• Өнөөдөр 2024-05-16

“Эрдэнэс Монгол” ХХК-ийг Хөгжлийн банкны асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв үү

2021-09-30,   445

-“Эрдэнэс Монгол” ХХК Хөгжлийн банканд 161 тэрбум төгрөгийн өртэй-

       Монгол Улсын Хөгжлийн банкнаас нэр бүхий компаниуд их хэмжээний зээл авч, авсан зээлээ эргүүлэн төлөөгүйн улмаас тус банк дампуурлаа зарлахад хүрээд буй. Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргүүлэн төлөөгүй нэр бүхий компаниуд дунд Төрийн өмчит компаниуд ч нэлээд бий. Эдгээрээс хамгийн их мөнгийг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК авсан бөгөөд зээлийн эргэн төлөлттэй холбоотой тус компанид авлигын нөхцөл байдал үүссэн байж болзошгүй гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн аж.
 
Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх үүрэг гүйцэтгэдэг тус компани анх 2014 онд Хөгжлийн банкнаас их хэмжээний зээлийг гаруулан авч байжээ. 
 
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК ЯМАР ШАЛТГААНААР ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛ АВАВ
 
         Анх Засгийн газрын шийдвэрээр “Говийн зам” ХХК-ийн барьсан “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 245 км автозам, “Энержи Ресурс” ХХК-ийн барьсан Гашуунсухайт  боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зориулалт бүхий  дэд бүтцийг эзэмших, ашиглах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-нд шилжүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Хөгжлийн банктай тус компани гэрээ хийж, 2020 оны хоёрдугаар сарын 10-нд “З-ЭМГЛ-ХО-2014-5” дугаар бүхий 170 тэрбум төгрөгийн зээлийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол” ХХК Хөгжлийн банкнаас гаргуулсан 170 тэрбум төгрөгийн зээлийг 2015 оны хоёрдугаар сарын 10-нд хүүгийн хамтаар 177 тэрбум төгрөг болгон төлөх гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаанд төлбөрөө бүрэн барагдуулаагүй байна. Харин гэрээний хугацаанд төлж барагдуулах ёстой 177 тэрбум төгрөгийн ердөө 2,8 хувь буюу 5.5 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд Хөгжлийн банканд тушаасан. 
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн удирдлагын баг
 
         Ийн зээлдэгч тал  гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул зээлийн гэрээнд дахин өөрчлөлт оруулж, үндсэн зээл болон зээлийн хүүгийн 216 тэрбум төгрөгийг төлж барагдуулахаар 2020 оны хоёрдугаар сар хүртэл гэрээг сунгасан байдаг. Гэвч зээлийн гэрээний хугацаа дахин дууссан байтал өнөөдрийг хүртэл тус компани Хөгжлийн банкны зээлийг бүрэн төлж барагдуулаагүй байна. 
 
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БАЙСАН Ч ЭРГҮҮЛЭН ТӨЛӨӨГҮЙ
 
“Эрдэнэс Монгол” ХХК нь зээлийн гэрээний дагуу эзэмших, ашиглах эрхийг шилжүүлж авсан “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 245 км автозамын ашиглалтын орлогоос энэ зээлийг эргүүлэн төлөх үүрэгтэй байв. Тэгвэл 2014 оноос хойш зээлийнхээ эргэн төлөлтийг цаг хугацааны хуваарийн дагуу хэрхэн төлж байсан тоон баримтыг нарийвчлан танилцуулъя.
  • 2014 онд 10 тэрбум 501 сая 382 мянга,
  • 2015 онд 10 тэрбум 764 сая 698 мянга,
  • 2016 онд 33 тэрбум 780 сая 689 мянга,
  • 2017 онд 56 тэрбум 757 сая 800 мянга,
  • 2018 онд 65 тэрбум 184 сая 804 мянга
  • 2019 онд 70 тэрбум 891 сая 175 мянга
  • 2020 онд 29 тэрбум 840 сая 831 мянган төгрөгийг төлсөн гэх мэдээлэл байна.
       Тодруулбал, Хөгжлийн банканд “Эрдэнэс Монгол” компани өнгөрсөн хугацаанд нийт 75 тэрбум 791 сая 339 мянган төгрөгийг эргүүлэн төлсөн бөгөөд нийт 161 тэрбум, 705 сая, 21 мянган төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа аж.
 

“Эрдэнэс Монгол” ХХК нь зээлийн гэрээний дагуу эзэмших, ашиглах эрхийг шилжүүлж авсан “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 245 км автозамын ашиглалтын орлогоос гэрээний дагуу зээлийн төлбөрийг богино хугацаанд төлж барагдуулах боломжтой байхад зээлээ эргэн төлөөгүй, өөр зүйлд зарцуулсан байж болзошгүй хэмээн хуулийн байгууллагаас шалгалтын ажлыг эхлүүлсэн гэнэ Өөрөөр хэлбэл, дээрх үйлдэл нь авлига гарах нөхцөлийг бүрдүүлж байж болзошгүй гэх үндэслэлээр тус компанид Эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж.

 
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хариуцаж буй 245 км автозамын өргөн 7.5-10.5 метр, нэг тэнхлэг дээрх замын даац 18 тонн бөгөөд цементээр бэхжүүлсэн суурь, асфальт бетон хучилттай. Ачаатай явдаг талын таван км тутамд, ачаагүй зорчдог талд 10 км тутамд зогсоолтой, зам нь 196 ус зайлуулах хоолойтой баригдсан байна.
 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийг Хөгжлийн банкны асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-30 08:38:42
    Zochin: Энэ мэдээ яг ямар зорилготой нь сонин л юм байна. Нээх том зураг. Энэ хүмүүстэй холбоотой мэдээ юм байх гээд уншсан чинь аль өмнөх захируудтай холбоотой мэдээлэл байх юм. Энэ компанитай нэг асуудлаар хамтарч ажиллаж байхад Санхүү эрхэлсэн дэд захирал гээд Ганболд гэж хөлдүүгээс хөлдүү нэг нөхөр байж билээ. ККК. Тийм захиралтай байсан юм чинь энэ компанийн санхүү яаж олигтой байх вэ дээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188