийн хоригтой нөхөр. Оросуудыг 12.0 тэрбумаар хулхидсан. Монгол компаниудаа их хэмжээний мөнгөө хулхидсан аймаар гар даа. Нэр дээрээ өчнөөн олон залилангийн компанитай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-07 22:44:28
    да: Буяннэмэх жинхэнэ зальны уут даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-02 20:33:40
    Zailuul daa: Xog shaarnuud. Zamiin buyang ix xurtsendee darxanii zam deer bulaigaa chirex ni dee. Xumsalsaar xumsalsaar xulgaich gej vg yag toxirox xvmvvs bna. Gavyaat mavyaat ni xurtel xoshuu durjee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-02 04:22:45
    Чоно Баяраа: Сайн шалгах хэрэгтэй байна шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-30 07:26:01
    Ээ сда: Дан луйварчид шавчихсан юм байна ш дээ. Нэг нүхэнд шаачихаж дээ. Шуналын бузрууд..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-29 18:56:27
    зочин: Хулгайчуудыг барьж хориочээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-28 12:29:58
    Altai: Ялгаж салгаачээ! Яг ажил хийж байгаа нэгнээ хэмлээд байвал хэн ажил хийх вэ!!! Буяннэмэх бол тендерт шалгарсан хятад компанитай гэрээ байгуулаад туслан гүйцэтгэгч хийж буй дотоодын аж ахуйн нэгжийг л удирдаж, бас ч үгүй ажлаа сайн хийж байгаа залуу шүү! Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж үг бий дээ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-28 11:30:47
    Иргэн: Буян нэмэх нь Зам тээврийн сайд байсан Энхамгаланийн нутгийн дүү байж дээ хөөрхий түрийвч нэг бсан даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-27 22:43:25
    Ард: Монгол улсын ашигт малтмалын ордуудыг газар нутагтай нь зардаг ажлууд байхад энэ мэтийн тулнууд зөндөө л байгаа даа. Эхлээд УИХ,Засгийн газар, Яамны уурхайн газрын авилгачдыг, өмч хувьчлал, зам, барилгын тендер, хотын газар олголт, тендер бүгдийг бүх салбараар нь сүүлийн 30 жилээр шалгах хэрэгтэй. Их ч хулгай гарах бхдаа. Орос гүрэн шиг цэвэрлэх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-27 20:16:55
    Баагий: Цэвэр биш учраас л өдий хүртэл сунжирж байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-27 20:16:54
    Dorj: Luibarchidiig sain shuu. Zamiin mafi boljee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-27 19:25:29
    DD: үнэн зөв нотолгоотой зүйлийг бичиж бай л даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-27 19:20:34
    Бүү мэд: Ажил амьдралууд сайхан л явж байгаа хүмүүс байна Улсдаа татвараа хэрхэн тушаадаг юм бол доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-27 18:49:30
    Сэтгэгдэл: Паа залилан буяа гэхээр бүгд л мэдмээр юм даа. Тэр Буяннэмэх оролцсон бол тэнд олигтой юм үлдэхгүй байхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-27 18:05:55
    Zochin: Darhanii zamiin zamhruulagchdiig sain shalgah heregtei. Olon irgediig hohirooson doo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-27 18:00:55
    Иргэн: Буяннэмэх бүх асуудлыг мэдэж зохицуулж байгаа хятадуудын жинхэнэ гар хөл нь гэлцэх юм. Богино хугацаанд хөрөнгөжиж байгаа хүн юм билээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-27 17:38:25
    Зочин: Одоо зам бараг бүтэхгүй юм биш үү хамаг санхүүжилтийг нь хувааж аваад зугтацгаасан юм бна даа ийм л шуналын туламууд төр засагаар дүүрэн байгаа болохоор улсын хөгжил ч өнгөрсөн юм бна 200 км замын асуудлаа ч шийдэж чадахгүй юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-27 13:42:44
    Зочин: Энэ Буянтогтох гэж залуугаар мөн ч их бахархаж байсан юмсан, новш байжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-27 11:08:01
    Зочин: Сайн судлаарай мэдээлэл өгөөрэй. Цаашаа их юм гарнаа, энэ замын авлигчдаас
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-23 18:02:33
    Хх: Шууд бууд иймэрхүү гөлчгийнүүдийг...Төрийн 3 мангууг ангйпайвал ам руу нь алтан жинсрэг цутгахаар болчихсон луглагар хулгайчууд бна даа.толгойг нь ав.нохойд хаяж өг...
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188