Цагдаагийн газарт гэрчийн мэдүүлэг өгөхөөр очсон иргэний биед цагдаагийн албан хаагч халдаж, ёс бус харьцаж байгаа бичлэг цахим орчинд цацагдаад байна. Бид энэ талаар хохирогч бүсгүй А-тай холбогдож, тодрууллаа.
-Юу болсон талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчийн мэдүүлэг өгөхөөр Н гэх байцаагчийн өрөөнд очсон. Бага насны хүүхдүүд олон нийтийн газарт танхайрсан хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөх байсан юм. Намайг очиход байцаагч Н “Принтерийн хороо цэнэглээд ирье. Хүлээж байгаарай” гээд мэдүүлэг өгөх өрөөнөөс гарсан. Өрөөнд би, хоёр цагдаа, нэг мэдүүлэг өгч байсан үлдсэн юм. Би байцаагчийг гарахад нь ариун цэврийн өрөө орохоор суудлаасаа боссон. Гэтэл цагдаа Б гэх хүн намайг түлхэж, өрөөнөөс гаргахгүй гэж уурласан. Дээрэнгүй харьцаж, миний гар руу хэд хэдэн удаа цохиж, биед минь халдсан. Би бичлэг хийвэл зүгээр болчих байх гэж бодоод утсаа гаргаж ирээд камераа нээсэн. Гэтэл миний утсыг булааж, аваад элдвээр харааж, загнасан.
-Өрөөнөөс яаж гарсан юм бэ?
-Арай гэж зугтааж, хаалгаа түлхээд гарсан. Цагдаа миний утсыг хураагаад авчихсан болохоор яаж ч магадгүй гэж үнэндээ айсан. Ар гэрийнхэн маань надтай хамт явж байсан бөгөөд намайг нэгдүгээр давхарт хүлээж байсан. Би өрөөнөөс гараад цахилгаан шатанд суух гэтэл гурван цагдааг араас минь явуулж, “Наадхаа бариад ав” гээд хашхираад байсан. Тэгэхээр нь би “Таны цагдаагийн ажилтны .. дүрмийг зөрчсөн” гэж дотоод хяналт, шалгалтад чинь хэлнэ” гэсэн юм. Тэгээд тэр цагдаа дуугүй болчихсон. Би хуулийн ангид сурдаг учраас цагдаагийн дотоод журмыг мэддэг. Хэрэв өөр хүн байсан бол тэр цагдаа хүчирхийллээ үйлдсээр л байсан байх. Шатаар арай гэж гүйгээд ар гэрийнхэндээ очиж хэл дуулгаж, утсаа авсан.
-Байцаалт өгөхөөр ороход чинь “Утсаа унтраа” гэж хэлсэн үү?
-Үгүй ээ. Байцаалт эхлээгүй байсан болохоор хэлээгүй байх. Гэрчийн мэдүүлгийг олон хүний нүдэн дээр авах гэж байсныг, “Намайг өрөөнөөс гарлаа” гэх шалтгаанаар зодож, танхайрч, айлган сүрдүүлснийг би ерөөсөө ойлгохгүй байна. Би дөнгөж 22 настай учраас жаахан харагдсан байж магад. Тийм болохоор дээрэлхсэн юм болов уу гэж бодож байна. Гэхдээ тэр цагдаад миний гарч, орох ямар ч хамаагүй шүү дээ.
-Та нэрийг нь асуусан уу?
-“Чи яваад асуугаарай” гээд нэрээ хэлээд, хашхираад байсан.
-Энэ бүх үйл явдлыг өрөөнд байсан хоёр хүн гэрчлэх юм байна, тийм үү?
-Тийм ээ, хоёр гэрч байгаа. Бичлэг дээр “Хоёр, гурван гэрчтэй шүү. Би чамайг зодоогүй” гээд худлаа яриад байна лээ. Тэр цагдаа миний утсан дээр бичлэг байгаа гэдгийг мэдээгүй юм шиг байна. Тэгээд л утсыг маань буцааж өгсөн байх.
-Таны бие зүгээр үү?
-Биед маань гэмтэл учраагүй. Гэмтэл учрахаар зодоогүй. Гэхдээ маш их айдастай байна. Гэрчийн мэдүүлэг өгөхөөр очоод л цагдаад элдвээр хэлүүлж, зодууллаа шүү дээ. Цахим орчинд бичлэг цацсанаас хойш миний утас руу танихгүй олон дугаар залгаж байна.
| ЦАГДААД ЗОДУУЛСАН А: АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ ОРОХ ГЭТЭЛ ӨРӨӨНД БАЙСАН ЦАГДАА “СУУДЛААСАА БОСЛОО” ГЭЭД ЗОДОЖ, УТАС БУЛААЖ АВСАН |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |