Завхан аймгийн Нөмрөг сумын малчин Болдбаатарын хоттой хонь руу чоно дайрч, дөрвөн настай охин нь аюулд орсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тухайн үед юу болсон талаар бид өөрөөс нь тодрууллаа.
-Сайхан намаржиж байна уу, та?
-Сайхан намаржиж байна. Удахгүй өвөлжөөндөө бууна даа. Хүүхдүүд маань хичээлдээ яваад, бид хөдөө гэртээ байгаа.
-Тухайн үед юу болсон талаар та яриад өгөхгүй юу?
-Гэгээ орж байхад манай гэрийнхэн сэрсэн юм. Тэр өдөр овооны наадамтай байсан учраас бид эртлэн босож, бэлтгэлээ базааж эхэлсэн. Бага охин бид хоёр гэрээс гарч, хэдэн хонио эрт бэлчээрт гаргах гэж байлаа. Би морио эмээлж, охиноо хонины хажууд үлдээсэн. Манайх засмал замаас холгүйхэн зусаж байсан юм. Биднийг гэрийн гадаа байж байхад машинтай залуу айл асууж ирсэн. Төд удалгүй хонь үргэж, нохой хуцаад эхэлсэн. Манай нутаг чоно ихтэй учраас би мориныхоо цулбуурыг нөгөө залууд өгөөд, гэр рүүгээ гүйж ороод буугаа авч гарсан юм. Гэрийн гадаа зогсож байсан залуу морийг маань унаад охин руу дөхсөн юм билээ. Чоно харсан морь яаж тийшээ дөхөх билээ дээ. Би гэрээс гарч ирээд буудсан чинь алдаад буудчихсан. Нөгөө залуу бууг минь шүүрч аваад, чоныг буудаж охиныг минь аюулаас аварсан.
-Залуу явахдаа танд ямар нэгэн юм хэлсэн болов уу?
-Нөгөө залуу “Танайд гарз, хохирол учраагүй юм чинь би чоноо аваад явлаа” гээд яваад өгсөн. Тухайн үедээ бид сандраад нэрийг нь асууж чадаагүй явуулсан. Дүүдээ энэ тухай хэлсэн чинь цахим сүлжээнд бичсэн байна лээ.
-Таны хайгаад байсан залуу А.Дөлгөөн гэдэг юм билээ. Та утсаар ярьсан уу?
-Тийм байна лээ. Зурагтаар ярьж байхыг нь сонссон. Утсаар ярьж, сэтгэлийн бэлэг илгээсэн байгаа. Нөгөө залуу маань энэ талаар дахиж ярихыг хүсэхгүй байгаа учраас тэгээд орхисон.
-Охиных нь сэтгэл санаа давгүй юу?
-Охин маань сайн байгаа. Тухайн үедээ их айсан байна лээ. Охиныг минь аюулаас аварч, манай гэр бүлд аз жаргал бэлэглэсэн тэр залууд маш их баярлалаа гэж хэлмээр байна.
| Н.БОЛДБААТАР: Охиныг минь чоноос аварсан залууд маш их баярлаж байгаа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |