Авлигын хэрэгт удаа дараа нэр холбогдсон ч хариуцлага хүлээдэггүй эрхэм бол “Монгол-Орос”-ын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон. Түүнтэй холбоотой хар бараан мэдээллүүд сүүлийн арван жилийн турш хэвлэлээр хөвөрч, эцэст нь хэрэг хаана замхарсан нь мэдэгдэхгүй алга болдог. Тэгвэл түүнтэй холбоотой гомдол, мэдээлэл дахин гарах болжээ. Түүнийг авлигын хэргээр шалгуулахаар сургуулийнх нь нэр бүхий багш нар Авлигатай тэмцэх газар хандсан талаар эх сурвалж мэдээллээ.
.jpg)
Энэ талаар эх сурвалжийн өгсөн мэдээллээр “2020-2021 оны хичээлийн жилд ажиллаж байгаа орос багш нарын төлөөл АТГ-т өргөдөл гаргасан нь үнэн. Ж.Соронзон нь зарж байгаа эд зүйлийг авахгүй тохиолдолд торгож, шийтгэл ногдуулдаг. Бүр цаашлаад эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд орос багш нарын хөдөлмөрийн гэрээг сунгадаггүй. Тухайлбал, 2020-2021 онд хичээлийн жилд Ж.Соронзон захирлын хууль бус ажиллагааг эсэргүүцсэн физикийн орос багш Х-ийн хөдөлмөрийн гэрээг сунгаагүй, хавчин богдуулсан. Хөдөлмөрийн гэрээг нь сунгаагүй Х багш ажиллах боломжгүй болсон учраас ОХУ-аасаа ирээгүй. Тэр уг нь маш сайн багш байсан. Хууль бус үйлдлийг удаа дараа гаргаж, их хэмжээний мөнгө олж байгаа сургуулийн захирал Ж.Соронзонг хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг хүсэж, АТГ-т өргөдөл гаргасан.Орос багш нар бид эцсээ хүртэл тэмцэж, үнэн мөнийг тогтоолгох болно” гэлээ.
.jpg)
Тэгвэл бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Монгол-Орос”-ын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонтой холбогдож, энэ талаар тодруулсан юм.
-Таны багш нартаа хуучин бараа зардаг, хясан богдуулж, их хэмжээний мөнгө олж байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-Орос багш нараас гомдол гаргаж, АТГ руу явсан бичиг байхгүй. Манай сургуульд ОХУ-ын 160 багш ажиллаж байгаа. Эдгээр багшаас гомдол гаргасан хүн байхгүй. Худлаа, үнэн мэдээлэл тарааж, хүний нэр төрд халдах хэрэггүй.
-Та багш нарынхаа цалинг буухаас өмнө хуучин бараа нийлүүлдэг гэсэн шүү дээ?
-Би хаанаасаа ямар хуучин бараа авч, багш нартаа зарах юм бэ. Хэн намайг зарсан гээд байгаа юм бэ.
-Таны тушаалыг эсэргүүцэж, барааг чинь худалдаж аваагүй багш нараа ажлаас нь халдаг гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Тодорхой шалтгааны улмаас ажлаасаа халагдсан багш нар олон шүү дээ. Монголын эсрэг ажилласан М гэх багш ажлаасаа халагдсан. Оросын өмчийн асуудлаар сургуулийн эсрэг ажилласан багш байгаа. Тэр хүний охин гэж хүн бас манай сургуульд ажиллаж байгаад олон хүнээс мөнгө зээлсэн, эцэг, эхчүүдэд үнэгүй номыг үнэтэй зарсан хэргээр ажлаасаа халагдсан. Энэ хүмүүсийн явуулж байгаа явууллага, худлаа, үнэн нь мэдэгдэхгүй мэдээлэл явж байгаа нь тэр. АТГ-аас одоогийн байдлаар надтай холбоо тогтоож, дуудсан хүн байхгүй. Хэрэв худал мэдээллийг цацах юм бол би чамтай дараа нь өндөр түвшинд заргалдана шүү. Цагдаагаар заргалдана шүү.
-Та физикийн багш Х-г бараа худалдаж аваагүй гэх үндэслэлээр гэрээг нь сунгаагүй гэсэн. Энэ үнэн үү?
-Тийм зүйл байхгүй. Физикийн багш Х гэх багш нь өөрөө гэрээгээ сунгаагүй, ажилдаа ирээгүй. Энэ хүнтэй хэл ам болж, маргалдсан зүйл байхгүй. Манай сургууль 200 багштай. Энэ дотор олон янзын багш нар бий. Зарим нь хоёр, гурван жил ажилладаг. Зарим нь нэг жил ажиллаад ар гэрийн асуудлаар ажлаасаа гардаг. Дээрээс нь муу ажилласан учраас сургууль гэрээгээ сунгах байх тохиолдол бий" гэх тайлбарыг өглөө.
| “Монгол-Орос”-ын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон ажилтнууддаа бараа шахаж, орос багш нараа дарамталсан гэв үү |
|
Б.ПҮРЭВДАГВА: Хотын иргэдэд хамгийн түрүүнд юу тулгамдаж байна гэдгээс ажлаа эхэлнэ
2026-05-26 15:07:46
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
2026-05-26 14:41:33
Н.УЧРАЛ: Хуучин хотын захиргаа байсан барилгыг Хүүхдийн хөгжлийн ордон болгоно
2026-05-26 11:46:40
ХУУР Music Festival x “Улаанбаатар марафон – 2026”: Хотын хэмнэлийг хөгжмөөр хөглөсөн өдөр
2026-05-26 11:02:28
НАС БАРСАН ИРГЭДИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ ЧӨЛӨӨЛЬЕ
2026-05-26 10:06:51
"ШИНЭ ҮСГИЙН БАГШ" КИНОНЫ ЛАГСАГ ТЭРГҮҮТЭЙ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Д.ХҮРЭЛХҮҮГИЙН БҮТЭЭЛҮҮД
2026-05-26 08:49:32
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-05-26 07:01:00
Э.ДӨЛГӨӨН:“РОМЕО ЖУЛЬЕТТА ХОЁР” ЖҮЖГИЙН РОМЕОГИЙН ДҮРД ШУНАЖ, ДУРЛАЖ ТОГЛОЖ БАЙЛАА
2026-05-26 07:00:00
АН-ЫН ДАНСТАЙ МАН-ЫН ТАМГАТАЙ “ХУДАГ” Б.ПУНСАЛМААГИЙН БИЗНЕСИЙН ХҮСЭЛТЭЙ ТАНИЛЦ
2026-05-26 07:00:00
МУГЖ, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ТЭРБИШ: АЛТАЙН СҮРЛЭГ УУЛСААС ОМОГШЛЫГ, ЗАВХАН ГОЛООС УЯРЛЫГ ОЛСОН БОЛОХООР СЭТГЭЛЭЭ МЭЛТЭЛЗҮҮЛЖ ДУУГАА БИЧДЭГ ДЭЭ
2026-05-26 07:00:00
Х.НЯМБААТАР: Шинээр томилогдсон хүн, агаарын бохирдол болон түгжрэлийг багасгах ажлыг үргэлжлүүлэх байх
2026-05-25 15:22:14
Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө
2026-05-25 14:00:00
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална
2026-05-25 13:00:00
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ
2026-05-25 12:00:00
2026-05-25 12:00:00
ХӨВСГӨЛ АЙМГИЙН “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН Д.УНДАРМАА: Манай сургуулийн арванхоёрдугаар ангийн хүүхдүүд хоорондоо зодолдсон нь үнэн
2026-05-25 11:29:56
Улсын хэмжээнд 12,306 ээж энэ жил алдарт эхийн одон хүртэнэ
2026-05-25 10:54:02
Чингэлтэй дүүргийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
2026-05-25 10:30:00
ХАЙРЛАСАН БҮХНИЙХЭЭ СЭТГЭЛД ҮҮРД МӨНХ…
2026-05-25 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-25 07:00:00
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-25 07:00:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2026-05-25 07:00:00
ААВ, АВГА АХ ХОЁРЫНХОО МӨНХИЙН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭСЭН М.САРНАЙ
2026-05-25 07:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-05-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |