1985 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан авах ажиллагаа үргэлжилж байна. Одоогийн байдлаар “Сүхбаатар” хүлэг онгоцны тал хэсгийг нуурын гүнээс гаргаад байна гэх. Живсэн хөлөг онгоц нь 1956 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн “Бор-500” загварын ачаа, зорчигч тээвэр, чирэх зориулалтын ган төмөр материалаар хийгдсэн, урт 43,52, өргөн 8-9, өндөр 11,40 метр, жин 400 тн, уурын илчит хөдөлгүүртэй, 400 морины хүчтэй, дизель, мөс зүсэгчтэй аж.

Хөвсгөл нуурт живсэн "Сүхбаатар" хөлөг онгоцыг гаргаж байгаа нь. 2021.10.25
Засгийн газрын нөөц сангаас хоёр тэрбум төгрөг гаргаж, “Сүхбаатар” хөлөг онгоцыг гаргаж авч байгаа гэнэ. Холбогдох яамны зүгээс одоогийн байдлаар хөлөг онгоцыг татан гаргаж байгаатай холбоотойгоор ямар нэгэн тайлбар, мэдээлэл өгөөгүй байна. Бүр мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм.
Харин Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн наймдугаар саын 31-нд мэдээлэл хийхдээ, “ОХУ-ын Онц байдлын яамны Эрхүү хот дахь Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, нуурт живсэн машин техник хэрэгслийг илрүүлэх, судалгаа хийх ажлыг есдүгээр сарын 19-27-ны өдрүүдэд зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан. Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг дээрх сургалтад хамрагдан дадлагажсан төв, орон нутгийн онцгой байдлын анги байгууллагын 20 гаруй мэргэжлийн усчин аврагч бие даан гүйцэтгэнэ” гэж мэдээлсэн билээ.
Тэгвэл “Сүхбаатар” онгоцыг Хөвсгөл далайгаас татан гаргах ажиллагаа аравдугаар сарын 1-нд эхэлж, одоог хүртэл үргэлжилж байгаа аж. Живсэн хөлөг онгоцыг нуураас гаргах хугацаанд иргэдийг гэрээсээ гарахгүй байх мэдэгдлийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас гаргаж, Хатгал тосгон дахь сум дундын цагдаагийн хэсэгт хүргүүлжээ.
Тодруулбал, тус албан мэдэгдэлд:
Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагч А.Баттүшигийн 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн А/115 дугаартай захирамжийн биелэлтийг хянах зорилгоор иргэд, аж ахуй нэгж, жуулчны бааз, гэр буудлын эзэн нарт дараах анхааруулгыг өгч байна.
Мэдэгдэл хүргүүлсэн: ХАТГАЛ ТОСГОН ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСАГ” гэжээ
Бид нутгийн иргэнтэй холбогдож, дээрх мэдэгдэл үнэн эсэхийг тодруулахад “Иргэдийг нуур хэсэг рүү болон “Сүхбаатар” хөлөг онгоц байгаа хэсэг рүү зорчихгүй байх чиглэл өгсөн нь үнэн. Мөн тосгоны иргэдэд нийтээр уг үйл ажиллагааны зургийг авч, цахимд байршуулахгүй гэсэн санамж хүргүүлсэн байна лээ. Түүнчлэн амралт, жуулчны баазууд ажиллахгүй байгаа. Живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцны ойролцоо үйл ажиллагаа явуулдаг “Далайн түрлэг”, “Цэлмүүн хөвөө” амралтын газрын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод байна. Уг нь үйл ажиллагаа аравдугаар сарын 18-нд дуусах байсан ч олс тасрах, хүн хүчгүйдэх зэрэг шалтгаанаас үүдэлтэйгээр хойшлоод байгаа. Одоогийн байдлаар татан гаргалтад 80 гаруй хүн ажиллаж байна. Батлан хамгаалах, Онцгой байдлын газрын хурандаа нар ахалж байгаа. Онгоц татан гаргах ажиллагаанд дан монголчууд оролцож байгаа. Хэзээ онгоцоо гаргаж дуусна, тэр хүртэл ажиллана гэсэн” гэлээ.

Мөн өөр нэг иргэний ярьснаар “Хатгалд 3-4 танк авчирсан гэсэн. Онгоц татан гаргахдаа ашиглаж байгаа юм билээ. Гэхдээ байлдааны танк ашиглаж байгаа гэдэг нь нууц гэсэн. Гэрээсээ гарч, орж болохгүй болохоор үнэхээр хэцүү байна. Энэ байдал хэдий хэр хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна” гэв.
Тус үйл ажиллагаанд Хатгал сумын ЗДТГ-ын дарга н.Сайнбаяр оролцож, ахалж байгаа аж. Бид түүнтэй холбогдож, мэдээлэл авах гэсэн боловч татгалзав. Тэрбээр “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах үйл ажиллагаанд би оролцож байгаа нь үнэн. Гэхдээ бидэнд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх эрх байхгүй. Албаны хүмүүс өгөх ёстой. Онцгой байдлын ерөнхий газраас асуугаарай. Онгоц татан гаргах хугацаанд иргэдийг гэрээсээ гарч болохгүй гэсэн чиглэл өгөөгүй. Аюулгүй ажиллагааны үндсэн дээр тэр хэсгийн айлын хүмүүсийг л гарахгүй байгаарай гэсэн. Бид уг үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийгээд хамтран ажиллаж байгаа. Онгоцыг татаж гаргаж дуусаагүй байна” гэлээ.
| “СҮХБААТАР” ХӨЛӨГ ОНГОЦЫГ БАЙЛДААНЫ ТАНКААР ТАТАЖ БАЙГАА ЮУ |
|
Каваүчи Широд “Чингис хаан” үндэсний музейгээс талархал илэрхийлэв
2026-03-05 14:36:02
Үндэсний дээд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор О.Эрдэнэцогт тодорлоо
2026-03-05 13:27:27
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-ын жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-04 14:49:31
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол батлагджээ
2026-03-04 14:47:50
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХӨНДСӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ХОСБАЯРААС ӨӨР ТӨРИЙН ТҮШЭЭ ОРОЛЦСОНГҮЙ
2026-03-04 13:53:59
"Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт болж байна
2026-03-04 13:23:26
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад уулзваруудыг шинээр барьж байгуулна
2026-03-04 12:54:31
“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна
2026-03-04 11:49:38
Чөлөөтийн "ШИЛДЭГ-8"-ын анхдугаар тэмцээн эхэллээ
2026-03-04 11:27:42
ТАНИЛЦ:Энэ сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2026-03-04 11:06:30
Хадны зураг дахь эмэгтэйчүүд дүрслэл “АЛТАЙН ВЕНЕРА” гэрэл зургийн үзэсгэлэн гарна
2026-03-04 10:58:04
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болно
2026-03-04 10:44:51
"Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдож эхэллээ
2026-03-04 10:13:02
2026-03-04 09:56:06
Өвөрхангай аймаг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 300 ортой жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно
2026-03-04 09:53:50
Швед Улсад суугаа Монгол Иргэдэд төрийн одон медаль гардууллаа
2026-03-04 08:48:29
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-03-04 08:00:00
БТСУХ-ныхон “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагдав
2026-03-04 07:10:00
СЭХЭЭНД БАЙГАА АН-ЫГ О.ЦОГТГЭРЭЛ СЭРГЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ ЭЭ
2026-03-04 07:00:00
ТАНИЛЦ: ТӨРД ЭРХЭЛСЭН 10 ЖИЛИЙН АНДУУД
2026-03-04 07:00:00
Э.ИРМҮҮНЗАЯА: ӨМНӨ НЬ НЭГ Ч ГАДААД АЖИЛТАН АВДАГГҮЙ БАЙСАН АРХИТЕКТУРЫН КОМПАНИЙН ГАНЦ МОНГОЛ АЖИЛТАН БАЙНА ГЭДЭГ ӨНДӨР ХАРИУЦЛАГА БАЙДАГ
2026-03-04 07:00:00
МОНГОЛД ЯАГААД ӨВЛИЙН СПОРТ ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ
2026-03-04 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-03-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |