Арван жилийн өмнө 14 настай хоёр хүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осгож, нэг нь амиа алдаж байсан харамсалтай хэрэг гарч байлаа. “Ээж архи аваад ир” гэхэд нь өгөөд явуулсан хэнэггүй худалдагч, хүүхдэдээ тавих анхаарал халамжаа хол гээчихсэн аав, ээжийг бид тухайн үедээ хэдэн өдөр “ял”-лаад л хөвгүүдийн хэргийг мартчихсан. Хэрэв хоёр хүүгийн хажууд аав, ээж нь архи уудаггүй байсан бол, “Ээж архи аваад ир” гэсний зоргоор ашиг хонжоо хайж, хүүхдэд архи зараагүй байсан бол тэд өнөөдөр амьд байх байсан. Тэр бараан өдрөөс хойш хэчнээн ч хүүхэд архинаас болж амиа алдсан гэдгийг бид нийтээрээ мэдэхгүй. Харин тийм хэрэг өнөөдөр, маргааш, нөгөөдөр гарахад ч ойрхон байна гэдгийг сануулах нь зүйтэй болов уу. Шуудхан хэлэхэд бяцхан үрс минь архины боол болж ч мэдэх орчин нөхцөл үүсэж, аюулын харанга дэлдэхэд ойрхон байна. Бага насны хүүхдүүд архинд донтож амиараа, амьдралаараа хохирох нь. Гэмт хэргийн золиос болж, бусдыг, өөрийгөө аюулд оруулж байна. Энэ бол асуудал биш, гамшиг юм.
Бага насны хүүхдүүд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, цахим орчинд буруу үлгэр дуурайлал үзүүлж, танхайрсан сүүлийн хэдхэн хэргийг жишээ болгон дурдъя.
-Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт 2021 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр тус аймгийн ерөнхий боловсролын ... сургуулийн зургадугаар ангийн таван эмэгтэй сурагч архи амсаж, ууж байгаа бичлэг цахим орчинд тархсан байдаг. Цагдаагийн байгууллагын шалгалтаар сурагчид нэгнийдээ хамт байх үедээ 0.75 гр-ын “Хараа” нэртэй тал шил архинаас хундаганд хийн тойруулан амсаж үзсэн болох нь тогтоогдсон юм. Тухайн үед сурагч Х нь гар утсаараа бичлэг хийснийг найзууд руугаа түгээн, “Охидын өрөө” цахим хуудаст нийтэлсэн байдаг билээ.
-16 настай хүүхдүүд 2022 оны хоёрдугаар сарын 3-нд орцонд архидаж, нэгнийхээ амийг хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах, "Буянт ухаа" хорооллын 719 дүгээр байрны орцонд 16 настай хүүхдүүд архи ууж, маргалдан Б-ын цээжин тус газар нь хутгалж, амийг нь хөнөөсөн гэдэг. Тус хэргийг цагдаагийн газраас шалгаж, хэргийн газраас архины шил, тамхи зэргийг хурааж авсан. Хохирогч хүүг удаа дараа сүрдүүлж, заналхийлж, ураа татаж, биед нь гэмтэл учруулсныхаа дараа амийг нь хөнөөсөн байгаа юм.
Өсвөр насны хоёр хүү согтуурсан үедээ шууд дамжуулалт хийж, бусдыг буудаж ална хэмээн сүрдүүлсэн байдаг. Тодруулбал, “Би хэнийг ч буудсан манай аав арын маань даачихна. Надад буу, хутга байгаа шүү. Би буудна шүү” хэмээн ярих сурагчдын дүрс бичлэг цахим орчинд цацагдаад байгаа билээ. Цагдаагийн байгууллагаас тэднийг шалгаж, хэрэг бүртгэл нээсэн байдаг. Хөвгүүдээс сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэх шинжилгээг авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Урьдчилсан байдлаар пиво хэрэглэсэн нь тогтоогдсон байгаа билээ.
Энэ асуудлаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах байцаагч, дэд хурандаа Ц.Хатанбаатараас тодрууллаа.
-Хүүхдүүдийн холбогдож байгаа хэрг. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Цагдаагийн байгууллагад 2021 онд хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 733 бүртгэгдсэн. Үйлдэгдсэн гэмт хэрэгт 921 хүүхэд холбогдож, шалгагдсан. Энэ нь мөн оны үетэй харьцуулахад хэрэг нь 78 буюу 9.6 хувиар, холбогдогч хүүхэд нь 69 буюу 7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гэмт хэрэгт холбогдож, шалгагдсан хүүхдүүдийн 93 хувь нь 15-17 насны эрэгтэй хүүхэд байна. Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдүүд архидан согтуурах, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэх, холбогдох нь нэмэгдсэн. Ийм төрлийн дуудлага цагдаагийн байгууллагад багагүй бүртгэгдэж байна.
-Хүүхдүүдийн архи ууж, гэмт хэрэг үйлдээд байгаа шалтгаан нөхцөлийг тогтоодог уу?
-Гэмт хэрэгт холбогдоод байгаа шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд эцэг, эхчүүдээс хүүхдэд тавих хараа хяналт сул байна. Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүдэд тавих хараа хяналт суларч, бусдад уруу татагдаж байгаа нь гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөл болж байна. Түүнчлэн ковидын үед ахуйн хүрээний архидалт нэмэгдсэн. Эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдийнхээ дэргэд архидан согтуурч, танхайрдаг боллоо. Хүүхдийн дэргэд архидан согтуурсан иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа хэдий ч цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй маш олон удаагийн тохиолдол бий. Тэгэхээр хүүхдүүдэд аав, ээжийнх нь архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаа нь хэвийн үзэгдэл юм шиг болсон. Байнга архи ууж болох, ууж үзэх сэдлийг төрүүлж, сэтгэхүйд нь нөлөөлж байна. Мөн согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж, ахуйн нэгжүүд хүүхдэд архи, согтууруулах ундаа зарж байна. Насанд хүрээгүй хүүхэд дэлгүүрт ороод “Аав, ээж архи аваад ир” гэсэн гэж хэлэхээр байнга үйлчлүүлдэг, таньдаг шахуу болсон учраас итгээд юм уу, эсвэл ашиг хонжоогоо бодоод хүүхдэд архи өгөөд явуулчихдаг. Угтаа бол 21 нас хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа худалдахыг хуулиар хориглосон байдаг. Хаана, хаана үүргээ биелүүлж, хүүхдээ гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй байна.
-Бага насны архидан согтуурсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?
-Хуулийн дагуу шалгаж, хуулийнхаа хүрээнд хариуцлага хүлээлгэдэг. Насанд хүрээгүй хүүхдийн аав, ээж, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хариуцлага тооцдог.
-Хүүхдийн үйлдэж, холбогдож байгаа гэмт хэргийн дийлэнх нь ямар хэрэг вэ?
-Хулгайлах гэмт хэрэг, бусдын бие махбодод гэмтэл учруулах, бүлэглэж танхайрах төрлийн гэмт хэрэгт холбогдож байна.
Иймд эцэг, эхчүүд та бүхнийг бага насны хүүхдэдээ тавих анхаарал, халамжаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.
| БАГАЧУУД АРХИНД ДОНТОЖ БАЙНА |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |