• Өнөөдөр 2024-04-30

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.УНДАРМААГИЙН УЛСАД ХУРААЛГАХ БАРИЛГУУД

2022-03-02,   11743

           УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэ нар улсын мөнгийг “Капитал” банкаар дамжуулан үрэн таран хийсэн хэрэг удтал дуншиж байж сая нэг шийдэгдлээ. Тодруулбал, тэд Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн мөнгийг “Капитал” банканд байршуулаад, банкаа дампууруулж орхисон. Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгалт хийгээд “Капитал” банканд байршиж байсан дээрх хөрөнгүүдээр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа хэд хэдэн орон сууц, оффис, үйлчилгээний барилга барьсныг тогтоосон. Улмаар татвар төлөгчдийн мөнгөөр баригдсан тэдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг улсад хурааж, дуудлага худалдаанд оруулах замаар ЭМДС, НДС-ийн хохирлыг барагдуулахаар Засгийн газар шийдвэрлээд буй.
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, нөхөр А.Ариунболдтойгоо хамтран эзэмшдэг "Капитал" банкийг 2019 оны дөрөвдүгээр сард Монголбанкны шийдвэрээр татан буулгаж, дампуурлыг нь зарласан. Тухайн үед "Капитал" банк Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын санд 240.3 тэрбум төгрөгийн өртэй буюу энэ мөнгийг өөр зүйлд зарцуулчихсан байсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд "Капитал" банкны зарим эд хөрөнгөөр өрийг нь суутгасаар одоо 166.2 тэрбум төгрөгийн өртэй үлдээд буй. Тэгвэл доор дурдагдах үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж, дуудлага худалдаагаар зарах замаар 118 тэрбум төгрөг олно гэж Засгийн газар тооцсон. Энэ мөнгийг хоёр хувааж буюу 45.8 тэрбумыг нь Нийгмийн даатгалын санд, 71.2 тэрбумыг нь Эрүүл мэндийн даатгалын санд тушаана. Харин цаана нь үлдэх зөрүүг "Капитал" банкнаас хэрхэн гаргаж авах нь дараагийн асуудал юм.  
 
Иймд бид “Капитал” банканд байршиж байсан ЭМДС, НДС-ийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр баригдсан боловч УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, түүний нөхөр А.Ариунболд нарын эзэмшилд байдаг, хаана байршилтай, ямар үл хөдлөх хөрөнгүүд улсад хураагдаж байгааг танилцуулж байна. Дахин сануулахад, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа доор үл хөдлөх хөрөнгүүдийг "Капитал" банканд хадгалагдаж байсан мөнгөөр санхүүжүүлж бариулсан буюу банкаа дампууруулах үндэслэл нь эндээс бий болсон гэж АТГ-аас тогтоогоод байгаа юм. 

1. ХАЛДВАРТЫН ЭЦЭСТ СҮНДЭРЛЭСЭН ХУДАЛДААНЫ ТӨВТЭЙ ХОС ОРОН СУУЦ УЛСАД ХУРААГДАНА

     "Капитал" банкны улсад учруулсан хохирлыг барагдуулахын тулд хурааж авах үл хөдлөх хөрөнгүүдийн жагсаалтын эхэнд Баянзүрх дүүргийн XIV хороо, XIII хороолол, Зүүн дөрвөн замаас ХӨСҮТ уруудах замд буюу Намьянжүгийн гудамжинд байрладаг “Централ молл” гэх худалдааны төв, орон сууц хосолсон барилга бичигдэж байна. Энэхүү барилга нь тус бүр нь 5733 ам.метр талбай бүхий хос орон сууцтай, 21250 ам.метр талбай бүхий худалдаа, үйлчилгээний төвтэй цогцолбор юм. 
 
Энэхүү барилгыг анх УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Бишрэлт пропертиз” ХХК барьж эхэлсэн бөгөөд “Сити молл ба Сити апартмент” нэрээр борлуулалтын захиалга авч байсан. Харин “Капитал” банкны дуулиан дэгдсэнээс хойш энэ барилгыг “Централ молл” ХХК, “Висе интернэшнл” ХХК хариуцах болсон бөгөөд нэрийг нь “Централ молл” болгож өөрчилсөн байдаг. Энэ хоёр компанийг Ганболдын Ганзориг, Болдын Даваасүрэн, Төмөрбаатарын Намуун нар удирддаг. 
 
Тэгвэл тэд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай ямар холбоотой вэ, гээд хөөвөл Б.Даваасүрэн нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Бишрэлт групп”-ийн охин компани байсан, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн нэг “Монгол мах экспо” ХХК, “Долфин” ХХК зэрэг компаниудыг удирддаг. Харин Г.Ганзориг нь “Бишрэлт групп”-ийн охин компани болох “Бишрэлт инженеринг энд констракшн” ХХК, “Монгол милл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. 

 

2. ХОТЫН ТӨВИЙН ШИЛЭН БАРИЛГА ХОЖИМ ХЭНД ОЧИХ БОЛ...

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн "Капитал" банкны хөрөнгөөр барьсан буюу хураагдах үл хөдлөх хөрөнгүүдийн жагсаалтад Сүхбаатар дүүргийн I хороонд байрлах “Централ парк тауэр” барилга багтжээ. Тус барилга нийт 8886 ам.метр талбай бүхий оффис, үйлчилгээний заалуудтай, хотын төвийн үнэтэй оффисуудын нэг.
Улаанбаатар хотын төвийн шилэн барилгуудыг нэгээр нэмж сүндэрлэсэн 16 давхар “Централ парк тауэр” барилгыг “Глобал хурд” ХХК барьж ашиглалтад оруулсан. Баригдаж байх үед нь буюу 2019 оны дөрөвдүгээр сард дээвэр дээрээс нь иргэний автомашин дээр блок унаж, дуулиан тарьж байлаа. Эл хэргийн балгаар “Глобал хурд” ХХК барилгын ажлаа анх эхлүүлэхдээ зохих ёсны зөвшөөрлүүдээ аваагүй байсан нь илэрч, НМХГ-аас лацдаж байв. Хамгийн ноцтой нь, “Глобал хурд” ХХК нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Бишрэлт групп”-ийн охин компани байж таарсан. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа энэхүү барилгыг “Бишрэлт оффис” нэрээр барьж байсан боловч дээрх хэрэг, хэл ам гарсантай холбоотойгоор “Глобал хурд” ХХК-ийг “Бишрэлт групп”-ийн харьяаллаас салгаж, барилгынхаа нэрийг “Централ парк тауэр” болгож өөрчилсөн байдаг.

3. ХӨГЖЛИЙН БАНКНЫ 32 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛИЙН БАРЬЦААНД БИТҮҮМЖЛЭГДСЭН "ГАНТИГ ВИЛЛА" ХОТХОН УЛСАД ХУРААГДАХ НЬ...

Хураагдах үл хөдлөх хөрөнгүүдийг жагсаалтын гуравт, Хан-Уул дүүргийн XI хороо, Зайсангийн тойруу гудамжинд баригдсан “Гантиг вилла” хотхоны 13 блок барилга багтжээ.
 
Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн аман дахь тансаг зэрэглэлийн энэ хотхоныг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Бишрэлт пропертиз” ХХК анх “Капитал” банкны хөрөнгөөр “Зайсан хилл каунти” хотхон нэрээр барьж, зарахаар захиалга авч байсан. Гэхдээ нэг асуудал үүссэн нь энэ хотхоны дөрвөн блок барилгыг охин компани болох “Монгол мах экспо” ХХК-даа Хөгжлийн банкнаас зээл авч өгөхийн тулд барьцаанд тавьсан байдаг. Гэвч зээлээ эргэн төлөх боломжгүй болсон тул “Зайсан хилл каунти” хотхоныхоо нэрийг “Гантиг вилла” болгож өөрчлөөд, “Монгол мах экспо” ХХК-иа өөр компанийн нэр дээр шилжүүлсэн байдаг. 
Өдгөө “Зайсан хилл каунти” хотхон “Монгол мах экспо” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан 32 тэрбум төгрөгийн найдваргүй зээлийн барьцаанд битүүмжлэгдээд байсан. Тэгвэл дээрээс нь “Капитал” банканд байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр барилгын ажлыг нь санхүүжүүлсэн үндэслэлээр улсад хураан авч байна. 
 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.УНДАРМААГИЙН УЛСАД ХУРААЛГАХ БАРИЛГУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 23
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-05 10:44:41
    Зочин: Ард түмний анхаарлыг жинхэнэ асуудлаас холдуулж, буруу ташаа мэдээллээр тархийг нь угааж, өчнөөн өөр нийгмийн асуудлуудыг ил гаргаж ярих хугацааг үрж байна. Анхааралд өртсөн хэдэн хүнээр туг тахиж өөрсдийгөө аварч байгаа том гарууд ард нь зүгээр л инээгээд сууж байгаа шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-04 11:32:32
    Тод: Гэхдээ л оффшорт нуучихаагүй бүтээн байгуулалт хийж ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-04 11:09:18
    зочин: пээ яаасан их шунал вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-04 10:53:42
    Zochin : Hurungiinh ni 20% ni bndaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-04 09:06:20
    Зочин: 166.2 тэрбумын 118 тэрбумыг эдгээр барилгаар төлдөг юм байж, үлдсэн 48.2 тэрбумыг яаж төлүүлэх үү. Ундармаад цаана нь өчнөөн л хөрөнгө байна. Жнь: хуучинаар Хүүхдийн хувцасны үйлдвэр. Энэ барилга нь оёдлын үйлдвэрийн зориулалттай байсныг хувьчлал нэрээр Ундармаа аваад дампууруулж оффис, дэлгүүр болгосон. Мөн Бишрэлт ЗБ Ялалтын талбайн зүүн талд байна. Өөр өчнөөн л барилга байгууламж, байр сав, гаалийн агуулах байгаа, тэр бүгдийг хурааж үлдэгдлийг төлүүл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-04 08:42:57
    Залаатын амаа аврьяаа: Залаатын аманд байгаа обьктыг нь хураагаачээ. Энэ сдаа хаа сайгүй хөрөнгө цацаж бнаа. Одоо Залаатын хүүхдүүд нэгдэж Залаатын газраа авцгаая. БХЯ, МҮЭТЗ, ХЗөвлөл гээд нийт 300 айл /1200иргэд/ сайхан эвтэй найртай аз жаргалтай амьдарч байж ээ одоо тэнд 2, 3 хулгайч даам гараад сууж бна нэгдээд даам сууцгаая
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-04 08:25:41
    Зочин: Бүх хулгайч нараасаа нэг салчихвал хаа хаанаа л хэрэгтэй юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-04 07:44:17
    Булган: бишрэлт холдингийн бөх А.Сүхбат гэж цоллуулдаг байсан.бас л хамааралтай юм бус уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-04 06:08:08
    dss: Minii ner ch tuun yavah shig. Zugeer sudalgaagui hamtsiin bishuu. beltgesen ter ene ch bghi. ene hudlaa medee bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-04 00:17:12
    Заргач: Яаж чадаж бнаа,тэнэг мэлэрсэн авгай,нүгэл нүдээрээ гарч бна даа..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-03 21:20:08
    иргэн: Б.Бүд гэж жинхэнэ эзэн нь байгаа, Ариунболдын найз, Капитал банкнаас 40 тэрбумыг бэлнээр авч хамаг юмыг нь хийсэн гэдэг,харин эдгээр нөхдүүд нь зүгээр л тоглоом болж байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-03 20:12:59
    зочин: Одоо тэр пентун2 ч гнх үнэлэгдсэн хогийн өөрт өгөөд гэр оронг Хураа Бүгдийг юу ч үлдэнж болохгүй гудамжинд хөөж гарга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-03 20:01:52
    Oogii: Moнголын төрд гарч,улс эх орон, ард түмнийхээ хөрөнгийг хулгайлсан төрийн гэмт хэрэгтнүүд ийн,бүх хөрөнгийг нь хурааж улсыг хохиролгүй болгох ёстой,ард түмний боломжийг хулгайлж,ард түмний амьдралыг доройтуулсан нүгэлтнүүдэд хариуцлага тооц энэ луйварчидыг ард түмний хөрөнгөөр туйлж байхад хичнээн олон айл гэр хохирч, ядуу тарчигаас болж ертөнцийн мөнх бусыг үзсэн , монгол хүмүүсийн алтан амийг,юугаар үнэлж ,энэ луйварчид яаж төлөхын бол ,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-02 14:35:10
    10: Бизнес эрхэлж байсан луйварчид Их хуралд шу ргаж орох гээд байдаг гол зорилго нь улсын хөрөнгөнд гар дүрэх, ард түмнийг үгээгүй ядуу болгох боломжоо хайж, муу бүхнийг хийж байгаа шүү дээ, Иим хүмүүс энэ 30 жилд хэдэн зуугаар шургаж орсныг тоолж баршгүй. Ард түмний итгэлийг эвдсэн хулгайч дээрэмчдэд ШИЙТГЭЛИЙГ нь өгч, залхаан зээрлүүлэхийг ШААРДАЖ байна. ЕР нь дээшээ гарсан хүн болгон ХУЛГАЙ, ДЭЭРМЭЭР бүгд сүлбэгдчихсэн байж таараа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-02 10:34:36
    Ү: Харин ч улсад их юм бүтээсэн юм биш үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-02 10:11:49
    Зочин: УНДАРМАА МЭТИЙН ЮМНУУД ИЙМ СҮНСГҮЙ ШУНАЛТАЙ ШУЛМАС ОДОО САЯ ЧАД БОЛСОН АВГАЙН АРААС НЬ ЯВАХ ҮЛДЭЖДЭЭ ӨШӨӨ НУУСАН ДАРСАН ХӨРӨНГИЙ НЬ БҮГДИЙНЬ ХУРААЖ ӨР ЗЭЭЛЭЭ БАРАГДУУЛАНГУУДНЬ ШЛРОНД НЬ МОРИЛУУЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-02 10:11:48
    Зочин: УНДАРМАА МЭТИЙН ЮМНУУД ИЙМ СҮНСГҮЙ ШУНАЛТАЙ ШУЛМАС ОДОО САЯ ЧАД БОЛСОН АВГАЙН АРААС НЬ ЯВАХ ҮЛДЭЖДЭЭ ӨШӨӨ НУУСАН ДАРСАН ХӨРӨНГИЙ НЬ БҮГДИЙНЬ ХУРААЖ ӨР ЗЭЭЛЭЭ БАРАГДУУЛАНГУУДНЬ ШЛРОНД НЬ МОРИЛУУЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-02 10:11:48
    Зочин: УНДАРМАА МЭТИЙН ЮМНУУД ИЙМ СҮНСГҮЙ ШУНАЛТАЙ ШУЛМАС ОДОО САЯ ЧАД БОЛСОН АВГАЙН АРААС НЬ ЯВАХ ҮЛДЭЖДЭЭ ӨШӨӨ НУУСАН ДАРСАН ХӨРӨНГИЙ НЬ БҮГДИЙНЬ ХУРААЖ ӨР ЗЭЭЛЭЭ БАРАГДУУЛАНГУУДНЬ ШЛРОНД НЬ МОРИЛУУЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-02 10:11:47
    Зочин: УНДАРМАА МЭТИЙН ЮМНУУД ИЙМ СҮНСГҮЙ ШУНАЛТАЙ ШУЛМАС ОДОО САЯ ЧАД БОЛСОН АВГАЙН АРААС НЬ ЯВАХ ҮЛДЭЖДЭЭ ӨШӨӨ НУУСАН ДАРСАН ХӨРӨНГИЙ НЬ БҮГДИЙНЬ ХУРААЖ ӨР ЗЭЭЛЭЭ БАРАГДУУЛАНГУУДНЬ ШЛРОНД НЬ МОРИЛУУЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-02 10:11:47
    Зочин: УНДАРМАА МЭТИЙН ЮМНУУД ИЙМ СҮНСГҮЙ ШУНАЛТАЙ ШУЛМАС ОДОО САЯ ЧАД БОЛСОН АВГАЙН АРААС НЬ ЯВАХ ҮЛДЭЖДЭЭ ӨШӨӨ НУУСАН ДАРСАН ХӨРӨНГИЙ НЬ БҮГДИЙНЬ ХУРААЖ ӨР ЗЭЭЛЭЭ БАРАГДУУЛАНГУУДНЬ ШЛРОНД НЬ МОРИЛУУЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-02 10:11:47
    Зочин: УНДАРМАА МЭТИЙН ЮМНУУД ИЙМ СҮНСГҮЙ ШУНАЛТАЙ ШУЛМАС ОДОО САЯ ЧАД БОЛСОН АВГАЙН АРААС НЬ ЯВАХ ҮЛДЭЖДЭЭ ӨШӨӨ НУУСАН ДАРСАН ХӨРӨНГИЙ НЬ БҮГДИЙНЬ ХУРААЖ ӨР ЗЭЭЛЭЭ БАРАГДУУЛАНГУУДНЬ ШЛРОНД НЬ МОРИЛУУЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-02 10:11:46
    Зочин: УНДАРМАА МЭТИЙН ЮМНУУД ИЙМ СҮНСГҮЙ ШУНАЛТАЙ ШУЛМАС ОДОО САЯ ЧАД БОЛСОН АВГАЙН АРААС НЬ ЯВАХ ҮЛДЭЖДЭЭ ӨШӨӨ НУУСАН ДАРСАН ХӨРӨНГИЙ НЬ БҮГДИЙНЬ ХУРААЖ ӨР ЗЭЭЛЭЭ БАРАГДУУЛАНГУУДНЬ ШЛРОНД НЬ МОРИЛУУЛ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-02 10:11:45
    Зочин: УНДАРМАА МЭТИЙН ЮМНУУД ИЙМ СҮНСГҮЙ ШУНАЛТАЙ ШУЛМАС ОДОО САЯ ЧАД БОЛСОН АВГАЙН АРААС НЬ ЯВАХ ҮЛДЭЖДЭЭ ӨШӨӨ НУУСАН ДАРСАН ХӨРӨНГИЙ НЬ БҮГДИЙНЬ ХУРААЖ ӨР ЗЭЭЛЭЭ БАРАГДУУЛАНГУУДНЬ ШЛРОНД НЬ МОРИЛУУЛ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188