Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд цагдан хорьсон байдаг. АТГ-аас Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хүсэлтээ шүүхэд өгснөөр шүүх 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаж байлаа. АТГ-аас Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих болсон үндэслэлээ "Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-т заасан гэмт хэрэгт үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт илэрсэн учир түүнийг цагдан хорих саналаа мөрдөн байгууллагаас прокурорын байгууллагад хүргүүлсэн" хэмээн тайлбарласан билээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтуудыг хураан авсан билээ. Түүний цагдан хорих хугацаа ес хоногийн өмнө дууссан ч шүүхээс цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгасан юм. Тодруулбал, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол...” гэх үндэслэлээр цагдан хорих хугацааг тавдугаар сарын 21-ээс нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн билээ. Одоогийн байдлаар “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн биеийн байдал хүнд, цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Тэгвэл цагдан хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Д.Эрдэнэбилэгт илт давуу байдал олгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хоригдож байгаа хүнийг нууцаар эргэхийг завдсан, уг хэргийг бүлэглэж хийсэн байж болзошгүй үндэслэлээр хоёр ч хүнийг ажлаас нь чөлөөлөх санал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджавын ширээн дээр байгаа гэнэ. Энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Д.Эрдэнэбилэгийг нууцаар эргэхийг завдаж, бусдад дарамт шахалт учруулсан гэх үндэслэлээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Х.Оюунболд, Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга Ч.Мөнх-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлөх санал гаргасан байгаа. Уг асуудлыг дотоод хурлаар удахгүй шийдэх юм шиг байна лээ. Тэд үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар Д.Эрдэнэбилэгийг эргэхийг, хорих ангид түүнийг ая тухтай, тавтай байлгахын тулд доод албан тушаалтнууддаа дарамт шахал үзүүлсэн байж болзошгүй гэсэн” гэв.
Хуягийн Оюунболд нь 2020 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар 2019 онд томилогдож байжээ. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй, хурандаа цолтой. Уг албан тушаалд томилогдохоосоо өмнө Орхон аймаг дахь дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын захирагчаар дэд хурандаа цолтойгоор ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт хотод ажиллаж байхдаа “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгтэй ойр харилцаатай байсан байж болзошгүй гэсэн үг. Тэрбээр 2019 онд Дотоодын цэргийн штаб, салбарын захирагчаар ажиллаж байхдаа жилийн 22.9 сая төгрөгийн орлоготой байжээ. Харин 2020 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар томилогдож, жилийн орлого нь 46.9 сая буюу 24 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.
| “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГТЭЙ НУУЦААР УУЛЗАХЫГ ОРОЛДСОН ҮНДЭСЛЭЛЭЭР НШШГГ-ЫН ДАРГА Х.ОЮУНБОЛД, ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР АНГИЙН ДАРГА Ч.МӨНХ-ЭРДЭНИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ ГЭВ ҮҮ |
|
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |