• Өнөөдөр 2024-05-04

“САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ТӨХ-НЫ ДАРГА АСАН Д.СУГАРЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

2022-06-04,   1780

     АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой хэргээр яллагдагчаар татаж, шүүхийн шийдвэрээр цагдан хориод буй. Тэгвэл Д.Эрдэнэбилэгийн хэрэгт холбогдуулан Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарыг яллагдагчаар татжээ. 
 
Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд Засгийн газрын хуралдаж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концессын гэрээг цуцлах шийдвэр гарсан. Тухайн шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан нийтэд танилцуулсан бөгөөд концессын гэрээг цуцлах болсон үндэслэлээ тайлбарлахдаа “Дөрөвдүгээр сарын 7-нд АТГ-аас Засгийн газарт мэдэгдэл ирсэн. Тус мэдэгдэлд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөн техник технологийн шинэчлэл хийж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, ТЭЗҮ боловсруулах гэрээг ажлын туршлагагүй, байгуулагдаад удаагүй байсан “Кью Эс Си” ХХК-тай байгуулах дүгнэлтийг хууль бусаар гаргасан болох нь тогтоогдсон тухай дурдсан байсан. Тиймээс АТГ-аас ирсэн энэ мэдэгдэлд үндэслэж “Кью Эс Си” ХХК-ийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концессын гэрээг цуцалсан” гэж танилцуулсан. 

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлангийн дээр дурдсан асуудлаар буюу Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” ХХК-д “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг хууль бусаар концессоор эзэмшүүлсэн хэргээр Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг яллагдагчаар татжээ.

      Д.Сугар нь Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржтой хамт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” ХХК-д концессоор эзэмшүүлэх бүх шийдвэрүүдийг гаргаж, гэрээг нь үзэглэсэн байдаг ажээ. 
 
Тодруулбал, 
 
2008 оны зургадугаар сарын 9-нд тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал Т.Ганболд нар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөтгөж, техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, төсөл хэрэгжүүлэх, компанийн удирдлагын тогтвортой ажиллуулах менежментийн гэрээ”-г үзэглэсэн.
 
2009 оны арваннэгдүгээр сарын 23-нд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар тушаал гаргаж, “Гадаад дотоодын хөрөнгө оруулагчаас ирсэн саналд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн ахлагчаар тухайн үеийн ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллаж байсан Ц.Нанзаддоржийг томилсон.
 
2009 оны арванхоёрдугаар сарын 4-нд Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга Ц.Нанзаддорж ажлын хэсгийн ахлагчийн хувиар Д.Эрдэнэбилэгийг хамаарал бүхий, ажлын туршлагагүй, байгуулагдаад удаагүй “Кью Эс Си” ХХК-д зориудаар давуу байдал бий болгож, “Хөрөнгө оруулагчаар санал болгож байна” гэх агуулгатай дүгнэлт гаргасан. 
 
2010 оны есдүгээр сарын 29-нд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нь Ц.Нанзаддоржийн гаргасан дээрх дүгнэлтийг үндэслэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Кью Эс Си” ХХК-ийн хооронд “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх талаар байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ”-г баталсан. 
 
      Өөрөөр хэлбэл, Д.Сугар, Ц.Нанзаддорж нар ингэж бүлэглэн Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” ХХК-д давуу байдал бий болгож, улмаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төсөл” нэрээр Д.Эрдэнэбилэгт өгөх шийдвэр гаргажээ. 
 

“САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ТӨХ-НЫ ДАРГА АСАН Д.СУГАРЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-05 18:58:29
    Зочин: Жинхэнэ хувьчлалыг хуудуутайгаар хийж хэдэн зуун тэрбумтан болсон Сугар Нанзаддорж хоёр одоо Баттулга байхгүй болсон жинхэнэ чихдүүлсэндээ. Баттулгын өөрийн болгож хувьчилж авсан бүх ажилагааг бас давхар шалгаж чадвал бас унана.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-04 15:49:50
    Xx: Tarhind n chip suulgaad buh ajlaa hiilgesen deekkk
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-31 21:14:14
    Зочин: Сугар үнэхээр луйварчин шүү ганц төмөрлөг биш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-31 20:38:11
    зочин: одоо л эхлэл нь гарч ирж байна амжилт.утсны үзүүрийг алдвал эргэж олдохгүйшүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-31 19:41:38
    Зочин: Муу хялаасан хулгайчыг алаад өг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-31 11:00:46
    бө: циркийг бас маш хямдхан өгсөн. ер нь тэр үед хувьчлагдсан бүх юмыг шалга. нөгөө батхүүд 100 сая долларын барьцаа өгсөн энэ тэр юу брлсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-31 10:59:10
    өб: циркээ бас буцааж ав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-31 09:41:45
    452: Сугар гэж энэ новшыг тэр циркийг луйвардсан хэрэгт бас татах ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-31 08:15:49
    Зочин: Жинхэнээсээ одоо л зөв замруугаа орлоодоо
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188