Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэрээс хүний араг яс олдсон байдаг. Тодруулбал, өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд АСА циркийн урдхан талд байрлах “Шинэ хонгор интернэшнл” компанийн барьж буй оффис, үйлчилгээний барилгын хажуугаас хувцас, хөнжилд боосон яс гарч ирсэн юм. Тэгвэл тус араг яс хэнийх болох нь одоо болтол тогтоогдоогүй байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, манай улсын цагдаа болон шүүх шинжилгээний ажилтнууд араг ясыг шинжилж чадахгүй байгаа аж.
Араг ясыг анх тус барилгынхан саравчны нүх ухаж байхдаа олсон гэдэг. Ганцхан метр ухахад, цамцанд боосон үл мэдэгдэх яс гарж ирсэн гэнэ. Энэ талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тус барилгын инженер н.Мөнх-Эрдэнээс зарим зүйлийг тодруулснаа дахин хүргэе.
-Танай барилгын хажуу талаас хүний араг яс олдсон гэсэн мэдээлэл бий. Энэ талаар тодруулахгүй юу?
-Бид Өглөө буюу 10:00 цаг өнгөрч байхад ажлаа эхэлсэн. Нүх ухаж байсан туслах ажилтан маань цамцанд боосон, үл мэдэгдэх яс гарч ирсэн талаар бидэнд хэлсэн. Хэлсэн ч гэж дээ, бид бараг хажууд нь зогсож байсан юм. Тэгээд цагдаагийн 102 утсанд “Үл мэдэгдэх яс гарч ирлээ” гээд дуудлага өгсөн. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид 11:00-18:00 цаг хүртэл ухаж байсан нүхэнд ажилласан. Бид хүрзээр нэг метрийн хэмжээтэй газар ухахад тийм яс гарч ирсэн. Харин албаныхан экскватораар хоёр метр хүртэл ухаад, байсан бүх ясыг аваад явсан.
-Тухайн үед та нар яаж хүний яс гэдгийг мэдэж, дуудлага өгсөн бэ?
-Хүний яс гэдгийг нь бид мэдэхгүй. Цагдаа болон шүүх эмнэлгийн шинжээч нар хүний яс байх магадлалтай байна гэж хэлсэн. Шар өнгийн цамцанд боочихсон, жижигхэн яснууд байсан. Хүний яс ямар байдгийг сайн мэдэхгүй болохоор тодорхойлж хэлж мэдэхгүй. Ямар ч гэсэн чөмөгний яс олон байсан. Мөн энэ газраас хүний бүтэн яс гараагүй гэсэн. Тэгэхээр дутуу гэсэн үг.
-Олдсон яснууд хэдий хэр удаан газар дор байсныг мэдэх боломжтой байсан уу. Эсвэл хувхай цайрсан яс юм болов уу?
-Бүр айхтар хувхай цайраагүй байсан. Шар ч гэмээр юм уу, цайвар өнгөтэй. Мөн зарим яс нь шар цамцанд боолттой байсан ч нөгөө хэсэг нь энэ тэндгүй байсан гэсэн.
-Цагдаагийн байгууллагаас яс гарсан газраас өөр энэ хавьд шалгалт хийсэн үү?
-Хийгээгүй. Нүх ухаж байх явцдаа ч бидэнд юм хэлээгүй. Харин биднээс ганц, хоёр зүйл асууж, утасны дугаар бүртгээд явсан. Цагдаа дээр энэ хэргийн бүх мэдээлэл байгаа учраас бидэнд ярих юм алга. Нүх ухаж, бидэнд мэдээлсэн ажилтан өнөөдөр ажилдаа ирээгүй” гэх тодруулгыг өгсөн.
Мөн тухайн яс нь бусдын гарт онц хэрцийгээр хөнөөгдөж, нас барсан хүнийх байж болзошгүй гэнэ. Хэрэгтэн хэргээ нуухын тулд цогцсыг мөчилж, жижиглэн газарт булсан байж магадгүй аж. Мөн цогцсыг хэдэн хэсэг хуваан, олон газарт булсан байх магадлалтай. Учир нь, тухайн газраас олдсон яснууд бүрэн биш байгаа гэнэ. Энэ талаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс тодруулахад “Тухайн ясыг шинжилж байгаа. Шүүх шинжилгээний дүгнэлт 21- 30 хоногийн дараа гарна. Хэдий хэр удсан яс байна, төдий чинээ хариу нь удаж гарах байх” гэх тайлбарыг өгч байлаа.
Шүүх шинжээчийн дүгнэлт гарч байж хэдэн жилийн өмнө нас барсан хүний цогцос, хүйс зэрэг нь тодорхой болох аж. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг томилж, тэр хавиас алга болсон хүмүүсийг шүүж үзэх гэнэ. Хэдэн онд болсон хэрэг гэдгийг нь мэдчихвэл, Сүхбаатар дүүргийн III хорооноос алга болсон хүмүүсийг бүртгэлийг сөхөж, тухайн үеийн өмсөж явсан хувцсаар нь эрэн сурвалжилж, хэргийг илрүүлэх боломжтой. Мөн ясаар нь ах, дүү хамаатан садан байж болох хүмүүстэй харьцуулан ДНХ-ийн шинжилгээ хийх юм. Гэтэл одоо хүртэл тус араг яс шүүх шинжилгээний дүгнэлтээр хэнийх болох нь тодорхойгүй байгаа бололтой.
| Онц хэрцгийгээр хөнөөгдсөн байж болзошгүй хүний араг ясыг шинжилж дууссан уу |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |