УИХ-ын гишүүн Г.Амартүвшин БНСУ руу явсан талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр Хөгжлийн банкны асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа билээ. Эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь БНСУ руу улсын бус хувийн ажлаар явсан гэнэ. Тэрбээр өнгөрсөн сард УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт гаргасан байдаг. Мөн Улсын ерөнхий прокурор Жаргалсайхан дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д оруулсны нэг нь Г.Амартүвшин байсан юм. Харамсалтай нь, Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, гишүүдийг түдгэлзүүлэх саналаас татгалзсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхдаа гадаад руу явсан нь хэргээс мултрахын тулд зугтаасан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашиглаж, хуурамч бичиг баримтаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нартай хамтран эзэмшдэг “Вертекс майнинг партнер” ХХК-нд 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх хэрэгт холбогдон, шалгагдаж байгаа.
.jpg)
“Вертекс майнинг партнер” ХХК-д 2020 оны нэгдүгээр сарын 3-нд 33 ТЭРБУМ төгрөг зээлсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж буй. “Вертекс Майнинг Партнер” ХХК нь 2017 онд Уул уурхайн үндэсний тэргүүлэгч олборлогч болох зорилгоор байгуулагдсан, 1000 гаруй ажилтантай гадаад худалдаа, автомашины худалдаа, түрээс, засвар, сэлбэг, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Хөгжлийн банкнаас олгосон 33 тэрбум төгрөгийн зээлийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байхдаа зүгээр ч нэг гаргаад өгчихөөгүй байдаг. Учир нь, “Вертекс майнинг партнер” ХХК-ийг түүний найз УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар үүсгэн байгуулж, өдгөө Х.Ганхуягийн эгч Х.Хашчимэг хариуцан, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг компани билээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Г.Дамдинням Х.Ганхуягийн “Хера Инвестмент” компаниас хүртэл хувь эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хувьд эрх ашгийн зөрчилтэй эрхэм гишүүдийн компанид дотнын найз нь зээл цохохдоо “ногоон гэрэл”-ээр шийдсэн, шийдэх шийдэхдээ УИХ-ын сонгуулийн “зохицуулж” өгсөн хэмээн олон нийт хардаж буй юм.
.png)
Мөн АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэй УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-ийн оффист болон тэдний ах, дүү нарынх нь гэрт нэгжлэг хийсэн байдаг. Тэдний ажлын байранд нэгжлэг хийх үеэр АТГ-ынхан хэд хэдэн ноцтой баримт илрүүлсэн билээ. Тодруулбал, шалгалт, нэгжлэгээр Г.Амартүвшиний эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний зээл олгосон “Вертекс майнинг партнер” ХХК нь Хас банкны зээлийн барьцаанд байдаг компани гэх. Өөрөөр хэлбэл, бусад банкны барьцаанд байдаг компанийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн Хөгжлийн банкнаас зээл авсан ноцтой баримтыг хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, шалгаж байгаа.
| ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙГАА УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН БНСУ РУУ "ОРГОЖЭЭ" |
|
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |