Гэр бүлийн дөрвөн хүн гэртэйгээ шатаж, хоёр нь нас барсан хэргийн мөрөөр бид Чингэлтэй дүүргийн 1З дугаар хороог зорив. Хотын төвөөс тав хүрэхгүй километрийн зайд орших тус хорооны 44 дугаар гудамжны -... тоотын хашааны үүдэнд ирлээ. Уулын энгэрт байрлах модон хашаан дотор газар тэгшилж, чулуу овоолж, дугуйгаар ивээс хийсэн гэрийн буурь харлаж хоцорсон байв. Хашаан дотор байх хоёр байшинд хүн байхгүй бололтой гэрэлгүй байлаа. Модон жорлонгийн хаалга үе үе салхинд савагдаж, хашааны үүд хэсэг мөстжээ. Шатсан гэрийн буурийг цэвэрлэж, гол хэсэгт нь тоосгон дээр арц, хүж уугиулж орхисон байлаа.

Талийгаачийн гэрийн буурь. Арц уугиулж, шатсан буурийг нь цэвэрлэсэн байв. 2021.10.12-ны 19:00 цаг
Галд өртсөн айлынх гурав хоногийн өмнө эл хашаанд нүүж иржээ. Айлын хашаа түрээсэлж, таван ханатай гэрээ барьж төвхнөсөн байсан гэнэ. Гэрээ хашааны зүүн урд буланд барьж, хаяагаа манасан байжээ. Эхнэр нь амаржаад гурван сар болж байсан учир хүүхдүүдээ харж, гэртээ байдаг байсан аж. Энэ талаар хөршөөс нь тодруулахад “Гурав хоногийн өмнө ачааны машинаар нүүж ирээд, гэрээ барьж байсан. 20 гаруй насны залуучууд бололтой харагдсан.Энэ хашаанд хөгшин настай эрэгтэй хүн амьдардаг. Олон жил ганцаараа амьдарч байгаа юм. Хашаагаа түрээсэлдэг учраас олон айл энд нүүж ирж байсан. Гал гардаг өдөр хашааны эзэн байхгүй байсан юм билээ. Ойрдоо харагдахгүй, шинээр нүүж ирсэн айлын хүмүүс л байсан” гэв.

Талийгаач эмэгтэй нөхөр, хоёр хүүхдийн хамт энэ хашаанд амьдардаг байжээ. 2021.10.12-ны 19:00 цаг.
Гал 05:00 цагийн үед гарсан гэнэ. Утаа униар болж, хүмүүс хашхираад байхаар нь хойд талын айлын хүмүүс нь босож, гадаа гарчээ. Тэднийг гэрээс гарахад улаан гал дүрэлзэж, олон хүн хашаа тойроод зогсож байсан гэнэ. Энэ талаар хажуу айлынх нь хүн ярихдаа “Биднийг очиход гэр хэдийн шатаад дуусаж байсан. Галын машин шатаад дуусаж байхад нь ирсэн. Хүмүүсийн ярьж буйгаар гал үүд хэсгээсээ эхэлж гарсан гэсэн. Үүд хэсгээсээ шатаж эхэлсэн болохоор гэрт байсан хүмүүс гүйцэт гарч чадаагүй байх. Нөхөр нь тэврээд байшингийн үүдэнд зогсож байсан гэсэн. Гал гарч байгааг мэдээд л хүүхдээ тэврээд гарч гүйсэн байх. Гарахдаа гал дундуур гүйсэн учраас нүүр, гар хэсэг нь нэлээд түлэгдсэн байна лээ. Төд удалгүй түргэн тусламжийн машин ирээд залуу, манцуйтай хүүхэд хоёрыг аваад явсан” гэв. Одоогийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.
ЦАХИЛГААНЫ УТАСНААС ГАЛ АЛДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Гал юунаас болж гарсан нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа аж. Галын дүгнэлт 14 хоногийн дараа гарна гэх. Харин хүмүүсийн хэлж буйгаар цахилгаанаас болж гал гарсан байх магадлалтай гэнэ. Тэднийх урд талын хашааныхаа айлаас цахилгаан авч, гэрлийн утсаа газраар явуулсан байжээ.

Бид энэ хэргийн талаар тодруулахаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны байрыг зорилоо. Засаг даргатай нь уулзаж, мэдээлэл авах гэсэн боловч галын дүгнэлт гараагүй учир татгалзав. Тэрбээр “Шатсан айлын эзэн хоёр хоногийн өмнө хэсгийн ахлагч руу “Нүүрсний карт авах гэсэн юм” гээд залгасан байна лээ. Өчигдөр (Уржигдар) суугчаар бүртгэхээр очиход гэр нь эзгүй байсан гэсэн. Дүүргийн Онцгой комиссынхон хэргийн газарт ажиллаж, нөхцөл байдалтай танилцаад явсан. Шаардлагатай арга хэмжээг түргэн хугацаанд авах байх. Өөр мэдээлэл өгөхгүй” гэлээ.
НОБГ-т 2021 оны аравдугаар сарын байдлаар 1140 объектын гал түймэр, 165 аврах ажиллагааны дуудлага мэдээлэл иржээ. Тухайн гал түймэрт 17 том хүн, зургаан хүүхэд өртөж нас барсан байна. Галын нийтлэг шалтгаан нөхцөлийг авч үзвэл, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны утас, цахилгаан хэрэгслийн хэт ачаалал үүсгэх, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээх зэргээр галын аюулгүй байдлын дүрэм журмыг баримтлаагүй, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй байна.
Иймд, иргэд гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж, сэрэмжлүүлэг болох үүднээс дээрх сурвалжилгыг бэлтгэлээ.
| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЭХНЭР НЬ ГУРВАН НАСТАЙ ХҮҮТЭЙГЭЭ ШАТАЖ, НӨХӨР НЬ НЯРАЙ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЭМНЭЛЭГТ ХҮНД БАЙНА |
|
Я.СОДБААТАР: МАН-ЫН БҮЛГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР Ч.ХҮРЭЛБААТАР АЖИЛЛАЖ БАЙГАА
2025-10-28 17:18:02
Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо
2025-10-28 17:03:21
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
2025-10-28 16:22:32
"Гэм зэм" жүжгийг тайзнаа дахин тоглоно
2025-10-28 15:20:43
Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна
2025-10-28 15:16:49
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |