Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс 20 жилийн ял сонсож, зургаан жил хоригдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар 2021 оны тавдугаар сарын 14-нд батлан даалтад гарсан билээ. Учир нь, тэднийг батлан даалтад гаргах шинээр үүссэн нөхцөл байдал тогтоогдож, Улсын дээд шүүхээс батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноохдоо хууль хяналтынхан “Эрүүдэн шүүсэн” гэж Улсын Дээд шүүхийн шүүгч нар үзсэн байдаг аж.
Тодруулбал, тэднийг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг гэм буруутайд тооцож, шүүхээс ял оноосон. Гэвч тэд жил хүрэхгүй хугацаанд хоригдож, Өршөөлийн хуулиар суллагдсан юм. Харин ТЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга О.Бархасбадийн шүүх хурлаас шалтгаалж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг дахин шинээр шалгах эсэх нь тодорхой болно. Одоогийн байдлаар О.Бархасбадийн шүүх хурлын тов гараагүй байгаа билээ. Бид хэргийн талаар Б.Содномдаржаатай цөөн хором ярилцлаа.
-Таны бие давгүй юу. Хүүхдүүд нь сайн байгаа биз дээ?
-Амны билгээс ашдын билэг гэж сайн л гэж хариулах уу даа. Байнгын эмнэлгийн хяналтад, эм, тариатай л нөхөрлөх хэрэгтэй. Удахгүй боломж гарахаар эмчилгээнд явна даа. Хүнд, хүчир ажил хийж чадахаа больсон. Харанхуй нүхнээс гарч ирснээс хойш бие минь гэнэт л дордчихлоо. Нар, салхи орохгүй, чийгтэй өрөөнд зургаан жил хоригдсон бидэнд эрүүл эрхтэн үлдээгүй бололтой. Хүнд юм өргөж чадахгүй байгаа болохоор ажил хийж чадахгүй байна. Хүүхдүүд маань сайн байгаа. Хамгийн том нь 29 настай, бага нь гурван сартай.
-Эхнэр тань саяхан амаржжээ. Сэтгэл санаа нь давгүй биз дээ?
-Тийм ээ, гурван сарын өмнө амаржиж хүүтэй боллоо. Ах нь найман хүүхдийн аав болсон доо. Сэтгэл санаа нь давгүй дээ. Намайг суллагдаад ирснээс хойш сайхан болсон. Хажууд нь байхаар сэтгэл амар байдаг юм. Угаасаа хүлцэнгүй, тайван хүн чинь эр нөхөр нь харанхуй нүхнээс суллагдаад ирэхээр баярлаж, сэтгэл нь амар байлгүй яах вэ. Намайг хоригдож байх төрсөн охин маань дөрвөн нас хүрсэн. Хүүхдүүд маань ч том болж байна. Гэхдээ аавынхаа үүргийг гүйцэтгэж, энэ жил үр хүүхдээсээ хол байсандаа маш их харамсаж байна. Хүүхдүүдээ тусад нь ч гаргах бэл бэлчингүй хэцүү байна даа.
-Таны цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юу?
-Намайг хангалттай шалгасан шүү дээ. Одоо юуг нь шалгах юм. Зургаан жил хоригдож, хүний нүднээс хол шалгагдлаа шүү дээ. Бушуухан шиг цагаатгаасай л гэж хүсэж байна. Надад хийсэн хэрэг байхгүй. Би хаана ч, хэзээ ч хэлнэ. Би хийсэн хэрэггүй учраас цагаатгах нь тодорхой байх. Харин энэ хүмүүс тэр үед миний зургаан жил хэлмэгдсэн амьдралыг минь нөхөж олгож чадах болов уу.
-Та ажил хийж байгаа юу. Эрх тань зөрчигдөж байна уу?
-Ах, дүү маань зах дээр лангуу ажиллуулдаг юм. Түүнд нь туслаад, өдрийн хоолны мөнгөө олоод байж байна. Хөнгөхөн ч болтугай ажил хийхгүй бол хоногийн хоолны мөнгөгүй болчих юм. Ямар өдөр болгон хүнээс хоолны мөнгө гуйгаад байлтай нь биш дээ. Тэгээд дүү, нартаа тусалж байгаа. Хаан банк надад виза карт олгохгүй байгаа. Шүүх дээр асуудалтай юм байна гэсэн тайлбар өгч байна лээ. Бусдаар ч давгүй байна даа.
-Т.Чимгээтэй холбоотой байгаа юу?
-Бидэнд тийм холбоо байхгүй. О.Бархасбадийн шүүх хурлаар очихдоо байнга таардаг. Бие нь тун муу байна лээ. Хавантай, сайнгүй харагдаж байсан. Хоригдож байсан хүмүүсийн бие наранд гарч ирээд л муудчихдаг юм байна даа. Олон жил нар, салхинд гарахгүй болохоор хүний биед өвчлөл явагддаг бололтой. Үнэндээ гэмт хэрэг хийчихсэн зарим хүн наранд явж байгаа шүү дээ. Гэтэл гэмгүй хүмүүсийг хориод хаячихаар үхэхээс наагуур болдог юм байна.
-С.Зориг агсны гэргий Д.Булгантай саяхан шүүх хурлын үеэр таарсан уу?
-Ц.Амгаланбаатарын ар гэрийнхэн Эрдэнэт хотод байдаг уу. Та хорих ангиас суллагдаж очоод уулзсан уу?
-Өнгөрсөн хавар ирээд аав, ээжийгээ эмнэлгээр үзүүлж яваад Ц.Амгаланбаатарын өргөж авсан ээжтэй нь таарсан. “Амгаланбаатарын өмнөөс уучлалт гуйж байгаа шүү” гээд уучлалт гуйж байна лээ. Тэр хүнд буруу гэж юу байх вэ дээ.
| Б.СОДНОМДАРЖАА: ЭХНЭР МИНЬ АМАРЖИЖ, БИД НАЙМАН ХҮҮХЭДТЭЙ БОЛЛОО. Ц.АМГАЛАНБААТАРЫН ЭЭЖ ИРЖ УУЧЛАЛТ ГУЙСАН |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |