АТГ-ын мөрдөгчид өнгөрөгч лхагва гарагт “УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албан дарга Ж.Пунцаг нарыг баривчилсан байдаг. Эх сурвалж “Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцаг нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон. Хамтрагчаар Ж.Пунцагтай хамт нэг хүнийг баривчилсан” гэж байв.
Тэгвэл “УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албан дарга Ж.Пунцагийг 48 цаг саатуулаад суллажээ. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Ж.Пунцагийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, гадуур шалгаж байгаа” аж.
Ж.Пунцаг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа “УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албан даргаар томилогдсон. Гэвч энэ албан тушаалд томилогдохоо АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй эсэх тодорхойлолт, ЦЕГ-аас ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт авалгүй томилогдсон гэгдэж байсан. Улмаар 2019 онд Тагнуулын ерөнхий газраас Ж.Пунцагийг баривчлан шалгаж байсан билээ.
АТГ-т саатуулагдсан Ж.Пунцаг суллагджээ |
|