• Өнөөдөр 2024-05-18

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООС УЛИРАЛ ТУТАМ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ХУУЛЬ БУСААР АВЧ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

2022-04-28,   12509

-ЭДИЙН ЗАСАГЧААР ТОЛГОЙЛУУЛСАН 1000 ГАРУЙ ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БҮЛЭГЛЭЛ НӨАТ-ЫН СУГАЛААГ ЦӨЛМӨЖ ИРСЭН ГЭВ ҮҮ- 
 
        Тагнуулын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголтоос улирал тутам нэг тэрбум гаруй төгрөг хууль бусаар авч, мөнгө угааж байсан байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлэн саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Тодруулбал, ТЕГ-ынхан НӨАТ-ын буцаан олголтоос их хэмжээний мөнгө хууль бусаар авч байсан 150 гаруй хүнийг саатуулан шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад Г, Ц, Б нарын зохион байгуулалттай нэг бүлэглэл болох нь тогтоогдоод байгаа аж. 

Хамгийн ноцтой нь, Г, Ц, Б нарын тэргүүтэй энэ бүлэглэл НӨАТ-ын буцаан олголтоос их хэмжээний мөнгө хууль бусаар авах гэмт хэргээ 2020 оноос үйлдэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 1000 гаруй хүнийг бүлэглэлдээ татан оролцуулсан байжээ. Тагнуулынхан одоогоор дээрх 1000 орчим иргэн эл гэмт хэрэгт ямар, ямар оролцоотой оролцсоныг хүн тус бүрээр нь шалгаж байгаа аж. Урьдчилсан байдлаар гэмт бүлэглэлийнхэн НӨАТ-ын буцаан олголтоос хууль бусаар авсан мөнгөнөөсөө тодорхой хувь өгөх байдлаар танил тал, хамаатан садан, найз нөхдөө ашиглаж байснаас гадна бусдын иргэний үнэмлэхийг мөнгөөр түр “түрээслэх” хэлбэрээр хамтарч байсан зэрэг нь илэрч байгаа гэнэ. 

      Дээрх бүлэг этгээд эхлээд бусдын нэр дээр олон тооны компани байгуулж, дараа нь өөрсдийн бүлэглэлд татан оролцуулсан 1000 гаруй хүнийхээ иргэний үнэмлэхийг ашиглан НӨАТ-ын системд бүртгэл үүсгэсэн байна. Улмаар бусдын нэр дээр байгуулсан буюу үйл ажиллагаа явуулдаггүй цаасан дээрх компанийнхаа нэр дээр зохиомлоор маш өндөр үнийн дүнтэй НӨАТ-ын баримт хэвлэж гаргаад, мөн л бусдын нэр дээр үүсгэсэн бүртгэлээрээ НӨАТ-ын системд уншуулдаг байжээ. Ингээд улирал тутамд дээрх 1000 иргэний тус бүрийнх нь нэр дээр нэг сая төгрөг буюу нийт нэг тэрбум гаруй төгрөг хууль бусаар авч байсан нь баримтаар тогтоогдоод байгаа аж.
 
Тагнуулынхны илрүүлсэн энэ гэмт хэрэг нь өмнө нь манай улсад бүртгэгдэж байгаагүй олон оролцогчтой буюу НӨАТ-ын баримтыг ашигласан, шинэ төрлийн, асар  их хэмжээний хохиролтой эдийн засгийн залилангийн гэмт хэрэг юм. Эх сурвалж “Энэхүү гэмт хэрэгт 1000 гаруй хүн оролцоотой нь тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалт, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн юм. Энэхүү ажиллагааг банк, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн эдийн засагчид толгойлж байгааг эх сурвалж онцолж байлаа. 
 

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООС УЛИРАЛ ТУТАМ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ХУУЛЬ БУСААР АВЧ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 54
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-02 14:22:54
    Taiban Amaraa: Umnugubid bsn naranbaaatar nariiig shalgaach bas ded nbsn 1 sansartai 2019 ond sum bolgonooos 10 ymaa hugatsaandaa uguugvi bol uutsnii honi abahuulsan munhsansar guilachin
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-02 09:03:36
    Сайханаа: Хяналтын системээ сайжруулах хэрэгтэй. Хаана мөнгө угаах боломж байна. Тэнд хяналтын системээ төвлөрүүлээчээ. Угаасаа сугалаа гэдэг л дэмий байсан байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-02 07:34:26
    Б.Ганаа: Луйвардаад байнаа гээд хэлээд бичээд байсан ард олон гадарлаад байх шиг байсан одоо л нэг илэрүүлждээ...тэгээд нэрийг нь зарлаач Хулгайчуудаа мэдэж авъя
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-30 17:36:28
    Ганбаатар: бас л луйвар новш гэж энэ улс чинь луйврын улс болж дуусаж байгаа юм байна Эхнэээс нь сугалаа гээд бөөн луйвар байсан юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-30 11:49:08
    Sarantsatsral : Би нөтийнбуцаан олголт эхэлснээс эхлэн бүх баримтаа уншуулсан боловч надад ямарч сугаалааны урамшуулал таарч байгаагүй. Нуучлаарай нэг удаа 50000₮ таарсан гэсэн надад ирээгүй. авах гэж оролдоод чадаагүй. Ийм л бна. Ард түмэндээ ээлгүй шунахай луыварчдыг барьж илрүүсэнббт тагнуулын албаныхандаа баярлалаа. Амжилт хүсье. Төрийнх нь сүлд тэтгэг ээ өршөөг ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 23:48:02
    Зочин: Сайн байна тагнуулынхан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 22:56:12
    Иргэн: Тагнуулынхагн сайн байна. Баяр хүргэе!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 22:54:37
    Иргэн: Тэгж л таарна муусайн татварын луйварчингууд., бид нар мэтийн хүмүүст ерөөсөө мөнгө таардаггүй !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 19:38:40
    М.Ариунаа: Буцаан олголт гэдэг нь эзэнд нь буцааж өгнө гэсэн үг. Бидний авах мөнгийг азтан гэх цэвэрхэн нэрээр луйвардахаа болж эзэн нь нөхөж олго
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 17:42:47
    иргэд: Төр,шүүх,дрокурорт нь гэмт хэрэгтэнүүд олноор бүгсэн-усны эх булингартай бол адаг нь ч булгартайн үлгэр жишээ энэ,энэ төрд эрх барьж байгаа намд үнэндээ итгэх итгэл даан ч алгадаа,гэмт хэрэгт хобогдсон хэдэн гишүүний бүрэн эрхийг цуцлуулая гээд хуулиас хандахлаар УИХ-ын байнгын хороо нь эрхийг нь цуцлах шаардлагагүй,тийм ийм материал дутуу байна гэж санаатайгаар хууль ёс ард иргэдээ доромжлож байна,БХ ямар ял оноох гэж байгаа шүүх юм уу?ерөөсөө ийм хэрэгт нэр холбогдсон үлгэргүй байдалд нь үндэслээд түдгэлзээд л өх хэрэгтэй бус уу? ийм нам энэ улс оронд ямар хэрэгтэй юм бэ?өнөөх намын гишүүний манлайлал нэр төр хаачсан бэ?ичих нүүрэндээ илэг наасан адилхан гэмт хэрэгтэнүүд,намтай хүнтэй нь зайлуулах цэвэрлэх хэрэгтэй тийм цаг аль хэдийнээ болжнн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 13:45:17
    Bold hand: Арайчдээ ямар бузар булай луйвар хийж бсан хүмүүс вэ эдгээр хүмүүст тохирсон арга хэмжээгийн авах хэрэгтэй ахалж бсанн хүмүүст н эрүү үүсгэх арга жэмжээ авахыг хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 10:01:08
    Fuc: Ene lalriin ymaa bolichuul yaasiin. Ajil hiij tsalin awna ternees ni 30% tatwar awjiij dahiad dawtan dawtan baahan tatwar nertei deerem hiihe bolichooch notiin 10% nertei deerem
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 09:48:17
    зочин: зарим дэлгүүр лануугаас худалдан авалт хийхэд манайх НӨТ гүй бараа. учир баримт олгохгүй гээд байдаг. чинь ийм учиотай байжээ энэ татварын албныхан хамтрагч бгаадаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 09:21:35
