Дарханы замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон албан хаагчдыг АТГ-аас шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Хууль хяналтын байгууллагынхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу өнгөрсөн зургадугаар сараас хөдөлж, тухайн үед ЗТХЯ-нд алба хашиж байсан албан хаагч, тендерийн мэргэжилтэн, гарын үсэг зурсан сайд нарыг шалгаж, гэрт нь болон албан өрөөнд нь нэгжлэг хийгээд байна. Мөрдөгчид зарим албан тушаалтны гэрт хүртэл нэгжлэг хийдэг нь тендерт шалгарсан компаниудтай холбоотой бичиг баримт байх вий гэж хардаж байгаа гэнэ. Мөн албан хаагчдыг авлига авсан, түүнийгээ гэртээ болон албан өрөөндөө нуусан байж болзошгүй гэж таамагласан аж. Одоогийн байдлаар шалгалтын явцад ямар баримт олсон, ямар сэжүүрийн мөрөөр ажиллаж байгаа, хэн хэнийг цагдан хорихоор зэхэж байгаа нь нууцын зэрэглэлтэй байна. Тэгвэл бид Дарханы замын эргэн тойронд дараах материалыг бэлтгэлээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд 2019 оны зургадугаар сарын 17-нд өргөтгөн шинээр барьж эхэлж байлаа. Дөрвөн эгнээтэй болгох энэ замыг богино хугацаанд тавьж дуусгахын тулд таван багцад хуваан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байдаг. Багц бүрд тендер зарлаж, тендерт БНХАУ-ын компаниуд шалгарч, ажилдаа орсон юм. Харин санхүүжилтийг нь Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны гаргахаар болсон билээ. Тэр өдрөөс хойш хэдэн ч удаа шалгалт оруулж, хэдэн ч Ажлын хэсэг байгуулж, энхэл донхол замын урд, хойд үзүүрт нь шалгалтын ажиллагаа явуулав даа, тоогоо алдсан байх. Үр дүнд хүрээгүй өнөөдөртэй, өнгөрсөн дөрөвдүгээр сартай, ирэх аравдугаар сартай золгох нь. Ганц үр дүнд хүрсэн ажил нь хуулалт байлаа. Хамаг хөрөнгөө хуулалтын ажилд зарцуулаад, эцэст нь хууль хяналтын байгууллага шалгаж байна. Угтаа Дарханыг замыг 2020 онд буюу дөрвөн жилийн өмнө хүлээлгээд өгчихсөн байх ёстой. Гэтэл өнөөдөр хоёр эгнээ зам нь ч ашиглалтад ороогүй, ирэх аравдугаар сар хүртэл хүлээлгэсэн байдалтай байна шүү дээ. Хэрэв хоёр жилийн өмнө ашиглалтад орсон бол Монгол Улс хэчнээн иргэнээ амьд авч үлдэхийг, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах байсныг албаныхан, ажил гүйцэтгэгч компанийнхнаас илүү иргэд мэдэж байгаа болов уу.
Зургадугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шалгаж байх үеэрээ “Санхүүжилтээ авсан хэр нь ажлаа хийхгүй байгаа компаниудыг Хятадын Төв Засгийн газарт нь мэдэгдэнэ. Мөн гүйцэтгэгч шалгаруулсан албан тушаалтнуудыг АТГ-д өгч шалгуулна. Ажлын гүйцэтгэлд АУДИТ оруулах саналыг Азийн хөгжлийн банканд тавина. Үндэсний ААН-үүдээ замын ажилд оруулж, намар гэхэд Дарханы замыг ашиглалтад оруулна" хэмээсэн билээ. Тэгвэл хууль хяналтын байгууллагаас хэн хэнийг шалгаж байгаа вэ гэдгийг танилцуулъя.
