14 настай охин алга болсон тухай мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. Тодруулбал, ерөнхий боловсролын .. сургуулийн сурагч А нь хоёрдугаар сарын 14-нд хичээлдээ яваад сураггүй алга болжээ. Энэ талаар охины ээжээс тодрууллаа.
-Охин нь хэдэн цагийн үед гэрээсээ гарсан юм бэ?
-Хоёрдугаар сарын 14-нд хичээлдээ явахаар 06:40 цагийн үед гэрээсээ гарсан. Манай гэр Баянзүрх дүүрэгт, охин маань III, IV хорооллын .. сургуулийн есдүгээр ангид сурдаг. Охин тухайн өдөр хичээлдээ суусан байна лээ. Өдөр 13:30 цагт тараад сургуулиасаа гараад явсан байгаа юм. Тэгээд л сураггүй алга болчихлоо.Хэд хоног ямар ч холбоо бариагүй.
-Охин утастай явсан уу?
-Утастайгаа явсан. Утас нь хааяа дуудаад, заримдаа унтарчихаад байгаа. Өчигдрөөс хойш утас нь холбогдсонгүй ээ. Охиндоо маш их санаа зовж хайж байна. Өдөр болгон л муу зүйл сонсогддог энэ улсад охинд минь муу юм битгий тохиолдсон байгаасай гэж залбирахаас өөрийг хийж чадахгүй байна.
-Зар оруулснаас хойш охиных нь сураг гарсан уу?
-Модны-2-ын ойролцоо харсан сураг гарлаа. Хүмүүс залгаж, “Энд, тэнд явж байсан” гээд хэлж байна. Залгасан хүмүүсийн олонх нь Модны-2-ын ойролцоох байр, орцонд харсан гэж хэлсэн.
-Охин өмнө нь гэрээсээ хэлэхгүйгээр сураггүй алга болж байсан уу?
-Өнгөрсөн зун хоёр, гурван удаа сураггүй алга болж байсан. Тухайн үед муу хүүхдүүдтэй нийлээд, гэртээ ирэхгүй байсан юм билээ. Араас нь хөөцөлдөж байгаад нөгөө муу, уруу татаад байдаг хүүхдүүдээс нь холдуулсан. Гэтэл одоо дахиад алга болчихлоо. Хэнтэй нөхөрлөж, нийлж явсан гэдгийг нь мэдэхгүй байна.
| Алга болсон охины ээж: Есдүгээр ангийн охин минь хичээлдээ яваад алга болчихлоо |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |