• Өнөөдөр 2025-04-28

БАРУУНХАРААГИЙН ЭМНЭЛГИЙН ДАРГА: ОСОЛД ОРСОН ОНЦГОЙГИЙН АЛБАН ХААГЧДЫГ УЛААНБААТАР РУУ ТЭЭВЭРЛЭСЭН

2022-04-21,   1367

           Онцгой байдлын ерөнхий газрын харьяа анги байгууллагын нэр бүхий дарга нар зам тээврийн ноцтой осолдож, дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, өнөө өглөө 04:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарч, дөрвөн хүн хүнд бэртжээ.

         Тэгвэл энэ талаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хүн эмнэлгийн даргаас тодруулахад “Манай эмнэлэгт өнөөдөр 05:00 цагийн орчимд зам тээврийн осол гарч, хүн бэртсэн тухай дуудлага ирсэн. Зам тээврийн осол сумын төвөөс 20 гаруй километрийн зайтай гарсан. Дуудлагын дагуу түргэний эмч нар ажиллаж, осолд орсон онцгой байдлын албан хаагчдыг сумын эмнэлэг рүү зөөвөрлөж, авчирсан. Осолд орсон дөрвөн хүний биеийн байдал хүнд Улаанбаатар хот руу тээвэрлэсэн. Өнөөдөр Баруунхараад онгоц бууж, өвчтнүүдийг зөөвөрлөсөн. Хоёр хүн нь нуруундаа хүнд гэмтэл авсан байна лээ. Уг зам тээврийн осол 03:00 цаг өнгөрч байхад гарсан гэсэн” гэв.

 

 


БАРУУНХАРААГИЙН ЭМНЭЛГИЙН ДАРГА: ОСОЛД ОРСОН ОНЦГОЙГИЙН АЛБАН ХААГЧДЫГ УЛААНБААТАР РУУ ТЭЭВЭРЛЭСЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188