Хууль хяналтын байгууллагынхан бүр эхнээс нь хөөж, сэжүүр олсон бололтой. Тэд 2016-2017 онд буюу Дарханы замын ажил яригдаж байх үед ЗТХ-ийн сайдын алба хашиж байсан Дангаагийн Ганбатыг шалгах болсон талаар эх сурвалж мэдээллээ. Д.Ганбатыг сайд байх үед Дарханы замын гэрээ контакт ил болж, асуудал яригдаж, хэлэлцээ хийж байжээ. Иймээс түүнийг тендерийг эхнээс зохион байгуулсан, гар бие оролцсон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Тийм ч нөхцөл байдал илэрч, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн гэнэ.
Д.Ганбат гэж хэн бэ гэдгийг товчхон танилцуулах нь зүйтэй болов уу. тэрбээр 1960 онд Улаанбаатар хотод төрсөн. 1986 онд Политехникийн дээд сургууль, 1993 онд Гадаад хэлний дээд сургууль, 2009 онд ШУТИС-ийг тус тус төгссөн.Тээврийн эдийн засаг, зохион байгуулалт, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын докторын зэрэгтэй, профессор цолтой. 1983-1993 онд Тээврийн эрдэм шинжилгээний зураг төслийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, 1993-1996 онд Авто тээврийн газарт ерөнхий менежер, 1996-1998 онд БНХАУ-ын Тянжинь хот дахь Монгол, Хятадын хамтарсан далайн тээврийн компанид дэд захирал, Монгол Улсын далайн тээврийн байнгын төлөөлөгч, 1998-2004 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Бээжин дэх Төлөөлөгчийн газарт дарга, 2004-2008, 2011-2013 онд “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирал, 2008-2009 онд “Дэвшил” ХХК-д ТУЗ-ийн дарга, 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дэд даргаар ажиллаж байжээ. Мөн тэрбээр 2015 -2016 онд “Монголын төмөр зам” Төрийн өмчит компанид гүйцэтгэх захирал, 2016-2017 онд ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан билээ.
.jpg)
Д.Ганбатын араас буюу 2018 онд сайдын суудалд заларсан одоогийн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг ч мөн шалгах гэнэ. Түүнийг сайд байх үед Дарханы замын тендерийн ажиллагаа эхэлж, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ажиллагаа явагджээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сайд байх үед Дарханы замын гэрээ батлагдаж байсан учраас түүнийг шалгахаар болсон гэсэн үг.
Ж.Бат-Эрдэнэ нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1983 онд нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Механикийн инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1990-1992 онд ОХУ-ын “Рыпкооп” улсын үйлдвэрийн газарт менежер, 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ийн захирал, 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2008-2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2013-2016 онд Булган аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан. 2018 онд ЗТХ-ийн сайд, 2016 оноос хоёр удаа УИХ-д улиран сонгогдоод байгаа юм.
Дарханы замыг ажлыг эд эхэлж байхад салбар хариуцаж байсан сайд нь Б.Энх-Амгалан байлаа. Тэрбээр “Би тухайн үед ажиллаж байсан хүмүүсийг хахууль авсан гэж бодохгүй байна. Хууль хяналтын байгууллагынхан шалгаад тогтооно биз. Дарханы замын ажилд би ганц ч удаа гарын үсэг зурж байгаагүй. Намайг ч бас шалгавал шалгана биз” гэж хэдийгээр хэлж байсан ч хууль хяналтын байгууллагын шалгаад багагүй хугацаа өнгөрлөө. Түүнээс хэд хэдэн удаа тайлбар авч, тендер сонгон шалгаруулахад хэрхэн оролцсон, эрх мэдэл, албан тушаалын байдлын байдлаа урвуулан ашигласан эсэхийг нь нухацтайгаа шалгаж байгаа гэнэ лээ. Мөн тэрбээр дахин зарласан тендерийн сонгон шалгаруулалтын үед сайдаар ажиллаж байсан нь анхаарал татаж, шаардлагатай бичиг баримтыг цуглуулж, хавсаргаад байгаа аж. Түүнийг сайд хийж байх үед ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, дэд сайд Л.Халтар, Автозамын газрын дарга Б.Оюундэлгэр, Тендерийн хорооны дарга нарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байна.
