Авлигатай тэмцэх газраас “Монгол-Орос”-ын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг шалгахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, түүнийг ажилтнууддаа хуучин хувцас зарсан хэмээн нэр бүхий ажилтнуудаас өргөдөл, гомдол ирсэн тул хуулийн дагуу шалгана хэмээн эх сурвалж мэдээлсэн. Харин бид энэ талаарх мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Монгол-Орос”-ын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонтой холбогдож, тодруулахад “Тийм зүйл байхгүй. Би хаанаасаа ямар хуучин бараа авч, багш нартаа зарах юм бэ. Намайг АТГ-аас залгаж, мэдүүлэг аваагүй. Тодорхой шалтгааны улмаас ажлаасаа халагдсан багш нар олон шүү дээ. Монголын эсрэг ажилласан М гэх багш ажлаасаа халагдсан. Оросын өмчийн асуудлаар сургуулийн эсрэг ажилласан багш байгаа. Тэр хүний охин гэж хүн бас манай сургуульд ажиллаж байгаад олон хүнээс мөнгө зээлсэн, эцэг, эхчүүдэд үнэгүй номыг үнэтэй зарсан хэргээр ажлаасаа халагдсан. Энэ хүмүүсийн явуулж байгаа явууллага, худлаа, үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл явж байгаа нь тэр” хэмээсэн билээ. Тэгвэл уг мэдээллийг гарсны дараа тус сургуульд ажиллаж байсан болон ажиллаж байгаа хэд хэдэн багш манай сайт руу холбогдож, мэдээлэл өгөхийг хүссэн. Ингэхдээ тэд нэр, хувийн мэдээллээ нууцлахыг хүслээ.

Тус сургууль 200 гаруй багш, ажилтантай. Үүний олонх нь гадаад улсаас ирж, ажиллаж байгаа багш нар байдаг аж. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Ж.Соронзон нь олон багшийг ажлаас нь үндэслэлгүйгээр халж, гадаад паспортыг хар даруулж, дахиж Монгол руу орж ирэх боломжгүй болгож, албадан гаргана хэмээн дарамталдаг гэнэ. Тэрбээр “Чамайг ажлаас халлаа. Чамтай хамтарч ажиллаж чадахгүй. Чамайг эсэргүүцэл үзүүлбэл Гадаадын иргэн харьяатын газарт хандаж, албадан гаргана. Тэгээд дахиж Монгол Улсад орж ирж чадахгүй болгож чадна” гэж дарамталсан. Тухайн үедээ би айсандаа болоод зүгээр л ажлаасаа халагдсан. Ж.Соронзон захирлаас өөр таних хүнгүй надад өөр сонголт байгаагүй” гэлээ. Сургуулийн захирлын хууль бус ажиллагаа, дарамт шахалт байдаг хэдий ч багш нар цалин өндөр учраас юу ч хэлж чаддаггүй гэнэ. Мөн тэрбээр “Ж.Соронзон захирал танил талтай учраас бидний өргөдлийг байхгүй болгож, шалгагдахгүй өнгөрч магадгүй. Би тухайн үед нь энэ асуудлыг хэлж чадаагүй дээ одоо хүртэл харамсаж явдаг. Ийм учраас энэ хүнийг хуулийн байгууллага шударгаар шалгаж, хариуцлага тооцоосой гэж бодож байна” гэв.
Ж.Соронзонтой холбоотой мэдээлэл сүүлийн 10 гаруй жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрсөн ч хэрхэн шалгагдсан нь тодорхойгүй чимээгүй хав дарагддаг. Тэгвэл энэ удаад хэд хэдэн багш АТГ хандаад байгаа аж. Мөн тэд АТГ-аас гадна Хүний эрхийн үндэсний комисст хандахаар болжээ. Энэ талаар ажлаасаа үндэслэлгүй халагдсан багш ярихдаа “Намайг буруу ойлгосны улмаас гэнэт л ажлаас халчихсан. “Өнөөдөр амьдарч байгаа байраа суллаж өг. Чи халагдсан” гэж хэлээд паспортыг маань хураагаад авчихсан. Халагдах тушаал ч бичиж өгөөгүй. Тушаалаа авах гэсэн чинь урдаас элдэв янзаар харааж, сүрдүүлж, өрөөнөөсөө хөөсөн. Хэрэв би хэл ам гаргах юм бол намайг энэ улсад дахиж ирэх эрхгүй болгоно гэсэн. Би хүний нутагт нэг л өдөр ажлаасаа халагдаж, амьдрах газар ч үгүй болж гудамжинд гарсан. Үнэхээр маш хэрцгий, хүйтэн сэтгэлтэй хүн гэж түүнийг хэлэх байх. Би ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж, асуудал үүсгэж байгаагүй. Хэрэв Монгол Улсын нэг багш манай улсад очоод гэнэт ажлаасаа халагдаж, орох оронгүй болж, гудамж, орцонд хоног төөрүүлэхээр болбол яах вэ. Үүнтэй яг адилхан. Хоёр, гурван жил муу муухай зүйлийг нь тэвчиж, хийх ёстой үүргээ сайн гүйцэтгэж, мөнгө олоод гэр рүүгээ явуулна гэсэн бодолдоо хөтлөгдөж, хичээж ажилласан. Миний хувьд гэр бүлээ тэжээж, авсан цалингаа тэдэн рүүгээ явуулдаг. Монгол Улсын хэмжээнд 5-6 сая төгрөгийн цалин гэдэг бага мөнгө биш. Ийм учраас л удаан тэвчсэн. Хичээл эрхлэгчийг халсан юм чинь намайг халах нь юу ч биш байх. Манай сургуулийн хичээл эрхлэгчийг бас л шалтгаангүйгээр халчихсан. Тэр уг нь ажилдаа сайн, гадаад багш нарыг үнэхээр сайн дэмжиж ажилладаг байсан. Мөн хичээл эрхлэгч маань хоёр сарын дараа тэтгэвэртээ гарах байсан” гэлээ.

Ж.Соронзонтой холбоотой өргөдөл хууль хяналтын байгууллагад очихдоо хуучин хувцас зарж, их хэмжээний мөнгө олдог тул шалгаж өгнө үү гэсэн байдаг. Тодруулбал, “Монгол-Орос”-ын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон нь хуучин бараа, эд зүйлс сургуулийн багш нартаа зарж, шахдаг гэнэ. Тэрбээр цалин буух үеэр өөрийн хүмүүсээрээ дамжуулж, багш нараа нэг нэгээр нь дуудаж, өөрийнхөө өмсөж байсан хуучин хувцсаа зардаг гэнэ. Энэ талаар түүний хувцсыг арга буюу худалдаж авсан багш ярихдаа “Туслах ажилтан нь намайг өрөөндөө дуудсан. Яваад очиход “Энэ хувцаснуудаас нэгийг сонгоод аваарай. Сургуулийн нөхцөл байдал хүнд байгаа учраас хэдүүлээ захирлынхаа өмсөж байсан хувцсыг авч, нэмэр болох хэрэгтэй. Энэ хувцаснууд хэдийгээр хуучин ч гэсэн захирал ганц, хоёрхон удаа өмсөж байсан үнэтэй, брэндийнх. Ийм хямдхан үнээр олдохгүй. Юбка, цамцтай хослол нь 250 мянга, өмд, пиджак нь 200 мянган төгрөг гэж байгаа” гээд хоёр хэсэг газарт өлгүүрт өлгөсөн хувцас санал болгосон. Тэгээд би уур хүрч байсан ч цалингаа бодож, ажлаасаа халагдахгүйн тулд 200 мянгын хослол худалдаж авсан. “Мөнгийг нь цалингаас авчиж болох уу” гэхэд эсэргүүцэж, заавал бэлэн авчирч өгөөрэй гэж хэлсэн. Надад хуучин хувцас сонгож байх үеийн болон өлгүүрт байсан хувцаснуудын зураг нь нотлох баримтаар байгаа” гэлээ.
| Ж.СОРОНЗОН 1990-2000 ОНД ӨМСӨЖ БАЙСАН ХУВЦАСНУУДАА БАГШ НАРТАА 200-250 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРСАН УУ |
|
Каваүчи Широд “Чингис хаан” үндэсний музейгээс талархал илэрхийлэв
2026-03-05 14:36:02
Үндэсний дээд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор О.Эрдэнэцогт тодорлоо
2026-03-05 13:27:27
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-ын жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-04 14:49:31
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол батлагджээ
2026-03-04 14:47:50
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХӨНДСӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ХОСБАЯРААС ӨӨР ТӨРИЙН ТҮШЭЭ ОРОЛЦСОНГҮЙ
2026-03-04 13:53:59
"Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт болж байна
2026-03-04 13:23:26
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад уулзваруудыг шинээр барьж байгуулна
2026-03-04 12:54:31
“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна
2026-03-04 11:49:38
Чөлөөтийн "ШИЛДЭГ-8"-ын анхдугаар тэмцээн эхэллээ
2026-03-04 11:27:42
ТАНИЛЦ:Энэ сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2026-03-04 11:06:30
Хадны зураг дахь эмэгтэйчүүд дүрслэл “АЛТАЙН ВЕНЕРА” гэрэл зургийн үзэсгэлэн гарна
2026-03-04 10:58:04
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болно
2026-03-04 10:44:51
"Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдож эхэллээ
2026-03-04 10:13:02
2026-03-04 09:56:06
Өвөрхангай аймаг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 300 ортой жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно
2026-03-04 09:53:50
Швед Улсад суугаа Монгол Иргэдэд төрийн одон медаль гардууллаа
2026-03-04 08:48:29
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-03-04 08:00:00
БТСУХ-ныхон “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагдав
2026-03-04 07:10:00
СЭХЭЭНД БАЙГАА АН-ЫГ О.ЦОГТГЭРЭЛ СЭРГЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ ЭЭ
2026-03-04 07:00:00
ТАНИЛЦ: ТӨРД ЭРХЭЛСЭН 10 ЖИЛИЙН АНДУУД
2026-03-04 07:00:00
Э.ИРМҮҮНЗАЯА: ӨМНӨ НЬ НЭГ Ч ГАДААД АЖИЛТАН АВДАГГҮЙ БАЙСАН АРХИТЕКТУРЫН КОМПАНИЙН ГАНЦ МОНГОЛ АЖИЛТАН БАЙНА ГЭДЭГ ӨНДӨР ХАРИУЦЛАГА БАЙДАГ
2026-03-04 07:00:00
МОНГОЛД ЯАГААД ӨВЛИЙН СПОРТ ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ
2026-03-04 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-03-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |