Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын сургуулийн хоёр охин сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 27-ны өдөр тус сумын .. дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч охид алга болж, эрэн хайх ажиллагааг эрчимтэй эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл охидын сураг гарчээ. Тэд Улаанбаатар хотод ирсэн нь тодорхой болоод байгаа ажээ.
-Охидын сураг гарсан гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү, та?
-Манай сургуулийн есдүгээр ангийн хоёр сурагч охин алга болсон. Бид дөрөвдүгээр сарын 27-ноос хойш эрлийн ажиллагааг тасралтгүй явуулж байна. Цогтцэций сум болон зэргэлдээх суманд эрэн хайх ажиллагааг эрчимтэй явуулсан. Охид дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 15:00 цагийн орчимд сумаас гарч байгаа нь хяналтын бичлэгт бичигдэж үлдсэн байна лээ. Охидыг өнөөдөр Улаанбаатар хотод очсон тухай мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллагынхан мэдээллийн дагуу ажиллаж байна.
-Охид ямар шалтгааны улмаас гэрээсээ явсныг та бүхэн мэдсэн үү. Урьдчилсан байдлаар ямар шалтгаан, нөхцөлтэй байсан гэж үзэж байгаа вэ?
-Ар гэрийн асуудлаас болж гэрээсээ дайжсан байж магадгүй нөхцөл байдал илэрсэн. Гэхдээ одоогийн байдлаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Охид алга болсон өдрөө хичээлдээ ирсэн юм уу?
-Нэг охин нь хичээлдээ ирээгүй. Нэг нь хичээлдээ ирж, гуравдугаар цагаас гараад явсан байна лээ. Гарч явахдаа нэг ширээнд суудаг охиндоо “Би У-ийнх руу явлаа. Ар гэрт нь асуудал гарсан гэнэ. Бид хот руу ч явж магадгүй” гэж хэлээд явсан байна лээ. Ар гэрт нь асуудал гарсан охин ээжтэйгээ муудалцсан гэсэн мэдээлэл ирсэн. Ийм шалтгааны улмаас ар гэрээсээ явсан байж болзошгүй. Охид сургуулиас гараад, дэлгүүрийн гадаа уулзсан байсан. Тэгээд явган алхаж, цүнхээ үүрээд сумаас гараад явсан байна лээ.
-Охид өмнө нь алга болж байсан уу?
-Үгүй, асуудал гаргаж байгаагүй.
-Охидыг Улаанбаатар хотод ирснийг яаж мэдсэн юм бэ?
-Хоёр сурагч охиныг Улаанбаатар хотод очиход нь тосож авсан хүүхэд нь холбогдож, бидэнд мэдээлэл өгсөн.
| ЦОГТЦЭЦИЙ СУМЫН СУРГУУЛИЙН МЕНЕЖЕР: ЕСДҮГЭЭР АНГИЙН ОХИН ЭЭЖТЭЙГЭЭ МУУДАЛЦСАН УЧИР ГЭРЭЭСЭЭ ЯВЖ, УЛААНБААТАРТ ОЧСОН НЬ ТОДОРХОЙ БОЛСОН |
|
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |