• Өнөөдөр 2024-05-17

"Сахал" Д.Эрдэнэбилэгийг "Эрдэнэт үйлдвэр"-ээс гадна Хаан банк, Хөгжлийн банкны хэргээр шалгаж эхэллээ-II

2022-03-22,   4324

       -МОНГОЛЫН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД, БАНК САНХҮҮ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ЭЗЭН СУУСАН "САХАЛ" Д.ЭРДЭНЭБИЛЭГ БАЙГАЛИЙН БАЯЛАГТ ЭЗЭН СУУХААР САНААРХАЖ БАЙНА УУ-
       
        “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Хөтөл” ХХК, “Бороо гоулд” ХХК, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк... Түүнд хуруу, хошуу дүрээгүй салбар, хувьчилж, худалдаж аваагүй бизнес гэж энэ улсад бараг л үгүй. Монголын өнгөтэй, өөдтэй, өрөмтэй болгоныг өөрийн болгож, энэ улсыг ёстой л эзэгнэж яваа хүн. Хамгийн сүүлийн хууль хяналтынхны өмнө очих ёстой үйлдэл нь Хаан банкны хувьцаа, Хөгжлийн банкны найдваргүй зээл нь. Иймд Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс Худалдаа хөгжлийн банкны эзэн, “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн “эзэгнэл”-ийг цувралаар танилцуулж буй билээ.
 
Өмнөх дугаартаа бид Худалдаа хөгжлийн банкны эзэн, “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг Монголын банк санхүү, аж үйлдвэрийн салбар болоод төрийн өмчит компаниудад хэрхэн “эзэн” суусныг танилцуулсан. Тэгвэл энэ удаад “Сахал” Д.Эрдэнэбилэг банк санхүүгийн салбараасаа хэрхэн уул уурхайн салбар руу орж, байгалийн баялагт “эзэн” суусныг буюу түүнд хамаарах тусгай зөвшөөрлүүдийг танилцуулж байна.

Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг болон Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын ах дүүсийн ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮД

       “Сахал” Д.Эрдэнэбилэг Хууль зүйн сайд асан, Улсын Ерөнхий прокурор асан, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатартай хамт “Империалс майнинг корпорэйшн” ХХК-ийг эзэмшдэг. Д.Баатар тус компанийн хувь эзэмшигчээс гадна гүйцэтгэх захирлаар нь ажилладаг аж. “Империалс майнинг корпорэйшн” ХХК-ийн хувьд Булган аймгийн Бугат суманд XV-012232 дугаартай Хужирын гол алтны хайгуулын тусгай зөвшөөрөл авч байсан. Харин Д.Баатарын хувьд “Алтандорнод монгол” ХХК-ийн захирал Д.Ганболдыг “дарамталж” 4.0 сая ам.доллар авсан хэргээр хоригдож байгаад суллагдсаныг санаж буй байх. 
 
Тэгвэл Д.Эрдэнэбилэг, Д.Баатар нарын “Империалс майнинг корпорэйшн” ХХК нь “Аурум металс” ХХК, “Ай Пи Ди Ар” ХХК-иудтай хамт “Баюуд майнинг” ХХК-ийг эзэмшдэг ажээ. “Баюуд майнинг” ХХК нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт XV-007674 дугаартай 5026.8 га талбай бүхий Шивээт улаан уул хайгуулын тусгай зөвшөөрөл авч байсан байна. 
 
“Баюуд майнинг” ХХК-ийг эзэмшигчдийг цааш хөөвөл, “Ай Пи Ди Ар” ХХК нь УИХ-ын гишүүн, АН-ын дарга гэх “Тэсо”-гийн О.Цогтгэрэл болон түүний ах О.Сайнжаргал нар руу хөтөлдөг ажээ. 
 
Тодруулбал, “Ай Пи Ди Ар” ХХК өмнө нь “Тэсо трейд” ХХК нэртэй байжээ. Тухайн үед Одонгийн Сайнбуян, Одонгийн Сайнжаргал нар эзэмшдэг аж. “Тэсотрейд” ХХК нь Завхан аймгийн Отгон сумын нутагт XV-008272 дугаартай 590 га талбай бүхий Тосонгийн голын эх тусгай зөвшөөрөл эзэмшиж байж. Улмаар өнгөрсөн онд эл нэрээ “Ай Пи Ди Ар” ХХК болгон өөрчилж, хаягаа сольж, хувь эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь П.Гантулга гэх ганц хүн үлджээ. Нүүж очсон “Улаанбаатар хот, СХД, 22-р хороо, Хилчин-49, 18 тоот” хаягийг нь судалж үзвэл энэ хаяг дээр “Ногоон яармаг” ХХК байдаг ажээ. “Ногоон яармаг” ХХК-ийг О.Сайнбуянгийн хүү хариуцдаг, хувьцаа эзэмшигчээр нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлтэй хамт хэдэн хэдэн компани эзэмшиж байсан Б.Номин гэх дүү нь байдаг аж. Өөрөөр хэлбэл, “Тэсо”-гийнхон нэр, хаягаа нууцлах замаар “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй хамт уул уурхайн “Баюуд майнинг” ХХК-ийг эзэмшиж байгаа ажээ.
 
Харин "Баюуд майнинг" ХХК-ийг хамтран эзэмшигч “Аурум металс” ХХК-ийг Доржсүрэнгийн Баатар гэгч эзэмшдэг. “Аурум металс” ХХК нь Баянхонгор, Өвөрхангай, Булган аймгуудад ашиглалтын долоон тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Тухайлбал, MV-021120- Улаан чулууны нуруу, MV-018354- Цахирын хоолой, MV-012197-  Их булаг, MV-011909- Ар хөшөөт, MV-011908- Ногоон толгой, MV-011907- Булаг, MV-001781- Цагаан шар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг ажээ.  
 
“Аурум металс” ХХК-ийн захирал Д.Баатар гэгч нь өмнө нь “Сахал” Д.Эрдэнэбилэгийн “Монголиан нэшнл коал корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Одоо “Монголиан нэшнл коал корпорэйшн” ХХК-ийн харьяаны “Алтайн гянт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг ажээ. “Алтайн гянт” ХХК нь Багануур дүүрэгт MV-012959 дугаартай, 1181 га талбай бүхий Баруун хонгор нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл 2037 он хүртэл авсан. Гэвч энэ талбай нь төрийн өмчит “Багануур” ХК хүрэн нүүрсний талбайтай давхацсан тул шүүхийн шатанд очсон.
 
Мөн Д.Баатарт дурдахгүй үлдээж болохгүй нэг компани байгаа нь “Бэйзмент инженеринг” ХХК-ийг Хонг Конгд бүртгэлтэй “Basement Engineering Limited” компанитай хамт эзэмшдэг ажээ. Хэрвээ санаж байвал “Сахал” Д.Эрдэнэбилэг “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг “Бэйзмент” ХХК-иар дамжуулан хувьчилж авсан билээ. Товчхондоо Д.Баатар бол Д.Эрдэнэбилэгийн хүн юм. 
 

Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгт ирсэн "Сентерра гоул монголия" ХХК, "Бороо гоулд" ХХК-ийн 153 ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨС Сэлэнгэ аймгийг "эзэлсэн" онцлох 14

         Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” хочит Д.Эрдэнэбилэг “Сентерра гоулд монголия” ХХК болон “Бороо гоулд” ХХК-ийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хууль зүйн хэлтсийн дарга асан Д.Цэрэнбадамаар дамжуулан эзэмшиж байгааг танилцуулсан.
 
Тэгвэл дээрх хоёр компани нь ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөөрөө тэргүүлдэг. Тодруулбал, 2017 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүд АТГ-т ажилласан. Тухайн үед АТГ-ын дарга Х.Энхжаргал хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшиж буй компаниудын судалгааг танилцуулсан байдаг. Ингэхдээ “Сентерра гоулд монголия” ХХК-ийг уул уурхайн ашиглалтын болон хайгуулын 153 тусгай зөвшөөрөлтэй гэсэн нь бий. 
Онцлон, томоохон талбайг хамрах, нөөц ихтэй тусгай зөвшөөрлүүдээс нь танилцуулбал, 
 
"Сентерра гоулд монголия" ХХК Сэлэнгэ аймгийн Мандал суманд MV-010810- Хараа,  MV-005082- Билүүт, MV-001401- Ялбаг гол, MV-001400- Ялбаг гол 2, MV-000431- Гацуурт, MV-000372- Гацуурт 2 алтны олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
 
“Бороо гоулд” ХХК-ийн тухайд мөн дээрх бүс нутагт MV-015285- Өнжин уул, MV-012039- Их Мандал, MV-011761- Их дашир, MV-001970- Бороо, MV-001960- Бороо, MV-000238- Их Дашир, MV-000198- Бороо зэрэг алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
 
 

"Сахал" Д.Эрдэнэбилэгийг "Эрдэнэт үйлдвэр"-ээс гадна Хаан банк, Хөгжлийн банкны хэргээр шалгаж эхэллээ-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-24 17:16:30
    иргэн: Монголд Мафи бий гэвэл бий,,,,,,МАН , АН- гэсэн Нам нэрээр Халхавчилсан Гэмт хэргмйн томоохон 2 Бүлэглэл , МАН одогоор Үйл ажиллагаагаа явуулж байна АН нь дотроо Эрх мэдэл Албан тушааалын Фракц хоорондын Дайн тулаанаасааа болж Дээшээ ч гарч чадахгүй гацсан байдалтай, Тэдний нэг энэ *Сахал* хочит Эрдэнэбилэг,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-23 22:50:32
    Zochin: Yu we yg yahaaraa iim boldog bnaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-23 20:44:01
    Зочин: Бузар хулгайчууд Дорлигжав гэж үхэж байсан дөрвөд байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-23 11:04:21
    Зочин: Хууьь шүүхийг худалдаад авсан хүндээ хуулийхан шалгахгүй байхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-23 01:39:18
    уншигч: Амундра гэсэн байна Голомтын захиалга уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-23 01:38:11
    гэрлээ: хөрөнгө олж ирээл шалгуулах юм байх даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-22 22:12:42
    [зочин: Шалгаад юм олж чадах уу даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-22 20:38:42
    Зочин: Ардчилсан хулгайч сайханбилэг элбэгдорж алтанхуяг нар эрдэнэбилэгтэй нийлж улс орноо тоносон шүү. Энэ асуудалыг нэг талд нь гаргах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-22 17:34:02
    Баялагийн эзэн: Хаан банкны Савадагийн хувийг Д.Эрдэнэбилэг авсан байгаа. Энэ хүн хууль зөрчсөн бол шоронд ормоор юм. Тэгхээр дандаа хуулийн цоорхой ашигласан айхтар толгой байнаа. Одоогийн эрх мэдэлтнүүдэд хандаж хэлхэд энэ хүнд урхи бэлд. өөрөөр нь гарын үсэг зуруулах хэмжээний урхи шүү. өөр арга алга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-22 16:31:01
    зочин: энэ нийгэм ийм болтол ялзарсан байна дд
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188