Онцгой байдлын ерөнхий газрын шилэн дансны мэдээллийг шүүж үзлээ. Онцгой, онцгой зарлага, гүйлгээ, шилжүүлэг хийжээ. Цар тахлаар далимдуулж, иргэдийн хандив, улсын хөрөнгийг хайр найргүй цацжээ. Бид үнэндээ дээр доргүй хэмнэж, хичээж энэ их аюул, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлтэй байгаа. Гэтэл тус газраас төрийн өндөр албан тушаалтай эрхмүүдийн вакцин хийлгэж байгаа гэрэл зургийг 5-10 сая төгрөг төсөвлөж, авхуулсан байх юм. Түүгээр ч зогсохгүй вакцины тухай гоё сайхан үг бичүүлэх бүхэл бүтэн баг 10 сая төгрөгөөр хөлсөлжээ.
Онцгой байдлын ерөнхий газраас “Нийгмийн сүлжээнд эрхэм эв эе зөв хандлага” ТББ-ыг “хөлсөлж”, “Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлээрэй” “Вакциндаа идэвхтэй хамрагдаарай” гэх сэтгэгдэл бичүүлэх ажил хийжээ. Тодруулбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 20-нд ОБЕГ “Нийгмийн сүлжээнд эрхэм эв эе зөв хандлага” ТББ-тай хамтрах ажиллах гэрээ байгуулж, сошиалд нөлөөллийн баг ажиллуулж эхэлсэн байна. Тус гэрээг 10 сая төгрөгөөр хийжээ. ОБЕГ-ын “хөлсөлж” авсан Төрийн бус байгууллагын залуучууд 10 сая төгрөгөөр гурван сарын хугацаанд сошиалд ажиллаж, иргэдийн тархийг угаах ажил хийсэн гэсэн үг.
Мөн төрийн түшээдийн вакцин хийлгэж байгаа зургийг дуранд буулгаж, сошиалд цацах, видео хийх ажлыг мөн л 10 сая төгрөгөөр хийлгэжээ.
| ОБЕГ “Вакциндаа идэвхтэй хамрагдаарай” гэх үгийг сошиалд бичүүлэх баг 10 сая төгрөгөөр "хөлсөлжээ" |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |