Ерөнхийлөгч асан Х.Баттулга зарлиг гаргаж, 13 хүнд өршөөл үзүүлсэн байдаг. Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас нэг хоногийн өмнө буюу зургадугаар сарын 24-нд ял эдэлж буй нэр бүхий хүмүүсийг уучлах зарлиг гаргасан юм. Эргэлт.мн мэдээллийн сайт Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөл үзүүлсэн 13 хүнийг танилцуулж байна.
(55).jpg)
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд түүнд холбогдох хэргийг 2020 оны долдугаар сарын 22-нд хянан хэлэлцэж, гэм буруутайд тооцсон билээ. Шүүхээс Б.Хурцыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, гурван жилийн хорих ял оноосон юм. Харин Давж заалдах шатны шүүх хурал 2020 оны аравдугаар сарын 29-нд болж, Б.Хурцад ногдуулсан Анхан шатны шүүхийн шийтгэлийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм. Шүүхээс цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээж байсан ч Б.Хурцыг 2021 оны арваннэгдүгээр сарын 24-нд батлан даалтад гаргасан байдаг. Ингээд Б.Хурцын гэх тодотголтой хэрэг найман сар “замхарч” эцэст нь түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас нэг хоногийн өмнө өршөөж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
.jpg)
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөл үзүүлсэн нэр бүхий 13 хүний нэг нь УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир. Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллах үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮ-ийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдийнхээ компанид зээл авч өгсөн гэх хэргээр буруутгагдсан байдаг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны наймдугаар сарын 19-нд хянан хэлэлцсэн юм. Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 3.6 жил хорих ял ногдуулсан билээ. Д.Дамба-Очирт холбогдох Давж заалдах шатны шүүх хурал 2020 оны аравдугаар сарын 29-ний өдөр болж, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Д.Дамба-Очир нь хорих ангид долоон сар орчим ял эдэлж, өршөөлд хамрагдаж, суллагджээ.

Хүн амины хэргээр буруутгагдаж, шүүхээс 11 жилийн хорих ял сонссон Г.Махбалд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өршөөл үзүүлсэн. Ингэхдээ түүний эдлэх ялаас 25 хувийг нь буюу 2.5 жилийг хасаж, өршөөсөн билээ. Г.Махбал нь ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбо-Очирын амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд онц хэрцгийгээр зодож, хөнөөсөн хэрэгт буруутгагдсан юм. Түүнд холбогдох шүүх хурал 11 удаа хойшилж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 жилийн хорих ял оноож, уг хорих ялыг хаалттай хориход эдлүүлэхээр болсон юм. Тэрбээр одоо хаалттай хорих ангид ялаа эдэлж байна.
(3).jpg)
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөл үзүүлж, эдлээгүй ялынх нь 25 хувь буюу 2.5 жилийн ялыг хөнгөлөх уучлал үзүүлсэн хүн бол “шар” хочит Э.Энхбат юм. Э.Энхбат нь байлдааны сум олноор хадгалсан, хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн, олж авсан хэрэгт буруутгагдаж, хорих ял сонсоод байсан билээ. Түүнд холбогдох шүүх хурал 2020 оны арваннэгдүгээр сард болж, найман жилийн хорих ял оноосон юм.
.jpg)
Яруу найрагч Д.Галсансүх авто тээврийн ноцтой осол гаргаж, үүний улмаас хоёр хүн амиа алдсан байдаг. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 заалтад зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-ыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, хоёр хүний амийг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, 3.3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Иргэн Д.Галсансүхэд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцэж, ял оноосон байдаг. Тэгвэл түүнийг өршөөлд хамруулж, суллажээ.
Үргэлжлэл бий.
| Ерөнхийлөгч асан Х.БАТТУЛГЫН өршөөл үзүүлсэн 13 хүн хэн бэ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |