Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадаа талбайд баривчлагдаад явсан залуусын ар гэрийнхэн цуглаад байна. Өчигдөр Сүхбаатарын талбайд “Монголдоо сайхан амьдаръя” уриатай залуусын жагсаал болсон билээ. Жагсаал өдгөө хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр орой жагсаалыг албадан тараах үеэр 20 гаруй залууг баривчилж, саатуулсан юм. Энэ үеэр иргэн Н-ийн ахыг саатуулжээ. Тэрбээр ахыгаа баригдаад явсныг шууд дамжуулалтаас мэдэж, цагдаагийн газарт ирээд байгаа аж.
Бид түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ах тань хэдэн цагийн үед гэрээсээ гарсан бэ?
-Өчигдөр орой ажлаа тараад 20:00 цагийн үед очсон юм билээ. Ахыг жагсаал руу очсон гэдгийг бид мэдээгүй. Өглөө босоод шөнө явагдсан шууд дамжуулалтыг үзэхэд ахыг минь баривчлаад явж байгаа нь харагдсан. Жагсагчдыг араас нь түрж яваад, захад нь явж байсан ахыг минь сугалаад үлдэж байна лээ. Тэгээд өглөө эхнэр рүү нь залгахад “Гэртээ ирээгүй. Баривчлаад явсан гэнэ. Ирээд дүүгээ хараад өг” гэж хэлсэн. Өглөөнөөс хойш ахыгаа хайгаад олохгүй байна.
-Таны ах эхнэртэйгээ хамгийн сүүлд хэзээ холбогдсон бэ?
-Ах утсаа машиндаа орхиод явчихсан байна лээ. Машин нь талбайн урд талын зогсоол дээр байгаа. Жагсаалд очсон цагаасаа хойш гэр рүү холбогдоогүй юм билээ. Эгч, бид хоёр хүүхдийг нь машинд үлдээчихээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү орж асуухад ахыг минь хаана байгааг мэдэх хүн алга.
-Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүсийг саатуулсан гэсэн. Таны ах архи уудаг уу?
-Үгүй. Ахыгаа би архи уусан гэж бодохгүй байна. Үнийн өсөлтийг эсэргүүцэж, амьдрал нь хичээгээд, хичээгээд болохгүй байгаа учраас л үг, үзэл бодлоо илэрхийлэх гэж очсон шүү дээ.
-Ар гэрийнхэнд нь хаашаа авч явсан талаар ямар ч мэдээлэл өгөөгүй юу?
-Үхсэн амьд нь ч мэдэгдэхгүй байна. Ямар ч гэсэн амьд нэг газар хоригдоод байж байгаа л гэж итгэж байна. Ахад минь хүч хэрэглэж, баривчлаад авч явж байгаа бичлэгийг манай гэрийнхэн фэйсбүүкээрээ шэйрлэж, бухимдлаа илэрхийлсэн. Миний хаяг болохгүй байгаа учраас би нөхрийнхөө хаягаар шэйр хийсэн юм. Гэтэл хууль хяналтын байгууллагаас шууд дарамталж байна лээ.
-Яагаад тэр вэ. Юу гэж дарамталсан бэ?
-Манай нөхөр Зэвсэгт хүчний .. дугаар ангид ажилладаг юм. Гэтэл Тагнуулын байгууллагаас нөхрийн маань анги руу залгаж, мэдэгдсэн юм шиг байна лээ. “Өдөөн турхирсан үг агуулгатай, мэдээлэл бусдад түгээхгүй байхыг хатуу анхааруулж байна” гэсэн. Ийм л дарамттай байна даа.
| Иргэн Н: Ахынхаа баривчлагдаад явж байгаа бичлэгийг Зэвсэгт хүчинд ажилладаг нөхрийнхөө фэйсбүүкээр шэйр хийсэн чинь хуулийн байгууллагаас залгаж, дарамталсан |
|
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |