46 настай Ж.Энхсайхан гэх эмэгтэй аравдугаар сарын 13-нд гэр рүүгээ явахаар гараад сураггүй алга болжээ. Тэрбээр алга болоод 37 хонож байгаа бөгөөд энэ хугацаанд сураг нь гараагүй байна. Бид энэ талаар түүний хүү Э.Энхбаатартай холбогдож, тодрууллаа.
-Ээж нь “Хаашаа явна” гээд гэрээсээ гарсан юм бэ?
-Манай ээж аравдугаар сарын 12-нд төрсөн эгчийндээ очиж хоносон. Маргааш нь буюу аравдугаар сарын 13-ний өглөө “Гэр рүүгээ явлаа” гээд гарсан гэсэн. Тэгээд л ор сураггүй алга болчихлоо. Энэ хугацаанд нэг ч удаа сураг нь гараагүй. Бид цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 15-нд мэдэгдсэн. Өнөөдрийг хүртэл эрлийн ажиллагаа дорвитой явагдахгүй, бид гэр бүлийн хүрээндээ чадлаараа очиж болох бүхий л газраар нь хайж байна. Одоогоор эрлийн ажиллагаа эрчимжиж байна.
-Гэрээсээ өмнө олон хоногоор явж байсан уу. Гэрээ олохгүй байна гэж байх уу?
-Ээж минь Цонжин болдог дахь сувиллын газарт тогооч хийдэг байсан. 15 хоногийн амралтаараа ирчихсэн байсан юм. Өмнө нь бидэнд хэлэхгүйгээр ийшээ, тийшээ явж байгаагүй. Гэрээ олохгүй гэсэн асуудал байхгүй, эрүүл саруул хүн бий.
-Эрлийн ажиллагаа хаагуур явагдаж байна вэ?
-Сонгинохайрхан дүүргээр л хайж байна. Манай гэр тус дүүрэгт байдаг юм. Эгчийнх нь манай гэрээс долоо, найман буудлын зайтай ойрхон байдаг. Автобусанд суугаад л гэртээ оччихдог.
-Эгчийнхээсээ гарахдаа ээжийнх нь сэтгэл санаа хэвийн байсан гэнэ үү?
-Тийм ээ, хэвийн. Гэр бүлд хэрүүл гарч, маргаан үүсээгүй. Өмнөх шигээ л байсан юм. Яагаад, хаашаа алга болсныг нь хайгаад хайгаад олохгүй болохоор үнэхээр хэцүү байна. тэр хэвийн камерыг шүүж үзсэн ч тодорхой мэдээлэл олоогүй. Энд, тэнд явж байна гэсэн мэдээлэл ирсэн ч биш байгаад байна. Та бүхнийг ээжийг минь олоход туслаач гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
.jpg)
| Э.ЭНХБААТАР: Ээж минь төрсөн эгчийндээ хоноод, өглөө нь “Гэр рүүгээ явлаа” гэж гараад сураггүй алга болчихлоо |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |