• Өнөөдөр 2024-05-18

ЦЕГ: Нэгнийгээ зодсон хүүхдүүдийг олж тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Энэ хэрэг нэг сарын өмнө болсон

2022-06-21,   518

       Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгийгээ зодож, танхайрч байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдаад байгаа билээ. Тодруулбал, өчигдөр буюу зургадугаар сарын 20-нд фэйсбүүк хуудаст 3-4 эрэгтэй хүүхэд нийлж, нэг хүүхдийг зэрлэгээр зодож, танхайрсан юм.

Одоогийн байдлаар зодуулсан хүүгийн биеийн байдал ямар байгаа нь тодорхойгүй байна.

        Энэ хэргийн шалгалтын ажиллагааны талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Цагдаагийн байгууллагаас сошиал сүлжээнд нийтлэгдсэн өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ зодож буй бичлэгт шалгалтын ажиллагааг хийж байна. Урьдчилсан байдлаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт сар гаруй хугацааны өмнө болсон асуудал гэсэн мэдээлэл байна. Холбогдсон, хохирсон хүүхдүүдийг олж тогтоох, мэдүүлэг авах ажиллагаа хийгдсэний дараа мэдээллийг өгнө” гэв.


ЦЕГ: Нэгнийгээ зодсон хүүхдүүдийг олж тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Энэ хэрэг нэг сарын өмнө болсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-21 11:13:17
    Монгол: Би дүүгээ яг л ийм насан дээр нь зодооны хэргээр алдаж байсан. Хамгийн хэцүү зүйл юу гээч эв эрүүл сав саруул сэргэлэн жаахан дүүгээ хутгалуулаад өнгөрсөн байхыг харах амьдын хагацал
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188