УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАРЫН НЭР ХОЛБОГДСОН “1000 ХОХИРОГЧТОЙ” ГЭХ ХҮЧИНГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАЖ, ТҮҮНД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчингийн хэрэгт нэр холбогдож, хууль хяналтын байгууллагад удаан хугацаанд шалгагдаж байгаа. Түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, хэргийг шүүхэд хүргүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн бөгөөд прокурорын байгууллагаас хэргийг хянаад, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын холбогдсон эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлджээ. Хавтаст хэрэгтэй нь танилцуулахаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг прокурорын байгууллагаас удаа дараа дуудсан ч тэрбээр зугтааж, танилцахгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт яллах дүгнэлт үйлдэж, тогтоолтой танилцуулснаар хэргийг шүүхэд шилжүүлэх юм. Харамсалтай нь, эрхэм гишүүн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль хяналтын байгууллагынхныг уландаа гишгэсээр багагүй хугацаа өнгөрчээ.
Хэргийг эргэн сануулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн гэх хүчингийн хэргүүдийн дуулиан одоогоос яг жилийн өмнө дэгдэж байв. Иргэн Б.Сүндэръяа өөрийгөө УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн гэх мэдээллийг 2021 оны дөрөвдүгээр сарын 11-нд олон нийтийн сүлжээнд цацсан. Улмаар гурав хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 14-нд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн хохирогчийн өргөдлөө цагдаагийн байгууллагууд хүргүүлж, тэр даруйдаа хэвлэлийн хурал хийж байв. Энэ үеэрээ Б.Сүндэръяа “УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай 2019 онд танилцсан. Өдий хүртэл Ц.Анандбазар гишүүнд нандин нууцаараа барьцаалагдаж, үг хэлж чадахгүй явж ирлээ. Цаашид дарамт шахалттай амьдарч чадахгүй тул цагдаагийн байгууллагад хандаж байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотойгоор надтай 1000 гаруй эмэгтэй холбогдсон. Ийм олон хүн холбогдоно гэж огт төсөөлөөгүй байсан” гэж мэдэгдэж, тухайн үедээ дуулиан тарьж байлаа. Улмаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшдэг “Өргөө” кинотеатр болон “Бага тэнгэр” цогцолборт үйлчлэгч, зөөгчөөр ажиллаж байсан охид, бүсгүйчүүд түүний хүчирхийлэлд нэг биш удаа өртөж, айдас, дарамт дунд амьдарч ирснээ дэлгэж, “Бага тэнгэр” цогцолборт оройн ээлжинд ажиллаж байхдаа хүчиндүүлсэн гэх эмэгтэйн нэвтрүүлэгт хүртэл цацагдаж байлаа. Ингээд хүчирхийллийн хэргийнх хохирогчдын тоо болон үзэн ядагчдынх нь тоо хамт нэмэгдсээр “Ме too” хөдөлгөөн болон өргөжиж байв. Мөн дараахан нь 20 гаруй жилийн өмнө Ц.Анандбазарын гэрийн үйлчлэгч хийж байсан гэх эмэгтэй мөн л Ц.Анандбазарт хүчирхийлүүлж байсан тухайгаа дэлгэж, хэвлэлүүдэд ярилцлага өгч байсан билээ. Тэгвэл 1000 хохирогчтой гэх хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаад хэдийн дуусжээ.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчингийн хэргээс гадна Хөгжлийн банкны хэргээр мөн л хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан билээ.
| УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР ХАВТАСТ ХЭРЭГТЭЙГЭЭ ТАНИЛЦАХААС ТАТГАЛЗЖЭЭ |
|
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |