• Өнөөдөр 2024-04-29

Богд уулын амуудыг "эзэлж", хаус хорооллууд барьж, халаасаа түнтийлгэгч түшээд

2022-05-05,   2620

           Дархан цаазат Богд хан уулын ам болгон эзэнтэй. Дэлхийд анхны Дархан цаазат уул гэх мөртөө ам болгоныг амины хаус хорооллоор дүүргэж, ашиг хонжоо ологсод нь хамгаалах ёстой улстөрчид нь өөрсдөө. Төрийн томчууд нь өөрсдөө Богд хан уулын амууд, хатан туулын хөвөөг халаас, хэтэвчээ түнтийлгэх талбар болгож байгааг лавтай 10 гаруй жил амтай бүхэн нь шүүмжилж, эсэргүүцэж ирсэн. Хамгийн ноцтой нь, “аялал жуулчлалын” гэх зориулалтаар газар ашиглах эрхтэй болмогцоо амины хауснууд босгож, ашиг олдог нь хууль зөрчиж байгаа ноцтой үйлдэл. Харамсалтай нь, харьяа яам нь тухайн газруудын эрхийг цуцална мэдэгдэх төдийгөөр ард түмний амыг тагладаг атал үр дүн гарсангүй, харин ч эсрэгээрээ тэрбум тэрбумаар үнэлэгдэх үнэтэй, тансаг зэрэглэлийн хаус хорооллууд хаяа хаяагаа залган баригдсаар. 
 
Тэгвэл Дархан цаазат Богд хан уулын амуудад улс төрд одоо байгаа болон байсан томчуудаас хэн хэн газартай, тэнд нь ямар хаус хорооллууд сүндэрлэж байгааг танилцуулж байна. 

Зайсангийн ам- УИХ-ын гишүүн асан, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт

         УИХ-ын гишүүн асан, Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын “Одод” ХХК нь Зайсангийн ам, Соёмбот уулын зүүн хажууд 6.9 га газартай. Энэ газрын үнэлгээ анх 6.4 тэрбум төгрөгийн байсан бол одоо тус газар дээр 110 айлын тансаг зэрэглэлийн хаус бүхий “Занаду ресиденс” хороолол барьснаар хамгийн үнэтэй газарт тооцогдох болсон. Тодруулбал, “Занаду” хорооллын хаусууд нь 6-12 өрөөтэй бөгөөд 2.4-5.2 тэрбум төгрөгийн үнэтэй. Тэдгээр 110 хаусын үнийг дунджилж, 3.5 тэрбум төгрөгөөр тооцвол нийт 385 тэрбум төгрөгөөр зарсан болж таарна. Дархан цаазат Богд хан уулын аманд “аялал жуулчлалын зориулалтаар” гэж газар авч, амины хаус барьж зарах нь ямар ашигтайн бэлээхэн жишээ бол энэ. 
 
Зайсангийн аманд хэдэн арван тэрбумаар хэмжигдэх үнэтэй амины орон сууцнууд барьж, халаасаа түнтийлгэсэн улстөрчид зөвхөн Д.Зоригтоор тогтохгүй. Энэ удаад Зайсангийн амнаас зөвхөн түүнийг онцолсон болно. 
 

Нүхтийн ам- УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан С.Болдхэт

- УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “Алтай трест” ХХК-ийн охин компани “Үнэн хөлөг констракшн” ХХК-ийн нэр дээр Нүхтийн аманд 2.9 га газар бүртгэлтэй байна. Тус газрын үнэлгээг 2.1 тэрбум төгрөг гэж бүртгэжээ. 
 
- УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын “Камдер” ХХК-ийн охин компани болох “Гурван гол бааз” ХХК нь 2.2 га газартай. Үнэлгээ нь 1.6 тэрбум төгрөг.
 
- Нүхтийн амны хамгийн дээд хэсэгт “Нүхт” цогцолбор бий. Улсаас хувьд очсон тус цогцолбор өдгөө “Ажнай” Д.Бат-Эрдэнийн ээж Д.Хуушааны “Нүхт” ХХК-ийн мэдэлд байдаг. Гэхдээ тус цогцолборын газар нь программ хангамжийн “Софт мастер” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг ажээ. Нийт 5.4 га талбайтай тус газрын үнэлгээг 3.9 тэрбум төгрөг гэж бүртгэжээ. 
 
- УИХ-ын гишүүн асан, “Наран” группийн эзэн С.Болдхэтийн “Ситирийл эстэйт” ХХК-ийн нэр дээр 2.9 га газар бүртгэлтэй байдаг бөгөөд 2.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй ажээ. 
 
Зөвхөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан С.Болдхэт нар л гэхэд Дархан цаазат Богд хан уулын Нүхтийн аманд 12.8 газрыг ашиглах эрхтэй байна. 

Залаатын баруун ам- УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр

       УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ээж Д.Хулангийн “Монголын алтан аялал” ХХК нь Богдхан уулын Залаатын баруун аманд 11.3 га газар аялал жуулчлалын зориулалтаар авчээ. Гэхдээ тус газартаа 3-5 давхар, нийт таван ширхэг тансаг зэрэглэлийн хаус, спорт, үйлчилгээний цогцолбор сүндэрлүүлж буй. Зөвхөн газрын үнэлгээ нь 8.1 тэрбум төгрөгөөр бүртгэгджээ. 
                                                                                   

Залаатын ам- Б.Бямбасайхан

      “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч Сангийн сайд асан С.Баярцогт нартай хамт хоригдсон Б.Бямбасайханы “Нэйко” ХХК-ийн эзэмшлийн “Смарт ливинг” ХХК нь Залаатын аманд 147630 м2 талбайтай, 3.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй газартай. 
 

Залаатын зүүн ам- Зам, тээврийн сайд асан Н.Төмөрхүү

 
Зам, тээврийн сайд асан, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Н.Төмөрхүүгийн “Евролайн” ХХК нь Залаатын зүүн аманд 21263 м2 буюу 2.1 га талбайтай, 1.0 тэрбум төгрөгийн суурь үнэтэй газартай. 
 

Бага тэнгэрийн ам

- УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хүү А.Чинбишрэлтийн “Ривербийч” ХХК нь Бага тэнгэрийн амны үзүүр, Туул голын эрэгт 55542м2 буюу 5.5 га газартай. Өдгөө тус газартаа “Ривербийч” амралтын газар, ресторан ажиллуулдаг.  
 
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ээж З.Бямбаагийн “Нью тур” ХХК-ийн мэдэлд Бага тэнгэрийн ам бүхэлдээ байдаг буюу 60.2 га газар бүртгэлтэй байна. Газрын нь үнэлгээ 43.3 тэрбум төгрөг бөгөөд тус газарт баригдсан Бага тэнгэр цогцолборын хаусуудын үнэлгээ 2-3 тэрбум төгрөгөөр яригддаг. 
 
- УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны эгч Г.Оюуны “М-Ти-Эс” ХХК нь Бага тэнгэрийн амны доод үзүүрт 80041м2 талбайтай, 5.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй газартай. 
 

Хүүшийн ам- УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь, С.Бямбацогт

 
- УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийн хүү С.Бат-Ерөөл Богдхан уулын Хүүшийн аманд гурван газартай. Тодруулбал, 
  • С.Бат-Ерөөлийн “Мат Аутдоор Сафарис” ХХК нь 1.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 1.1 га газартай. 
  • С.Бат-Ерөөлийн “БМТБ” ХХК нь1.4 га талбайтай, 1.0 тэрбум төгрөгийн үнэлгээтэй газартай. 
  • С.Бат-Ерөөлийн “Софт флюорит” ХХК нь 1.0 га талбайтай, 722 сая төгрөгийн үнэлгээтэй газартай. Өдгөө тус дээрх газруудад нь амины хаусны хотхонууд сүндэрлэж буй. 
 
- УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзанбатбаярын эхнэр Т.Баясгалангийн “Өлзийт голын эх” ХХК нь  119904 м2 буюу 11.9 га талбайтай 8.6 тэрбум төгрөгийн үнэлгээтэй газартай. Өдгөө энэ газар тансаг зэрэглэлийн “Арцат лакшири виллаж” хотхон сүндэрлэжээ. 
 
- УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “Нью прогресс” ХХК-ийн охин компаниудын нэг болох “Эй Жи Жи Эс” ХХК энд 9.9 га газартай бөгөөд үнэлгээ нь 7.1 тэрбум төгрөг. Мөн хажуухад нь залгаад 29443 м2 талбайтай бас нэг газар бий. Өдгөө тэнд тансаг зэрэглэлийн амины орон сууцны “Хан төгөл” хотхон баригдаад буй. Сонирхуулахад, яг хажууд нь “Номин”-гийн “Casa da”хотхон байрладаг. 
 
- Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүгийн хүү Н.Эрдэнэ нартай хамт “Нью даун таун” ХХК-ийг эзэмшдэг Б.Билэгсайханы “Лекс консалтинг” ХХК тэнд 80781 м2 талбайтай газартай бөгөөд 5.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй гэж бүртгэжээ.

Хүрэлтогоот

 
- УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Капитал банк”-ны охин компани болох “Мөнххаан трейд” ХХК нь  Хүрэлтогоотод 1333108678 нэгж талбарын дугаартай, 150257 м2 буюу 15 га талбайтай, Туул-15-27 хаягтай, 3.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй газартай ажээ. Сонирхуулахад, “Мөнххаан трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нь “Капитал” банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү ажилладаг аж. 
 

Богинын ам- ХХААХҮ-ийн сайд асан Р.Бурмаа

УИХ-ын гишүүн асан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаагийн төрсөн дүү гэх Р.Бадрал Дархан цаазат Богдхан уулын амыг үндсэндээ “эзэлчихсэн”. 
 
Р.Бадралын нэр дээрх дөрвөн компани Богинын аманд газартай. Тодруулбал,
 
  • “Эйжиан Номадс” ХХК- 1781000492 дугаартай, 11459 м2 талбайтай, Дүнжингаравын гудамж-1-98 хаягтай, 1.0 тэрбум төгрөгийн үнэлгээтэй газартай. Энэ газарт “Дипломат резиденс” хотхон баригдсан. 
  • “Атилла трэвел” ХХК- 1781000422 дугаартай, 15362 м2 талбайтай, Дүнжингаравын гудамж-1-102 хаягтай, 1.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй газартай.
  • “Уорлд стандарт” ХХК- 1781001021 дугаартай, 124498 м2 талбайтай, 11.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй газартай.
  • “Уорлд эмпайр” ХХК- 1781000453 дугаартай, 29395 м2 талбайтай, Дүнжингаравын гудамж-1-96 хаягтай, 2.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй газартай.
 
 

Богд уулын амуудыг "эзэлж", хаус хорооллууд барьж, халаасаа түнтийлгэгч түшээд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-07 09:14:02
    Зочин : Ундармаагийн газар хөрөнгийг хурааж улсыг хохиролгүй болгооч балай авгайн нөхрийг байцаалаа гэсэн юу болсон залуу хүүхэн дагуулаад амралт хэсээл тэнэж явдаг өвгөн байна лээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-06 16:02:48
    ynen yum gej ygyi bolson MONGOL!!!!!!: Tord garaad l beznes hiideg ene albiig halah chag ni boljee!!odoo ikhe hyrald baigaa nehedyydiig harin syymjilej zailuulah arga hemjee abah bolj dee!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-06 12:46:00
    k: hultsengui ard tumen deerelhuulj doromjluulj shuluulsaar baih bolno hohi ni gedeg yumdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 19:21:17
    зочин: Угаасаал төрийн 3 өндөрлөг их тэнгэрт амьдардаг биздээ. Яармаг гээд дүүрэн шиг хороолол аль хэдийнээ босчодд байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 19:21:16
    зочин: Угаасаал төрийн 3 өндөрлөг их тэнгэрт амьдардаг биздээ. Яармаг гээд дүүрэн шиг хороолол аль хэдийнээ босчодд байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 15:51:39
    AA: Neg udur buruuga oilgono do
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 15:26:30
    зочин : БОГД УУЛЫН САВДАГ ТЭДНИЙГ ЯАХ БОЛ? ЭСВЭЛ ТЭД ТЭНГЭРЭЭС ЗАЯАТАЙ УЛС УЧИР ТЭД ТЭНГЭРИЙН МАНДАТТАЙ ЮМ БОЛОВ УУ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 15:00:52
    zaluu sait hunii bichseng oruulz suraad asuu novshiin togloom buu hii : darhan gedgiigni heveerl uldeegeed nuraalgaz bui grashnuud shig bugdiig ustgaa bajchuud ahiad shineer bariz chana bizdee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 13:30:11
    иргэн: Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн болгон л үнэтэй хаус барьж зардаг болж. Одоо больмоор юм. Чадахгүй бол ард түмэнтэмцэх л болчоод байна. Дараагийн сонгуульд мөнгөтөй , аоль эсвэл олон жил парламентад суусан гишүүдийг чөлөөнд гаргаж, заримтай нь хариуцлаг ярих болжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 11:58:15
    Бууд хулгайч нарыг.: МАН-хулгайч нар.Бүгдийг нь буудах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 11:08:49
    Buhimdsan irgen: Shudraga es, huulin hariutslaba gej hudlaa shygeldehee bolimoor ym MAN-han. Y en nyyr chin ene l baina. Nuguu tseejee delddeg shudraga es ni irgeded zoriulsan tavilttai jyjig
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-05 10:28:13
    Зочин: Улс төрд луйвар хийх гэж ордог юм бна ичих нүүргүй луйварчдын ард түмэн шүүх цаг ирнээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188