• Өнөөдөр 2024-03-29

БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАРЫН ХАДАМ ДҮҮ БАРИЛГЫН 8.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ

2022-06-10,   941

      Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Ардын намаас албан тушаалын авлагатай мэт “аашилж” ирсэн. 2002 оноос хойш 20 жилийн хугацаанд дарга, сайдын сэнтийгээс буугаагүй, боть мэт зузаан намтартай. Жишээ нь, хуучнаар БСШУЯ-нд Газрын дарга, НЗДТГ-т Хэлтсийн дарга, БЗД-ийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч дарга, ХАХНХЯ-ны Дэд сайд, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Барилга, хот байгуулалтын дэд сайд, сайдаар ажиллаж буй. Чухамдаа даргын суудалд даанч “одтой” нэгэн. 
 
Тэгвэл 20 жил дарга, сайдын сэнтийд тухалж, Ардын намаас амьдралаа төвхнүүлсэн Б.Мөнхбаатар одоо ах дүү, амраг саднаа хөрөнгөжүүлэхэд ханцуй шууж эхэлсэн бололтой. 
       Тодруулбал, барилгын салбарт тэрбум давсан санхүүжилттэй тендерүүдийг “түүдэг” “Вентана констракшн” гэх компани гарч иржээ. Тухайн компани 2013 онд байгуулагдсан боловч, 2020 оныг хүртэл 50, 100 сая төгрөгийн ганц нэг жижиг тендерүүдэд л оролцдог байж. Гэтэл 2019 оноос эхлээд тэрбум давсан санхүүжилттэй тендерүүдийг “түүдэг” болжээ. 
 
Тухайлбал, 
 
-Гаалийн Ерөнхий газрын гурван давхар барилгын гадна засвар гүйцэтгэх 1.1 тэрбум төгрөгийн тендер,
 
-СХД-ийн XXII хороонд 150 хүүхдийн суудалтай Цэцэрлэг барих 1.8 тэрбум төгрөгийн тендер,
 
-Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд Төрийн архивын барилга барих 3.1 тэрбум төгрөгийн тендер,
 
-Өмнөговь аймгийн Манлай суманд 100 хүүхдийн суудалтай Цэцэрлэг барих 1.8 тэрбум төгрөгийн тендер,
 
-Өвөрхангай аймгийн Тарагт суманд 250 хүний суудалтай Соёлын төвийн барилгын 1.0 тэрбум төгрөгийн тендер гэх мэтээр 8.8 тэрбум төгрөгийн тендер авсан баримт байна. Зөвхөн 2022 он гарснаас хойш 3.1 тэрбум төгрөгийн тендер аваад байгаа аж. 
    Тэгвэл “Вентана констракшн” ХХК-ийн захирал Бат-Очирын Нямбаатар нь Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын хадам дүү ажээ. Тодруулбал, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын эхнэрийг Бат-Очирын Нарантуяа гэдэг. Өөрөөр хэлбэл, “Вентана констракшн” ХХК-ийн захирал Б.Нямбаатар нь Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын эхнэр Б.Нарантуяагийн төрсөн дүү ажээ. Тиймдээ ч Б.Нямбаатар хүргэн ах Б.Мөнхбаатарыгаа Барилга, хот байгуулалтын сайд болсон үеэс барилгын салбарт жараахай төдий байсан “Вентана констракшн” ХХК-ийгаа акул болгож чаджээ. Мөн Б.Нямбаатар нь өмнө “Атлас женерал” гэх мал аж ахуй, газар тариалангийн компаниараа бизнес хийж байсан бөгөөд Б.Мөнхбаатарыг Барилга, хот байгуулалтын яаманд ирснээс хойш “Вентана констракшн” ХХК-иараа барилгын салбар руу орсон нэгэн ажээ. Чухамдаа, ашиг сонирхлын маш том зөрчил Барилга, хот байгуулалтын яаманд үүсчихсэн байна гэсэн үг юм. 
 
Түүнчлэн, Б.Мөнхбаатар өөрөө “Төгөл цамхаг констракшн” гэх барилгын компанитай, эхнэр Б.Нарантуяа нь удирддаг байсан. Байсан гэхийн учир нь Б.Мөнхбаатар Барилга, хот байгуулалтын сайд болохдоо “Төгөл цамхаг констракшн” ХХК-иа Г.Мөнх-Эрдэнэ гэгчид шилжүүлж байв. Барилга, хот байгуулалтын сайд өөрөө барилгын компанитай байх нь ашиг сонирхлын зөрчилтэй, нөгөөтээгүүр олон нийтийн хардлага дагуулах учраас бусдад шилжүүлчихсэн хэрэг. Харамсалтай нь, хадам дүү Б.Нямбаатарынхаа “Вентана констракшн” ХХК-ийг оронд нь оруулж ирсэн дүр зураг харагдаж байна. 
ТАЙЛБАР: "ВЕНТАНА КОНСТРАКШН" ХХК ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАНЛАЙ СУМАНД 100 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИХААР ШАВ ТАВЬЖ БУЙ НЬ...
        Бас нэгэн баримт байгаа нь, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнгөрөгч гуравдугаар сарын 1-нд тушаал гаргаж, “Вентана констракшн” ХХК-ийн “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх тухай тусгай зөвшөөрөл”-ийг нь таван жилээр сунгаж өгчээ. 
 
Сонирхуулахад, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын эхнэр Б.Нарантуяа нь “Прайм лөүн” ХХК, “Их инжирийн үр” ХХК, “Инжирийн үндэс” ХХК, “Лиохона” ХХК-иудыг эзэмшдэг. “Инжирийн үндэс” ХХК нь “Зөв ломбард” нэртэйгээр алт, монет, автомашин, гар утас, нөүтбүүк барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлж ирсэн. Мөн тус компанийнхаа нэр дээр Нийслэлийн I сургуулийн урд байрлах Твин тауэрт “Tom n Toms coffee” кафег ажиллуулдаг. Харин “Прайм лөүн” ХХК нь Банк бус санхүүгийн байгууллага буюу зээл олгодог компани. Б.Мөнхбаатар болон түүний эхнэр Б.Нарантуяа Барилгын бизнесээс гадна Барьцаалан зээлдүүлэх болон Банк бус санхүүгийн байгууллагын бизнес рүү орсон шалтгаан нь, тухайн үед бэр эгч Л.Болормаа нь Голомт банкны дэд захирал, Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байсан юм билээ. 
 

БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАРЫН ХАДАМ ДҮҮ БАРИЛГЫН 8.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-12 00:32:44
    Бясдаа: Ийм луйварчид шувт мөнгөний зоосны нүхээр дарга цэргийн асуудал шмийдэж ирсэн авилгачид шүү дээ тэгээд өөр юу хийх үү ард түмний боломжоос хулгай шаанаа өөр юу хийхвэдээ нөгөө авилгадсан мөнгөө олж авнаа бас дараагийхаа мэстэнд дах аад хадгалнаа бас шаанаа иднээ новшийн оюунэрдэнэ хүүк новшнууд аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-10 15:20:32
    Zochin: Ichij amidraasai.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188