БНӨСУ-д энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан Монгол Улсын энхийг сахиулагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн 2020 оны зургадугаар сарын 2-нд энхийг сахиулагч Г нь өөрийгөө буудаж, амиа егүүтгэсэн юм. Талийгаач 44 настай байсан бөгөөд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагч байжээ. Түүний цогцсыг өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлчээр Монголд авчирч, оршуулсан байдаг. Тухайн үед энхийг сахиулагч Г-г гэр бүлийн маргааны улмаас өөрийгөө буудсан байж болзошгүй гэх мэдээлэл гарч байлаа. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн гэр бүлийнхэн өнгөрсөн оны тавдугаар сард Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудад “Энхийг сахиулагчдын гар утсыг олгохгүй байна” гэх шалтгаанаар хэл ам гаргаснаас болж Г амиа егүүтгэсэн байж болзошгүй гэнэ.
Тэрээр сэтгэл санааны хямралаас болж, харуулын үүрэг гүйцэтгэх гэж байхдаа өөрийгөө буудаж, амиа алджээ. Талийгаач хэрэг гардаг өдөр өглөөний хоолны цагаар хамт үүрэг гүйцэтгэхээр харуулын байр руу гарах гэж байсан алба хаагчдад “Та нар түрүүлээд явж бай. Би хоолондоо орохгүй” гэж хэлээд үлджээ. Төд удалгүй тэрээр өөрийгөө эрүүн дороосоо буудсан гэдэг.
Гэр бүлийнхэн нь хэл ам гаргаснаас болж Зэвсэгт хүчний жанжин штабаас БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байсан IX ээлжийн цэргийн багийн захирагчид “Энхийг сахиулагч Г-д сахилгын шийтгэл оноо” гэсэн үүрэг өгсөн гэнэ. Хэрэг гарахын өмнөх өдөр талийгаач болон түүнтэй хамт үүрэг гүйцэтгэж байсан тасгийнхныг шийтгэсэн аж. Мөн хэдэн зуун цэргийн алба хаагчийн нүдэн дээр талийгаач Г-тэй ёс бусаар харьцаж, сахилгын шийтгэл оноосноос болж, тэрээр сэтгэл санааны хямралд орж, амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.
Цэргийн багийн удирдлагуудын шийтгэлээс болж энхийг сахиулагч Г амиа егүүтгэсэн байж болзошгүй тул холбогдох албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа. Тасгийн дарга, салаан орлогч, салааны дарга, ротын дарга, багийн захирагч гээд бүхий л албан тушаалтнуудыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас байцааж, шалгаж байсан. Тэдэнд холбогдох хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлжээ.
| Энхийг сахиулагч Г-ын үхэлд буруутгагдсан алба хаагчдын хэргийг шүүхэд шилжүүлжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |