• Өнөөдөр 2024-05-18

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бэрх тосгоны музейн 1.8 тэрбумын тендерийг "бэлэглэснийхээ" шанд твиттерт өмөөрүүлж суугаа юм биш биз

2021-09-26,   9375

               Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-эрдэнэ нар өнгөрсөн амралтын өдрүүдэд цар тахлын дэглэм зөрчин “Цахим үндэстэн-2021” гэх нүсэр шоу зохиож, олны хэл аманд өртсөн. Араас нь шатахууны хомсдол, цар тахлын тархалт, нас баралт, баруун аймгууд дахь цахилгаан тасралт гээд олон асуудлууд залгаж, цар тахал дундах цахим үндэстний дуулианыг улам дэвэргэж, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийн карьер илт унаж буй. Харин энэ цөвүүн цаг үед цахим орчинд Базарсүрэн Болор-Эрдэнэ гэх хаягтай нэгэн эмэгтэй л Л.Оюун-Эрдэнийг цээжээрээ хамгаалж, олон нийтийн эсрэг зогсож буйг анзаарсан байх. 
 
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ нартай нэгэн сонирхолтой баримтыг Эргэлт.мн мэдээллийн сайт хүргэж байна. 
 
            Эхнээс нь тайлбарлах нь зөв болов уу. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх нэрээр улсын төсвийн хөрөнгөөр аялал жуулчлалын зургаан цогцолбор барихаар болсон. Үүний нэг нь өөрийн өссөн нутаг Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгондоо “Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв” барьж буй. Уг далд уурхайн музейг улсын төсвөөс таван тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болсон. Бэрх тосгоны далд уурхайн музейг байгуулах ажлуудыг  газар доорх малталт, нэвтрэлт, барилга угсралт, цахилгаан холболт, тохижилт зэргээр 4-5 багцад хуваан тус бүрийг нь 1-2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тендерүүдийг шалгаруулсан. Одоо гүйцэтгэгч компаниуд нь ажилдаа ороод буй. Бид эхлээд Бэрх тосгоны далд уурхайн музейн газрын доорх малтлагын 1,8 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан “Уран дриллинг”ХХК-д эрх ашгийг ямар нэг зөрчил байгаа эсэхийг шалгаж үзсэн юм. Тэгээд дараах баримтуудыг оллоо. 
 

ГҮНИЙ ХУДАГ ГАРГАДАГ “УРАН ДРИЛЛИНГ”ХХК ГАЗАР ДООРХ МУЗЕЙ БАЙГУУЛАЛЦАХААР 1,8 ТЭРБУМЫН ТЕНДЕРТ ШАЛГАРСАН НЬ...

 
          Бэрх тосгоны далд уурхайн музейн газрын доорх малталтын ажлын тендерийг 2020 оны наймдугаар сарын  7-нд явуулж, “Уран дриллинг” ХХК” шалгарсан байна. Улмаар 2020 оны есдүгээр сарын 16-нд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, “Уран дриллинг” ХХК-тай Бэрх тосгоны далд уурхайн музейн газрын доорх малталтын ажлыг гүйцэтгэх нэг тэрбум 850 сая төгрөгийн гэрээг байгуулжээ. Тус гэрээнд захиалагч талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийг яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, гүйцэтгэгч талаас “Уран дриллинг” ХХК-ийн захирал Д.Бундхорол нар гарын үсэн зуржээ. Гэрээнд зааснаар далд уурхайн музейн газрын доорх малталтын ажил 2020 оны есдүгээр сарын 16-наас эхэлж, 2021 оны арваннэгдүгээр сарын 15-нд дуусна. Гэрээнд заасан 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 519 сая төгрөгийг 2020 оны улсын төсвөөс, 1,3 тэрбум төгрөгийг 2021 оны улсын төсвөөс гаргаж санхүүжүүлэхээр заасан байна. Газрын доорх малталт гэдэг нь газар доор музей бий болгох орон зайг бий болгож, жуулчид орж гарах, аялах урьдач нөхцлийг бүрдүүлнэ гэсэн үг аж. 

ТЭТГЭВЭРТ СУУСАН ЦАГДААГААР УДИРДУУЛСАН “УРАН ДРИЛЛИНГ”ХХК

 
             Улсын бүртгэлийн санд “Уран дриллинг” ХХК нь Догсом овогтой Бундхорол, Сумъяа овогтой Өлзийбаяр нарын нэр дээр бүртгэлтэй байдаг аж. Тус компани нь өрөмдлөг хийж гүний худаг гаргадаг, геологи, геофизикийн судалгаа хийдэг. Уншигч та санаж буй бол хэдэн жилийн өмнө “Уран дриллинг” ХХК Алтан овоо, Ганга нуурын орчимд хайгуулын өрөмдлөг хийснээс болж, хунгийн чуулган тасалдах нөхцөл үүслээ гэж нутгийн иргэд эсэргүүцэж байлаа. 
 
“Уран дриллинг”ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Сумъяагийн Өлзийбаяр нь цагдаа байсан бөгөөд чөлөөндөө гарснаасаа хойш буюу саяхнаас компанийн ажилд оролцож эхэлжээ. Түүний аав Д.Сумъяа нь Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас чөлөөндөө суусан, дэд хурандаа цолтой ахмад настан байдаг аж. Өөрөөр бол, гүний худаг гаргах, өрөмдлөг хийхээс тэс өөр мэргэжлийн буюу удмаараа цагдаагийн хүмүүс юм байна. Харин Догсомын Бундхорол нь компаниа хариуцаж иржээ. 
 
Гүний худаг гаргадаг компани далд уурхайн музейн малталт хийх нь байж болох зүйл байх л даа. Гэхдээ тус компанийг цааш нь судалж үзээд сонирхолтой, ашиг сонирхлын зөрчилтэй байж болох нэг сэжүүр олсноо одоо хүргэе. 
 

“УРАН ДРИЛЛИНГ”ХХК-ИЙН ХАМТРАГЧ НЬ “МОННИЧИ ТҮДЭЙ”ХХК УУ

 
              “Уран дриллинг” ХХК-ийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, VIII хороо 15-41 гэх хаяг дээр, мөн Догсомын Бундхоролын нэр дээр “Ниппон боринг түүлз” ХХК бүртгэлтэй байдаг юм байна. “Ниппон боринг түүлз”ХХК нь машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, гадаад худалдаа эрхлэхээр үйл ажиллагааны зөвшөөрлөө авчээ. Д.Бундхорол тус компанийнхаа гүйцэтгэх захирлаар ажилладаг бол “Уран дриллинг”ХХК, “Монничи Түдэй”ХХК гэдэг хоёр компани хувьцаа эзэмшигчээр нь бүртгэлтэй байна.
 
Сонирхолтой нь, “Уран дриллинг” ХХК-тай хамт нэг компанийн хувьцаа эзэмшиж байгаа “Монничи Түдэй” ХХК нь машин механизм, гүний худаг, хайгуул, өрөмдлөгтэй огт хамааралгүй компани байх аж. 

Тэгвэл Бэрх тосгоны далд уурхайн музейн газрын доорх малталтын хийх 1,8 тэрбумын тендерт шалгарсан “Уран дриллинг”ХХК-тай дундаа нэг компани эзэмшиж буй “Монничи Түдэй” ХХК-ийг судалж үзвэл гүйцэтгэх захирлаар нь Галсанжаргалын Оюун, хувьцаа эзэмшигчээр нь Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ, Баяртогтохын Энхбаяр гэх нийт гурван хүн бүртгэлтэй байна.

 
Тус компани нь гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгө зуучлал, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах, бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй атлаа яагаад гүний худаг өрөмдөх, машин механизмын үйлчилгээний компаниудтай холбогдсон хэрэг вэ. 
 

“МОННИЧИ ТҮДЭЙ”ХХК-ИЙН ЭЗЭД

 
            Цааш нь хөвөрдөж үзвэл “Монничи түдэй”ХХК-ийн гүйцэтгэх захирал Галсанжаргалын Оюун компанийнхаа тухай 2018 оны арванхоёрдугаар сард Trends.mn сайтад ярилцлага өгч байжээ. Тэрбээр “Би Японд хуулийн чиглэлээр их сургууль төгссөн. Монгол, Япон хоёрын бизнесийн харилцааг дэмжиж, хамтын ажиллагааг сайжруулах үүднээс Японд төгсөгч нартайгаа хамтран “Монничи Түдэй” ХХК-ийг үүсгэн байгуулсан. “Монничи Түдэй” ХХК бол Монгол, Японы хооронд бизнес болоод соёлын харилцааны гүүр нь болж, эдийн засгийн хамтын ажиллагааг нь хөгжүүлэх зорилготой. Мөн Монгол Улсад өрнөж буй цаг үеийн мэдээ, мэдээллүүдийг япончуудад хүргэж байгаа” хэмээн ярьж байжээ. Г.Оюуны хувьд энэ компаниа гадна хувьдаа өөр компанитай юм байна. Мөн Баяртогтохын Энхбаяр нь ч хувьдаа олон компанитай аж. 
 
Харин хамгийн сонирхол татсан нь, Базарсүрэгийн Болор-Эрдэнэ нь Японы Токиогийн их сургуулийн Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн бөгөөд Trends.mn сайтын эрхлэгчээр ажилладаг, үүнээсээ гадна хэд хэдэн компанитай аж. 
 

БАЗАРСҮРЭНГИЙН БОЛОР-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙ САЙДЫГ ЦЭЭЖЭЭРЭЭ ХАМГААЛАХЫН ЦААД УЧИР 1,8 ТЭРБУМЫН ТЕНДЕР БАЙВ УУ

 
         Илүү сонирхолтой нь, Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ нь твиттер болон фейсбүүкт орчинд идэвхитэй, олон дагагчтай нэгэн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг магтан сайшаадгаараа зартай нэгэн аж. Жишээлбэл, “Андлалын хөшөө”-г нийтээрээ шүүмжилж, нураасны дараа Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ газар дээр нь очиж, Л.Оюун-Эрдэнийг магтсан аястай, нийтэд гомдсон маягтай урт пост бичиж байж. Мөн хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-эрдэнэ нар цар тахлын дэглэм зөрчиж, “Цахим үндэстэн” шоу зохион байгуулсныг иргэд ихээхэн шүүмжилсэн. Харин Базарсүрэнгийн Болор-Эрдэнийн хувьд эсэргээрээ иргэдийг шүүмжилж, Ерөнхий сайдыг өмөөрчээ. 

          Эцэст нь энэ бүхнээр юу хэлэх гэсэн бэ гэхээр, Бэрх тосгоны далд уурхайн музейн тендерийг хөөсөөр байтал эцсийн цэгт Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ гэдэг эмэгтэй дээр авчирлаа. Гэтэл тэр эмэгтэй Ерөнхий сайдыг хамгийн их дэмжиж, өмөөрдөг, ойр байдаг нэгэн байж таарсан нь ердөө л санамсаргүй явдал уу. Юу гэх гээд байна гэхлээр, Б.Болор-Эрдэнэ гэх энэ эмэгтэй иргэн хүнийхээ итгэл үнэмшлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өмөөрдөг үү, эсвэл Бэрх тосгоны далд уурхайн музейн 1,8 тэрбумын тендер өмөөрүүлээд байна уу гэдгийг л асуух гэсэн юм. 

 
 

