Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Бичил” хорооллын .. дугаар байрны дээврээс хоёр хүн унасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, 13 настай охин, 21 настай залуу нар дээврээс унаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ. Харамсалтай нь, өндрөөс унасан 13 настай охин гэмтлээ даалгүй нас баржээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “13 настай охин сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад 20:08 цагт амиа алдлаа. Түүнтэй хамт хөл алдаж унасан 21 настай залуугийн биеийн байдал хэвийн байна. Шаардлагатай нарийн шинжилгээг авч байна. Нас барсан 13 настай охин өмнө нь гэрээсээ алга болж, түүний ээж цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан. Охиныг олж тогтоон, шалгалтын ажиллагаа явуулахад талийгаач хойд аавдаа хүчирхийлүүлж байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Хойд аав гэх хүнийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт арванхоёрдугаар сарын 16-нд хүргүүлээд байсан. Талийгаач охиныг хамгаалалтын байранд авах санал гаргасан ч ээж нь татгалзсан. 21 настай залуугийн хувьд талийгаач охины найзтай хайр сэтгэлийн холбоотой байсан” гэжээ.
| “Дээврээс унасан 13 настай охин нас барж, 21 настай залуугийн биеийн байдал хэвийн байна” |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |