Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг яллагдагчаар татжээ. Тодруулбал, тэрбээр хэдхэн хоногийн өмнө Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл өгсөн байдаг билээ. Тэгвэл түүнийг мэдээлэл өгсний маргааш нь яллагдагчаар татаж, шүүх хуралд дууджээ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 13:30 цагт болох аж. Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Н.Мөнхбатыг Хөгжлийн банкны асуудлаар ярьсны дараа гэнэтхэн яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсан тухайгаа өнөөдөр хулж, 13:30 цагаас шүүх хуралтай гэж мэдэгдсэн байна лээ. Ганцхан өдрийн дотор яллагдагчаар татаж, шүүх хуралд дуудаж байгаад гайхаж байна. Өнөөдөр цагдан хорих бололтой байна” гэлээ.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат хэлэхдээ “Төрийн зохицуулалттай банк учраас улстөрч нар залгаж, “Тийм ч юм зохицуул, ийм ч юм зохицуул” гэж утасдах нь миний үед ч, миний дараа, өмнө үед ч байсан. Би бараг албан ёсоор 100 орчим даргатай юм шиг болчихсон байсан шүү дээ. УИХ-ын гишүүд бүгдээрээ намайг өрөөндөө дуудах эрхтэй. Хүмүүс намайг өрөөндөө дуудаад “Ийм төсөл байна, миний дүү” гээд ярьдаг. Ингэж ярих эсэх нь хууль зөрчсөн үгүйг би гайхдаг. Гэхдээ УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчсөн байдаг юм. Би “УИХ, Засгийн газраар баталсан төсөл чинь Хөгжлийн банкан дээр барьцаагаа тавиад, барьцаа хангалттай, мөнгөн урсгал нь хангалттай байвал санхүүжүүлж болно. Хууль нь ийм учраас би хууль зөрчиж яах юм бэ” гэж хэлдэг байсан. Засгийн газраар батлуулаагүй төслийг чинь Хөгжлийн банк санхүүжүүлж чадахгүй шүү дээ. 2016 оны УИХ-ын сонгуулиар Хөгжлийн банкны асуудлыг л ярьж гарч ирсэн шүү дээ, энэ хүмүүс чинь. Тухайн үеийн МАН-ын дарга нь аймар, аймар юм яриад л, хариуцлага тооцно гэж байсан.Тэгээд Хөгжлийн банкан дээр хэд хэдэн өөрчлөлт хийсэн байдаг. 2016 оны арванхоёрдугаар сарын хамгийн сүүлийн УИХ-ын чуулганы хурлаар Хөгжлийн банкны хуулийг баталсан байдаг. Гэхдээ хуулиа шөнө баталсан. Хөгжлийн банкны уг хурлыг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа танилцуулж, УИХ-д батлуулсан байдаг. Тэр хуулийн гол өөрчлөлт нь УИХ, Засгийн газрын тогтоолоор бодлогын төслүүдийг тодорхойлдог байсныг болиулсан юм. Үүнээс үүдээд л ийм асуудал үүсэж эхэлсэн” хэмээн ярьсан билээ.
| Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг нэг өдрийн дотор яллагдагчаар татаж, шүүх хурал зарлажээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |