Өнгөрсөн долдугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө суманд самар түүхээр явсан дөрвөн иргэн төөрч, сураггүй алга болоод байсан билээ. Төөрсөн иргэдийг эрэн хайх ажиллагааг холбогдох албаныхан зохион байгуулж, эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байдаг.
Иргэд зарын дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ц.Болдоо, Ч.Мөнхсайхан нартай холбогдож, самарт явсан гэдэг. Тэд самарт явсан төлбөрөө аваагүй, дээрээс нь сэтгэл санааны болон бие махбодын хохиролтой байгаа талаараа мэдэгдээд байгаа билээ.
Бид иргэдийг самарт авч явсан гэх Ч.Мөнхсайхантай холбогдож, дараах тодруулгыг авлаа.
Тэрбээр “Намайг болон хүргэн ах Ц.Болдоог цагдаагийн байгууллагаас шалгаагүй. Бид иргэдийг самарт авч явсан ч төөрүүлж орхиогүй. Энэ асуудал тухайн цаг үедээ болоод дууссан. Би ууланд хүмүүсээ ахалж байсан ч хамт явсан хүний бие муудахаар нь хэл дуулгахаар түрүүлж ирсэн. Зүүнхараагаас хоол, ундаа зохицуулаад очих хооронд дөрвөн иргэн хамт явсан хүмүүсээ төөрч, алга болсон байна лээ. Өөрсдөө замаа мэдэх юм шиг түрүүлж явсан байгаа юм. Тэр хүмүүст мөнгө өгч чадахгүй. Бид цайруулсан зургаан тонн самар, хоёр машинаа хээр хаяад ирсэн. Үүнээс гадна төөрсөн иргэдийг эрэн хайх ажиллагааг хувийн нисдэг компанитай хамтарч, гурван удаа зохион байгуулсан. Үүний төлбөрийг хүргэн ах Болдоо гаргасан. Болдоо ах харвачихсан учраас биеийн байдал нь муу байна. Бид анх явахдаа хүмүүстээ ойд төөрвөл яах вэ гэх заавар зөвлөгөөг өгч, шаардлагатай арга хэмжээг авч, гарын үсэг зуруулсан байгаа. Мөн иргэдийг олсныхоо дараа “Мөнгө авна” гэж үзвэл шүүхэд хандаарай гэж хэлсэн. Тэд өөрсдөө “Амьд ирсэн нь болсон” гэж хэлж байсан шүү дээ” гэх тайлбарыг өглөө.
| Ч.МӨНХСАЙХАН: Бид иргэдийг самарт авч явсан ч төөрүүлж орхиогүй. Мөнгө өгөхгүй, амьд ирсэн нь аз |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |