• Өнөөдөр 2024-05-18

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улсын төсвөөс хонхойтол авдаг ТЕНДЕРИЙН МАФИ

2021-09-29,   3145

- “60 тэрбумын схемийнхэн, МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцье” гэж дүн өвлийн хүйтэнд жагсаж явсан Л.Оюун-Эрдэнэ эрх мэдэлд хүрч, Ерөнхий сайд, МАН-ын дарга болмогцоо өөрөө тендерийн мафитай болж, тэрбумаар тоологдох санхүүжилттэй тендерүүдийг хуу хамж байна уу-
 
 
             Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тендерийн мафи гэж чухам юуг, ямар хүмүүсийг хэлээд байгаагаа эхлээд эхнээс нь тайлбарлах нь зөв болов уу. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа өөрийн өссөн нутаг буюу Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох санаачилга гарган Засгийн газраар дэмжүүлж, тус аймгийн дөрвөн суманд аялал жуулчлалын цогцолбор бариулах нэрээр 10 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргуулахаар УИХ-аар шийдүүлсэн байдаг. Ингээд 2018 оны эхэн үеэс Хэнтий аймагт барих аялал жуулчлалын цогцолборуудын зураг төсөл, барилга угсралт, цахилгаан холболт, гадна тохижилт гэх мэт тус бүр нь 1-2 тэрбумын санхүүжилттэй тендерүүд ар араасаа зарлагдаж эхэлсэн байдаг.
 
Хачирхалтай нь, Хэнтий аймагт баригдсан, баригдаж буй аялал жуулчлалын цогцолборуудын тендерт шалгарсан компаниудын цаад эзэд ямар байдлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой, ойр дотнын, найз нөхөд, ах дүү хүмүүс нь байж таараад байгаа юм. 
 

          Тодруулбал, Хэнтий аймгийн Биндэр суманд баригдаж буй “Их хуралдай” цогцолборын барилга угсралтыг гүйцэтгэгч “Мөнх өргөө” ХХК бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дотнын найз, МҮОНРТ-ийн хөтлөгч Б.Мөнхзулын төрсөн ах Б.Батхишигтийнх. Харин тус цогцолборын зураг төслийн гүйцэтгэгч “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нутгийн ах, улс төр, бизнесийн дотно хамтрагч, одоогийн Соёлын дэд сайд Мөнхөөгийн Батбаярынх. Мөн Хэнтий аймгийн Дадал суманд баригдаж буй “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын тэрбумын өртөгтэй ерөнхий зураг төслийн гүйцэтгэгч нь мөн л Соёлын дэд сайд М.Батбаярын “Хот  төлөвлөлтийн хүрээлэн” ХХК.

 
                Цаашлаад, Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө” цогцолборыг  бариад нураасан “Хос санаа” ХХК-ийн цаад эзэн нь Лхагвасүрэнгийн Батсүрэн буюу Л.Оюун-Эрдэнийн бизнесийн эртний хамтрагч, гэр бүлээрээ дотно харилцаатай дүү нь. Мөн “Андлалын өргөө” цогцолборын зураг төслийг гүйцэтгэсэн Д.Эрдэмбилэг агсны “Хаус дизайн” ХХК Лхагвасүрэнгийн Батсүрэнгийн хадам дүү Чинбатын Оргилын нэр дээр байдаг. Энэ мэтээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан тэрбум тэрбумын өртөгтэй төслүүд дээр Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь ах дүү, найз нөхдийнх нь компаниуд шалгарсан байгаа юм. Санаандгүй тохиолдол гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн санаачилсан аялал жуулчлалын цогцолборын төслүүд дээрээ өөрийнхөө хамаарал бүхий этгээдүүдийн компаниудыг шалгаруулах замаар улсын төсвөөс хэдэн тэрбумаар нь хулгай хийж, хонхойтол авч байгаа гэвэл үнэн болно. 
 

Товчхондоо, үүнийг бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улсын төсвийг хонхойтол авдаг тендерийн мафи гэж нэрлээд байгаа юм. Энэ мафид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний найз нөхөд, ах дүү буюу хамаарал бүхий этгээдүүд, Л.Оюун-Эрдэнийн зааварчилгаагаар хуурамч тендер шалгаруулсан, хянасан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Хэнтий аймгийн удирдлагууд цөм хамааралтай. 

Дэлгэрэнгүйг видео нэвтрүүлгээс хүлээн авч үзнэ үү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улсын төсвөөс хонхойтол авдаг ТЕНДЕРИЙН МАФИ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-09 01:46:08
    Ahmad: Ard tumniig elgeer ni mulhuulj bna daa.Binzenii une usuud baigaa murtluu chanar gej abah ym algaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-02 08:11:33
    Зочин: Үндсэн ажил болох 2 хөрштэйгээ ч учраа олж чадахгүй, нүүрсээ гаргаж чадахгүй одоо өвөл улсын төсөв тасалдах байх. Ядаж бхад улсаас хулгай хийгээд бхын. Огцруулж болдоггүй юм бхдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-01 07:49:59
    oogii: haha neg muu hushuu barihaar tenderin mafi bolgood ch baih shig.jinhene mafi chin eh ornoo tonon deeremdegch elbegdorj hotoo gishgeh gazargui boltol gazraa zarsan miye bat uul nariin mafi shuu.oyun erdene harin ET OT 5tolgoigoo ulsdaa avchirsan gaviyatai.odoo rio tintogiin tejeever huvalznuud OT n gereeg shiideh chuhal egzegtei ued zasag unagaah ******** ajil ehluuljee.sanhuujuulegch n rio tinto shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-01 06:57:52
    Х: Хөдөөний өлөн пацаан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-30 23:50:35
    Зочин: Буухаараа энэ баримтаараа шорондоо хатнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-30 16:08:53
    ррлокз: Өлөн гэхэд багадахаар ЕС тэй юм Ичихгүй ширэн үүрлэчихээд том том ярина
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-30 13:43:53
    ЦЭВЭЭН: ҮНЭН ЗҮЙЛ БИЧСЭН БАЙНА. АТГ-Т МАТЕРИАЛАА ӨГӨӨЧЭЭ, ТЭД УЧРЫГ ТОДРУУЛАХ БИЗ.ҮҮН ДЭЭР НЭМЭЭД "ЧИНГИС" МУЗЕЙН БАРИЛГЫГ Ч ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-30 12:34:58
    МАН: Дижитал данхаас юм хүлээгээд хэрэггүй шүү шунал нь тулам болсон Хэнтийн 3 тэнэгийн нэг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-30 11:18:36
    Zochin: Ih shudraga tsarai gargasan eh oronch balainuudin ynen torh ni iim l baidag baihgyi yu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-30 10:29:03
    нар: Ажил хийж байгаа хүн л гэх юм.Яг юү хийгээд байгаа юм.Энэ улс орноо хардаа эсвэл мэдэхгүй баыгаа юм уу.Ямар ч удирдаг ч хүн ард түмнийхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавих ёстой.Энэ хүн яг юү хийснийг нь хэлээд өгдөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-30 01:41:18
    Chaavaas: Ene neg batsuren gej nudend huiten, harah tsaraini yum uzej nud tailaagui batsaan l bainadag. Heden yaduu garaltai umnuudaa hardaa ta nar, iim l baina. Mongolin tord seheeten ailiin humuus baidag bsan n iim uchirtai shuu.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-29 20:31:45
    zochin: Za yasan be cv.batbold tushaasan uu bitgii ajil khiij bag khvnrvv dairaad bai naandaj yls toroo tsaandaj ekh mongoloo taivan bailga khbtelsvkh oeunerdene 2-g jaakhan ajluulaadakh Ard tvmen songoson yakh geed bna
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188