Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах албанаас энэ салбарт өрнөсөн гуниг хурж, зүрх зүсэм, харуусал, харамсал дагуулсан үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Өнгөрч буй 2021 онд хүний амь үнэгүйдэж, тагт, байшингийн дээвэр, чүдэнз, шатахуун амиа хорлох талбар болж, өсвөр насны охид минь адгуус амьтнаас долоон дор хойд эцэг, хайртай залуу гэх балмад эрсийн гарын шүүс, ёс бус үйлдлийн золиос нь болж, хагацал, зовлон, үзэн ядалт тээсээр энэ хорвоогоос буцлаа. Авлига албан тушаалын хэрэгтнүүдийг сүр дуулиантайгаар шалгаж, эцэст нь хэрэг замхарч, хялбаршуулсан аргаар хэргээ шийдүүлэх нэрээр хууль бусаар болж авсан хэдэн төгрөгөөсөө хэд дахин бага мөнгө төлөөд, эрх чөлөөтэйгөө үлдэхийг харлаа. Монголын шүүх хорино гэсэн хүнээ л хорьдог гэдгээ дахин дахин батлан харууллаа.

Төрсөн аав, өвөө, хойд эцэг, хажуу талын хөрш, хамаатны ах, сурган хүмүүжүүлэх багшдаа өсвөр насны олон охин хүчирхийлүүлж, ёс бус үйлдлийн золиос болсон аймшигтай он жил байлаа. Цэцэг шиг охид минь гаж донтны гарын шүүс болж, балмад эрийн хүчирхийллийн золиос болсон жигшим хэрэг толгой дараалан гарлаа. Бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, өсвөр насны охидоо өөрөөсөө ч харамлаж, нандигнаж, хамгаалж явах ёстой цагтай нүүр тулсан учраас ердөө гуравхан хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс эргэн сануулж байна.
-Бээлийн чинээхэн хоёрхон настай охин үрээ төрсөн аав нь хүчирхийлсэн гэх хэрэг хууль хяналтын байгууллагынханд шалгагдаж байна. Охины аав, ээж тусдаа амьдарч эхэлснээр төрсөн аав нь охиноо хүчирхийлдэг байсан байж болзошгүй нөхцөл байдал илэрч, энэ хэрэг цагдаагийн байгууллагад шилжсэн байдаг. Шүүх шинжилгээний дүгнэлтээр охин онгон хальс урагдалтай гэж гарсан гэх. Энэ талаар хохирогч охины өмгөөлөгч хэлэхдээ “Архангай аймгийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд "Охиныг онгон хальсны урагдалттай байна" гэж үзсэн. Дараа нь тус аймгийн шинжээч эмч нар болон дүүргийн эмч нар үзээд мөн адил хариу хэлсэн” гэсэн юм.
.jpg)
-Хүүхдийг сурган хүмүүжүүлэх ёстой ардын багш сурагчаа хүчирхийлсэн жигшүүрт хэрэг энэ оны эхээр гарсан. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын сургуулийн гурван багш нийлж сурагч охиноо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан байдаг. 15 настай сурагч охиныг тус сургуулийн гурван багш нийлж, хүчирхийлсэн нь цагдаагийн байгууллагын урьдчилсан шалгалтаар тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.
-Гавьяаныхаа амралтад гарсан цагдаагийн хурандаа ач охиноо хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг мөн л цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй бяцхан охиноо өвөө нь хүчирхийлсэн гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн мөрдөгчид шалгаж, цагдан хорьж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Хохирогч охин хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч тухайн ёс бус, харгис үйлдлийг ээж, аавдаа ойлгуулснаар өвөөгийнх нь балмад үйлдэл гэр бүлийнх нь хүрээнд ил болж, цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан байдаг.

Энэ бол ердөө л жишээ болгож, уншигч танд хүргэсэн гурван хэрэг. Хүчирхийллийн хэрэг цоожтой хаалганы цаана үйлдэгдэж, хав дарагдаж байдаг гэдгийг мартах ёсгүй билээ.
Нийгмийн сэтгэл зүй маш хүнд байна. Их хэмжээний өрөнд орсон эхнэр, нөхөр хоёр буудлын өрөөнд гурван үрээ үлдээгээд хамтдаа амиа хорлов. Нийгэм болохгүй байгааг үйлдлээрээ үзүүлж, нэгэн залуу төв талбайдаа шатаж нас барлаа. Ковидын үед олон ч хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, байшингийн дээврээс үсрэв.
-Тухайлбал,
Цар тахлын түгшүүр, хөл хорионы тэмцэл, улс төрийн хэрүүл үргэлжилсэн хаврын өдрүүдийг улам зэвэргэн болгосон нэгэн харамсалтай, ноцтой хэрэг гарсан байдаг. Тодруулбал, уравдугаар сарын 19-ний үд дундад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Элизабет” хотхоны 15 давхраас нэгэн эмэгтэй унаж, хорвоог орхисон харамсалтай хэрэг гарсан билээ. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс талийгаачийн нөхөр Б.Б-ийг нэгдүгээрт, эхнэрээ цонхоор шидсэн үү, хоёрдугаарт, талийгаачийг амиа хорлох хүртэл нь дарамт шахалт үзүүлж, хүчирхийлсэн үү гэдэг хоёр үндэслэлээр шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад талийгаач А.С нь удаа дараагийн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа хорлохоос өөр аргагүй болсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Талийгаач өдрийн цагаар гэрийнхээ цонхоор үсэрч, 2-15 насны дөрвөн хүүхэд нь ээжийнхээ унаж байгаа харсан аймшигт хэрэг гараад есөн сар өнгөрч байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас дөрвөн бяцхан үр ээжгүй өнчирч, аав нь шоронд орох дээрээ тулаад байгаа юм.

-Хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр гэрээсээ гарсан 34 настай залуу төв талбайд шатаж, амиа алдлаа. Тодруулбал, талийгаач Э өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны 13:32 цагийн үед өөр дээрээ шатахуун асгаж, шатааж, амиа алдсан юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийг хоолойн хөвч нь түлэгдсэнээр амьсгалын дутагдалд орсон хэмээсэн юм. Талийгаач ямар шалтгааны улмаас амиа хорлосон нь тогтоогдоогүй. Тэрээр Чингэлтэй дүүрэгт аав, дүүгийн хамт амьдардаг байсан гэх. Талийгаач нэг хүүтэй байсан бөгөөд эхнэрээсээ салаад олон жил болсон. Хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд автозамын голоор явж, сд, алчуур зарж, амьдралдаа авч явж байсан гэдэг.Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс харьяалах дүүргийн прокурорын газарт талийгаач Э-ийн хэргийг хаах хүсэлт гаргаж, хэргийг хаасан байдаг. Учир нь талийгаачийн биед хийсэн шинжилгээ, гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтуудад үндэслэн энэ хэрэг гэмт хэргийн шинжгүй, амиа хорлолт гэж үзсэн юм.

-Сургуулийн сурагчид есөн давхар байшингийн дээвэрт гарч, амиа хорлохоор зэхэв. Наймдугаар ангийн 13-хан настай хоёр охин, 21 настай залуутай хамт есөн давхар орон сууцны дээвэр дээр гарч, гурван цаг амиа хорлох үйлдэл хийсэн байдаг. Аврагчид, сэтгүүлзүйч, цагдаагийн алба хаагчид, яаралтай түргэн тусламжийн эмч нар бүрэн бүрэлдэхүүнээ очиж, хүүхдүүдийг ятгаж, хэлэлцээрт хүрсэн ч хоёр хүн өндрөөс унасан юм. Аврах дэрэн дээр унасан ч 13 настай охин гэмтлээ даалгүй нас барж, 21 настай залуу Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Охидын дээвэр дээр гарах болсон цорын ганц шалтгаан нь хойд эцэг, хайртай залуугийн хүчирхийлэл байсан. Талийгаач охин хойд эцэгтээ хүчирхийлүүлж байсан гэдэг нь тогтоогдсон байдаг.
“Хагацаж чадахгүй хайртай” Миний хүүхдүүд миний өмч” гэсэн хоёрхон өгүүлбэр дөрвөн хүүхдийг энэ ертөнцөөс явууллаа. Төрсөн эцэг нь, хайртай гэх залуу нь буу үүрч ирээд, гох дарсан хэрэг шил шилээ даран гарсан аймшигт өдрүүд ард өнгөрлөө. Дөрвөн бяцхан хүүхэд толгойдоо буу тулгуулж, “Яг одоо чамайг цааш нь харуулна” хэмээн хамгийн хайртай хүн нь улаан галзуу дайрч, гараа бууныхаа гохон дээр дарах хүртэл нь тэд юу бодсон бол. Ямар олон удаа аврал эрж, хэчнээн их гуйсан бол гэх үг гол зураад байна.
- “Аав аа” хэмээн хашхирч, орныхоо буланд нуугдсан гурван хүүхдийг согтуу эцэг нь салсан эхнэртэйгээ маргалдсан шалтгаан буудаж, амийг нь хөнөөлөө. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын иргэн 41 настай Б нь согтуурсан үедээ эхнэртэйгээ маргалдаж галт зэвсгээр гар руу нь буудан гэмтээсэн байдаг. Улмаар гэртээ орж төрсөн хүүхдүүд болох долоо настай эмэгтэй Н, есөн настай эрэгтэй Д, 14 настай эрэгтэй Д нарыг буудан хороож дараа нь өөрийнхөө амийг егүүтгэсэн ноцтой хэрэг гараад нэг сарын хугацаа өнгөрч байна. Хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.
.jpg)
Амьдрал дөнгөж хөл тавьж байгаа ахлах ангийн сурагчийг хайртай гэх залуу нь уулын модонд авиачаад буудчихсан хэрэг. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч охин бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан ноцтой хэрэг аравдугаар сарын 29-нд гарсан байдаг. Зүүнбаян-Улаан сумын малчин залуу 23 настай О.Банди гэгч 17 настай охиныг буудаж, амийг нь хөнөөсөн юм. Мөн гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа өөрийгөө буудаж хөнөөсөн байдаг. Талийгаач охин дотуур байранд амьдардаг байсан. Түүнийг найз залуу гэх хүнийх нь дүү нууцаар дотуур байрнаас гаргаад, хаалгаа түгжсэн. Талийгаач охин дотуур байрнаасаа нимгэн өмд, цамц, углааштай гарсан. Түүнийг О.Б гэгч нь мотоцикль дээрээ суулгаж, уулын модонд авиачаад духанд нь буудсан гэдэг. Талийгаач охины шүүх шинжилгээний хариу гараагүй, хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.
Цэргийн албанд мордсон гурван залуу амиа алдаж, хоёр байлдагч ялтан боллоо. Тангараг өргөж, эх орныхоо төлөө зүтгэхээр явсан 18 настай байлдагч нар цаг бусаар амиа алдаж, энхийн цагт дайны талбар шиг хүйтэн он жил боллоо. “Эх орноо хамгаалаад, эр хүн болоод ир” гээд хаа холын Энэтхэгээс дуудсаар байгаад авчирсан хүү нь согтуу даргадаа зодуулсаар байгаад амиа алдав. Хил дээр үүрэг гүйцэтгэж байсан хоёр байлдагч буу дуугаргаж, харуулын даргаа хөнөөгөөд ялтан болов. Долоохон хоногийн дараа халагдах гэж байсан хал цэрэг өөрийгөө боомилж, амиа егүүтгэв. Өчигдөрхөн ээжтэйгээ ярьж, эрүүл байгаагаа мэдэгдсэн байлдагч өдрийн хоолон дээрээ учир битүүлгээр амиа алдав. Армийн ахлагч нар нэгийгээ зодсоор байгаад хөнөөчихлөө. Харуулын даргаа хөнөөсөн байлдагчид 11 жилийн хорих ял оноолоо. Цэргээ зодож, архины мөнгө нэхэж, хүний аминд хүрсэн ахлагчид 14 жилийн хорих ял оноож шийдвэрлэлээ. Зэвсэгт хүчинд яргалал байна гэдгийг олон аавын хүү амиараа харуулаад, өнгөт орчлонгоос одлоо.
| ОНЫ ОНЦЛОХ: БАЙШИНГИЙН ДЭЭВЭР АМИА ХОРЛОХ ТАЛБАР, АРДЫН БАГШ, ХОЙД ЭЦЭГ НЬ ХҮЧИРХИЙЛЭГЧ, ААВ, ХАЙРТАЙ ЗАЛУУ НЬ БУУНЫ ГОХ ДАРАГЧ БОЛОВ |
|
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |