УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэргийгээ зодож, гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийллийн хэргээг шалгагдаж байсан. Тодруулбал, өнгөрсөн зун буюу зургадугаар сарын 17-ны 04:00 цагийн үед Ж.Мөнхбат гишүүний эхнэр Б цагдаагийн 102 дугаар утсанд дуудлага өгсөн байдаг.
Энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хадам ээж Д.Цэцгээ өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдээлэл хийж, олон нийтэд тайлбар өгч, Ж.Мөнхбат гишүүн удаа дараа охиныг нь зодож байсан талаар бичсэн байсан юм.
Тэрбээр "УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат эхнэр, гурван нялх хүүхдийнх нь ээж, миний амин хайртай охин Б-г удаа дараа зоддог нь үнэн боллоо. Охин минь гурван хүүхдээ бодоод аав, ээж, ах, эгч, нартаа ч хэлээгүй шаналж явсныг нь би мэдээгүй явсандаа харамсаад баршгүй. Хаалгаа цөм өшиглөж эвдсэн, одоо ч хаалганууд нь эвдэрхий хэвээрээ байгаа. Одоо би эцсийн амьсгалаа хураатал тэмцэн, өмгөөлж хамгаална. Хайртай шүү охиндоо" хэмээсэн юм.
Мөн энэ талаар тухайн үед ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэргэжилтнээс тодруулахад “УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай холбоотой гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирсэн нь үнэн. Үүнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа” гэсэн билээ.
Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Ж.Мөнхбат гишүүний хэрэг хаана замхарсан бэ. Угтаа тэрбээр удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь нотлогдсон бол нэг жил хүртэлх хорих ялаар шийтгүүлэх ёстой.
| Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Ж.Мөнхбат гишүүний хэрэг хаана замхарсан бэ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |