Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тэнгэрийн энерги" бясалгалын төвөөс өнгөрсөн 2020 оны долоодугаар сарын 31-ний 22:35 цагийн орчим сураггүй алга болсон 25 настай эмэгтэй О-ийн цогцсыг нүхэн жорлонгоос олсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, бясалгал хийхээр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон эмэгтэйг ар гэрийнхэн болон Онцгой байдлын алба хаагчид хамтран эрэн хайх ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр хугацаанд зогсоогоод байсан юм. Тэгвэл өчигдөр 16:36 цагт цагдаагийн байгууллагад “Налайх дүүргийн зургадугаар хороонд хүний цогцос байна” гэх дуудлагын дуудлага ирсэн аж. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 17:36 цагт очиж, дөрвөн метрийн гүнтэй нүхэнд байсан цогцсыг есөн минут ажиллаж гарган тус дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтнээс тодруулахад “Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн билээ.
| Талийгаачийн ЭЭЖ: Миний охины цогцос олдсон гэж хэн ч бидэнд хэлээгүй байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |