• Өнөөдөр 2024-05-17

Дипломат паспорт өвөртөлсөн даргын хүүхдүүд буюу Гадаад харилцааны яаманд хийгдсэн 15 ТОМИЛГОО

2022-08-03,   1024

       Хатуухан хэлэхэд, Гадаад харилцааны яам дарга нарын хүүхдүүдийн “цэцэрлэг”, Элчин сайдын яам, консулын газрууд нь ах дүү, амраг садных нь аялал компани маягийн болчихжээ. Хүссэн дарга нь хүү, охин, хүргэн, бэр, хамаатан саднаа Элчин сайд, консул, зөвлөх, I, II, III дугаар нарийн бичгээр даргаар томилуулж, дипломат паспорт өвөртлүүлээд дэлхийгээр “аялуулдаг” болж. Ямар сайндаа л , Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил нэг удаа “Элчин сайд, консул нар нэг орноос нөгөө орон руу царцаа шиг нүүдэг байдлыг болимоор байна. Нэг улсад элчин сайд, консул хийж байгаад хугацаа нь дуусмагц эх орондоо ирээд жил ч бололгүй өөр улс руу дахин томилогддог байж болохгүй” хэмээж байлаа.
Тэгвэл бид төрийн түшээд, дарга нарын хүүхэд, хамаатан саднууд аль улсын Элчин сайдын яаманд, ямар албан тушаалд томилогдсон байгааг цувралаар танилцуулж байна. Ялангуяа дайн өдүүлээд буй хоёр хөршид хамгийн олон “дарга”-ын томилгоо хийгдсэн байгааг дурдах нь зүйтэй биз ээ. 
 
- Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн хүү буюу Дашцэрэнгийн Тэмүүлэн- БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга
 
- УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан болон түүний ээж М.Саранхүүтэй “Шинэ эхлэл түм” ХХК-ийг эзэмшдэг Түмэнжаргалын Эрдэнийнчулуу- БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга
 
- УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулгын охин Г.Энхболор-  Хонконг дахь консулын газрын дэд консул
 
- УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах Жалбасүрэнгийн Баатарчулуун- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул 
 
- Төрийн өмчийн хорооны дэд дарга асан Ж.Төмөрбаатарын хүү Т.Бат-Орших- БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга, зөвлөх
 
- Ерөнхийлөгч асан П.Очирбатын охин О.Очирмаа- ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх \О.Очирмаа нь 2.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж ХОМ-тээ мэдүүлсэн байдаг\
 
- УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайхан- БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг дахь Ерөнхий консул
 
- УИХ-ын гишүүн Н.Энхболдын хүргэн Ломбын Хаш-Эрдэнэ- БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга
 
- УИХ-ын гишүүн асан, Д.Лүндээжанцангийн хүү Л.Мөнхдэмбэрэл- Их британид суугаа Элчин сайдын яаманд элчин сайдын зөвлөх
 
- УИХ-ын гишүүн Б.Баярсайханы нөхөр П.Баярмагнай- АНУ-ын Санфранциско хотод суух Дэд консул
 
- УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд- Бүгд найрамдах Тува улсад суух Ерөнхий консул
 
- Чех улсад суух бүрэн эрхт элчин сайд асан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамын охин З.Шүрэнцэцэг- Швед дэх Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга 
 
- УИХ-ын гишүүн асан З.Алтайн хүү А.Энх-Амгалан- Япон улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга, Зөвлөх
 
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын найз, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийн хамтран эзэмшигч Банзрагчийн Баярсайхан- Япон улсад суугаа  Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтсийн дарга, Зөвлөх \ 3.2 тэрбумын таван орон сууцтай, 1.2 тэрбум төгрөгийн зээлтэй гэж ХОМ-тээ мэдүүлсэн байдаг\
 
- УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавын охин С.Золзаяа- Гадаад харилцааны яамны Хоёрдугаар нарийн бичгийн даргаар тус тус томилогджээ. 
 
      Дараагийн дугаартаа бид хамгийн хөрөнгөлөг элчин сайд, консул, зөвлөх, нарийн бичгийн дарга нарыг танилцуулах болно. Тухайлбал, 15 орон сууцтай консул байхад, 3.0 тэрбум төгрөгийн хадгаламжтай нарийн бичгийн дарга ч байна. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Дипломат паспорт өвөртөлсөн даргын хүүхдүүд буюу Гадаад харилцааны яаманд хийгдсэн 15 ТОМИЛГОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-03 15:26:19
    Zochin: Зөвлөхгүй ажлаа хийж чаддаггүй хүмүүст удирдах ажил өгдгөө болиоч. Ажил хийж чаддаггүй хүмүүст чадахгүй байхад нь заавал зөвлөх мөвлөх дагалдуулан дагалдуулан ажилд томилдгоо болимоор юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-03 11:10:11
    зочин: Энэ дарга, эвэртэн туруутнууд Гадаад харилцааны яамыг болон дипломат албыг бүр гурилдаж орхилоо шүү. Арайч ийм болгож болохгүй дээ. Хаана зөөлөн хоол байна тийшээ гээ энэ дарга нар шүлсээ гоожуулж шуналаа хангаж байдаг болжээ. Энэд тэнд консулын газар юмуу, гадаад харилцааны албанд хэдэн жил ажилласны дараа дипломат албан өд төчнөөн жил ажилсан туршлагатай гээд Элчин сайдаар хүртэл томилуулдаг болж. Монгол улс Гадаад харилцааны мэргэшсэн боловсон хүчингүй болоод байгаа юмуу, хаашаа юм бэ? Тийм бол энд тэнд яг дипломат чиглэлээр мэргжилтнээ бэлтгэх хэрэгтэй болсон юм биш үү?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188