Мөн үүгээр ч зогсохгүй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн зохицуулагч Ц.Түмэнбаяр, Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн, албан хаагч нарын 20 гаруй хүнийг шалгаж байгаа аж. Ташрамд дурдахад, тендер сонгон шалгаруулах үед ЗТХЯ-нд ажиллаж байсан тухайн үеийн албан хаагч, дарга, мэргэжилтнүүдийн олонх нь ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа гэнэ лээ. Өөрөөр хэлбэл, одоо хүртэл албан тушаалаа хашиж, зарим нь тушаал дэвшээд байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм.
| ДАРХАНЫ ЗАМЫН ХЭРГЭЭР ЗТХ-ИЙН САЙД Л.ХАЛТАР, Д. ГАНБАТ, УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН, Ж.БАТ-ЭРДЭНЭ НАРЫГ ШАЛГАЖ БАЙНА |
|
Францад язгуур урлагийн тоглолт зохин байгуулав
2026-03-05 18:14:27
Б.Баасанхүү жүдо бөхдөө эргэн ирлээ
2026-03-05 17:02:34
Каваүчи Широд “Чингис хаан” үндэсний музейгээс талархал илэрхийлэв
2026-03-05 14:36:02
Үндэсний дээд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор О.Эрдэнэцогт тодорлоо
2026-03-05 13:27:27
2026-03-05 13:00:00
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-ын жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-04 14:49:31
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол батлагджээ
2026-03-04 14:47:50
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХӨНДСӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ХОСБАЯРААС ӨӨР ТӨРИЙН ТҮШЭЭ ОРОЛЦСОНГҮЙ
2026-03-04 13:53:59
"Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт болж байна
2026-03-04 13:23:26
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад уулзваруудыг шинээр барьж байгуулна
2026-03-04 12:54:31
“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна
2026-03-04 11:49:38
Чөлөөтийн "ШИЛДЭГ-8"-ын анхдугаар тэмцээн эхэллээ
2026-03-04 11:27:42
ТАНИЛЦ:Энэ сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2026-03-04 11:06:30
Хадны зураг дахь эмэгтэйчүүд дүрслэл “АЛТАЙН ВЕНЕРА” гэрэл зургийн үзэсгэлэн гарна
2026-03-04 10:58:04
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болно
2026-03-04 10:44:51
"Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдож эхэллээ
2026-03-04 10:13:02
2026-03-04 09:56:06
Өвөрхангай аймаг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 300 ортой жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно
2026-03-04 09:53:50
Швед Улсад суугаа Монгол Иргэдэд төрийн одон медаль гардууллаа
2026-03-04 08:48:29
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-03-04 08:00:00
БТСУХ-ныхон “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагдав
2026-03-04 07:10:00
СЭХЭЭНД БАЙГАА АН-ЫГ О.ЦОГТГЭРЭЛ СЭРГЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ ЭЭ
2026-03-04 07:00:00
ТАНИЛЦ: ТӨРД ЭРХЭЛСЭН 10 ЖИЛИЙН АНДУУД
2026-03-04 07:00:00
Э.ИРМҮҮНЗАЯА: ӨМНӨ НЬ НЭГ Ч ГАДААД АЖИЛТАН АВДАГГҮЙ БАЙСАН АРХИТЕКТУРЫН КОМПАНИЙН ГАНЦ МОНГОЛ АЖИЛТАН БАЙНА ГЭДЭГ ӨНДӨР ХАРИУЦЛАГА БАЙДАГ
2026-03-04 07:00:00
МОНГОЛД ЯАГААД ӨВЛИЙН СПОРТ ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ
2026-03-04 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-03-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |