• Өнөөдөр 2025-04-28

“Тодканнам” эмнэлгийн эмч нартай холбоотой шүүх хурал хойшиллоо

2021-11-20,   523

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Тодканнам” эмнэлэгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 19-ны өдөр товлогдсон. 
 
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамханд, Л.Баасанжав нар шинжээч нэмж оролцуулах хүсэлт, иргэний хариуцагч Д.Тодномбат ковид-19 өвчний ойрын хавьтал болсон тухай баримтаа ирүүлсэн, шинжээч Б.Байгалмаа хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа аж.
 
Үүнтэй холбогдуулан шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай баримт ирүүлснийг шүүх бүрэлдхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны 09.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэв.

“Тодканнам” эмнэлгийн эмч нартай холбоотой шүүх хурал хойшиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188