    Б.Нямаа: Мэргэжлийн хулгайч нар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 09:07:10
    Иргэн: Зальтай Луйварчидийг сайн хашраагаад өгөөрэй. Ард Тмэнг доромжилсон новшийг өлөн шуналуудыг нам дарахгуй бол Амташсан хэрээ Арван гурав дахин шү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 08:43:23
    Зочин: МАН ын хулгайн бузар нийгмийг тэрчигт нь нэвчиж сүйрүүлж байна. Шударга ёс хаана ч алга Монголд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 05:14:16
    Би: Ийм юм хийж мөнгө хулгайлаад идэх юм авч иддэг хүмүүс хүн биш мангас байх. Эх орноосоо урвасан ийм хүмүүс аймаар юм 16 оноос хойш монголд бүх юм нууц, бүх хүмүүс аймхай болсон. Дээр нь бүх хулгайч нар бүх шатанд дарамталдаг болсон нөт ийн баримтаа хийгээд юу ч орлохгүй байнаа яасан юм бол гэхээр сумын ЗДТГ урдаас хуц гэсэндээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 00:29:48
    Хохирсон иргэн: 2017 онд 2 акуант нэгтгэх гээд очиход үүдэндээ мааш удаан суулгаж байгаад таных дандаа нөат татвар төлөөгүй баримт бна гэж хэлээд ати нэг хүүхэн өөрлүүгээ уншуулсан. Тэр үед хүнд өвдөөд эмчилгээ хийлгэсэн хурган дээлтэй явсан чинь юу ч мэддэггүй эмээ гэж ойлгосон бхдаа. Хэл ам хийсэн чинь ахлах нь гэдэг залуу эргүү эргүү юм яриад бгаам даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 23:58:53
    Unshigch: Баримтаа уншуулахад ихэнх нь идэвхжихгүй байсаар устгагдаж дараа сарынх нь шинээр гарч ирдэг бсн . Он солигдох үеээр бүүр ч баримт идэвхжээгүй устгагддаг бсн. Асууж лавлаа утас байхгүй ойлгомжгүй өнгөрсөн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 23:49:23
    Зочин: Манай тагнуулынхан мундаг болсон бна шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 23:09:12
    Баяр магнай: Луйвар хийсэн албан тушаала буруу ашиглсан хүмүүсийг сайн шалгаж ард түмний өмнө ил тодоор гаргах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 22:30:13
    Иргэн: Яасан хэцүү юм бэ бүх шатандаа идэж уусан муу новшнууд үйлийн үр ирнээ гайгүй. Төрийн алба гэж...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 22:25:13
    УРТНАСАН: МАН 1916 ОНООС ХОЙШ ГАРЧ ИРЭЭД Л ЭНЭ ЛУЙВАР УЛБААТАЙ, У НЬ 30, 50, 100 ТАРДАГ БАЙСАН БҮҮР БАЙХГҮЙ БОЛСОН. ШАЛГАЛТЫГ 2016 ОНООС ХОЙШ 12 ЖИЛД ХИЙХ ХЭРЭГТЭЙ. Алтанхуягийн ЗГ байхад 30.0 50.0 мянган төгрөг таардаг байсан, 2016 оноос хойш алга болсон шүү. САЙН ШАЛГАВАЛ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ҮЛЭМЖ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХУССАН БАЙГАА. ШАЛГАЛТЫГ 2016 ОНООС ХОЙШ ШАЛГААРАЙ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 21:49:20
    Зочин: За тийм байхаа новшнууд.Даанч нэг ч төгрөг хожихгүй байсан юм.Лаларуудыг гөлөг болго.хорь.өлсгө.зод.суултуур угаалга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 21:38:54
    unen: tagnuuldaa bayarlalaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 21:38:03
    irgen: irged uursduu ym buzar bn ajil hihgui hunii umnuus amidarch bgam shig dandaa hutsana odoo buur zalilan hj amidarch bn.gesdiig n tsuvuulval taarna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 20:38:25
    Ганаа: Зө зө удахгүй хялбаршуулад л хэдхэн зоосоор торгуулаад л өнгөрнө биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 20:38:23
    Ганаа: Зө зө удахгүй хялбаршуулад л хэдхэн зоосоор торгуулаад л өнгөрнө биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 19:42:17
    Татвар төлөгч: 2% буцаагаад,1% сугалаа, 7,% хулгайчид авдаг юм байна, буцаан олголтоо 8% болгооч, луйварчдаа өөгшүүлээд ийм байдалд хүргэж байхаар,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 19:02:17
    Татвар төлөгч: Дээр идэж байгаа хулгайчуудаа зайлуулж байж доошоо цэвэрлэгээгээ хийвэл доод хулгайчид барьцахгүй ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 18:48:02
    Зочин: Хэзээ яасан бузар ханж цадахгүй хулгайч нар вэ угаасаа төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс төрийн цалингаар баян цатгалан амьдарч чадахгүй энэ их баяжсан хүмүүс төрийн юм л идэж байгаа аймаг сумгүй шалгах хэрэгтэй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 18:37:37
    Zochin: Nuat gej yasan zovlontoi asuudal ve
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 18:14:19
    Khorloo: Denduu yumaa ilruulj taslan zosooson humuus bayarlalaa tsaashd hyanaltaa saijruulaarai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 18:12:03
    Нх: Сугалаанаас биш, буцаан олголтоос луйвардсан гэж байна малнуудаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 18:00:55
    хөөх: за тийм байхаа, ингэж их худалдан авалт хийж байхад 4 жил шүү, нэгч хонжвор таардаггүй байсан юм. муухай юмаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 17:54:29
    Энхтунгалаг: Тийм байхаа 6жил болоход ганц ч удаа тохирол таардаггүй байсан. Ийм учиртай байж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 17:29:55
    оюун: Тийм байхаа над мэт нь 1 төгрөг ч хожихгүй байхад аргагүй шүү дээ, Буцаан олголтоор амьдардаг тусдаа хүмүүс байдаг л юм байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 17:03:24
    Иргэн: Ямар Бузарын новшнууд вэ. Алаад өгөөч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 16:44:44
    Бадрах давдай: Нөгөө Учрал гишүүний яриад байгаа НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг бүлэглэл нь юм шигээ хө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 16:32:05
    Зочин: Хэрэг нь ил байгаа өчнөөн тэбумийн новшнуудаа шалгаач арчаагүй новшнуудаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 16:30:29
    АМАР: суглаа явуулдаг нь буруу юм шиг ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 16:30:29
    АМАР: суглаа явуулдаг нь буруу юм шиг ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 16:02:02
    byzard: ner ustai heleedhee buzaruudg
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 15:45:09
    Зочин: Энэ хулгай бүүр сзүлдээ ил бөгөөд түрэмгий болж байна.Энэ улсад хууль гэж огт бхгүй боллоо.Дээдсүүд нь ардуудаа бүр хаялаа.яах вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 15:36:13
    Зочин: Өө энэ чинь бүүр зохион байгуулалттай залилангийн хэрэг байнаш дээ Шударга л байялдаа хүмүүсээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 15:35:42
    Зочин: Огтхожиж үзээгүй. Зөв шалгаж дээ ерр нь суглааг больж Буцаан олглтыг 3 рувь болгох хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 15:32:57
    Баак: Ясы нь цайтал шалгаад шийтгээд төлүүл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 15:31:35
    иргэн: энэ улсад чадах чадахаараа хулгай дээрэм,залилан,ашиглал.авилга хийдэг болсон.баригдсаны хохь,баригдаагүй нь цааш үргэлжлүүлнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 15:00:55
    Зочин: Тэгнэ ээ даанч огт хождоггүйгээс гхдна буцаан олголтоор 30-20 мянган төгрөг л байнга авдаг ш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 15:00:53
    Зочин: Тэгнэ ээ даанч огт хождоггүйгээс гхдна буцаан олголтоор 30-20 мянган төгрөг л байнга авдаг ш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 15:00:52
    Зочин: Тэгнэ ээ даанч огт хождоггүйгээс гхдна буцаан олголтоор 30-20 мянган төгрөг л байнга авдаг ш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 14:43:53
    Өлзийсайхан : Паах мафи монголд бий болж дэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 14:40:26
    Зочин: Ийм л юмыг Х. Булгантуяа хамгаалаад бга шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-28 14:21:09
    Нямхүү: Төрийн ажил хийж байгаа бүх хүмүүс луйварчид болсон юм биш үү. Эрх мэдэлгүй хүн ийм зүйл арай хийж чадахгүй биз
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188