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бэрх тосгоны музейн 1.8 тэрбумын тендерийг "бэлэглэснийхээ" шанд твиттерт өмөөрүүлж суугаа юм биш биз
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 22
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-03 07:30:35
    Erdenetugs: Tegsen bailaa ch uzel bodloo ilerhiileh undsen huuliar olgogdson erkh hun burt baigaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-29 22:35:19
    Би: Маш сайн эрэн сурвалжилсан нийтлэл байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-28 16:01:52
    Ttyt : Tokyo n ih surguuli tugsluu ch hulgaich heveeree gj. Altan shaahai umsuvch altsan maiga n heveeree gj. Usuhiin ulunguu darj chadaagui hegen hulgaichiin togloom bolj duuslaa daa ene uls. Salbar salbart todrood tom tom Ajil avaad bgaa companiudiig jhan uhaad uzeheer hentii chiglel ru yuvchihdag bolson bnale. Ene burtgel.mn neelttei medeelel mash chuhal Ajil bolson bnle. Hulgaichuudiin holboo sulbeeg jhan analysis hiideg hun bol dor n gargaad ireh yum bilee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-27 21:02:07
    Зочин: Банкны хүү бууруулж авч бгаа арга хэмжээ зөв одоо л хөдөлмөрч бизнесүүдийн нуруу тэнийж бна. Харин худалч хулгайч дулдуйчид хөхөх юугаа хайж бгаа бх тэр нь олдохгүй болж бгаа бх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-27 20:58:42
    зочин: Яасан ч холуур тойруулаад олж ирсэн юм бэ? Одоо сайн муул муул Оюун эрдэнэ сайн ЕС шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-27 08:49:41
    А: ЭНЭ ӨМХИЙ АМЛАСАН АВГАЙ УГААСАА Л МӨНГӨӨР ПР ХИЙДЭГ ШҮҮ ДЭЭ. ТАГТАА ПАБЛИШИНГ.Д АЖИЛЛАДАГ ДҮҮТЭЙГЭЭ НИЙЛЖ ХАЛТУУР ХИЙДЭГ. ЖЕНКОГ ХҮРТЭЛ НЭГ ХЭСЭГ ХӨХӨЖ ҮЗСЭН НЬ ТИЙМ УЧИРТАЙ. ЯМАР Ч ҮНЭ ЦЭНГҮЙ, ХЯМДХАН АВГАЙГ ГЭХДЭЭ ТООЖ УНШДАГ НЬ ЦӨӨН ЮМДАА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-27 08:18:38
    Зочин: Гадаадад төгслөө гээд ирээд МАНгастай нийлж байгаа бол тэр хүн мэргэжилтэн огтоос биш идэж уудаг мангас л гэсэн үг мөн үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-27 00:41:39
    Shudraga shuuh: Za za ogtsroh shaltgaan 100% bolloo. Enkhbayariig shorond hiisenees ch tom shaltgaanaar shuuhiin haalga tatah um bna Oyuk. Shudraga shuuh baidag bol...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-26 17:35:38
    Падма: Еээ хүүрэээ даанч хүүк оюук гээд үхэл хатал болоод бсымаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-26 17:28:21
    Hhh: Daanch bur uheh geed unuuruud baisan yum. Hedhen tugrugund l ingej amitan boldog
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-26 15:03:37
    ЭНЭ ОЙЛГОМЖТОЙ: ЭНЭ Ч ЯМАРЧ ХҮН ХАРСАН ОЙЛГОМЖТОЙ БАЙСАН ДӨӨ. ХАШААНЫ БАНХАР НЬ ЮМ ШИГ Л ХАР ЯР ГЭЭЛ УЛААН ЦАЙМ ЮМАН ДЭЭР ОРИЛЖ БГАА ХАРАГДДАГ БСАН.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-26 15:03:36
    ЭНЭ ОЙЛГОМЖТОЙ: ЭНЭ Ч ЯМАРЧ ХҮН ХАРСАН ОЙЛГОМЖТОЙ БАЙСАН ДӨӨ. ХАШААНЫ БАНХАР НЬ ЮМ ШИГ Л ХАР ЯР ГЭЭЛ УЛААН ЦАЙМ ЮМАН ДЭЭР ОРИЛЖ БГАА ХАРАГДДАГ БСАН.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-26 13:59:42
    Ф МАН: ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУД НЭМЭГДЭЭД
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-26 13:44:11
    Bolushka hero: Bolushkagiin amidral ene zun uneheer ilt saijirsan g unana baishin barisan naadamd shine bairand orson bol zugeer ehlel. Boludhka chini neereebas hentiih baihaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-26 13:30:10
    Зочин: Нүдний булайнууд. Хогийн ОюунЭрдэнэ хумсаа нуусан муур бжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-26 13:26:56
    Иргэн: Угаасаа Оюун Эрдэнэ шоронд орох нь ойлгомжтой гэмт хэрэгтэн боллоо, харин хэн суулгах вэ хэзээ вэ гэдэг нь одоохондоо тодорхойгүй байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-23 09:12:44
    Jjapan: Oilgomjtoi
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-23 03:35:11
    Д: Херо баатартай банзалддаг яшка
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-22 21:08:27
    Зочин: Бэрхийн далд уурхайн музей байгуулж чадвал...ирээдүйд...Оюу толгойн хаалт хийхэд...юу хийж болох талаар...төсөөлөлтэй болох юм...дэлхийн уул уурхайн төрлийг биет байдлаар үзэж болох том боломж...сурталчилгаа шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-22 17:05:42
    zochin: cheleedel baigaa schuudee tsaguuraa masch tom luivar bulchai , mongo ugaalt Oyuuerdened baidag!!! medeej ooroo ich sain nuuchaldag !!!, , tegechdeel nud chich,medremjtei ard tumen schuudee!!!, odoo ene olon ijil nertei chuuchdteigee toroos ajillaas uter turgen zailj uz. End tend ******** schulsee chachaad yvaad bai. Chi duussan!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-22 17:05:42
    zochin: cheleedel baigaa schuudee tsaguuraa masch tom luivar bulchai , mongo ugaalt Oyuuerdened baidag!!! medeej ooroo ich sain nuuchaldag !!!, , tegechdeel nud chich,medremjtei ard tumen schuudee!!!, odoo ene olon ijil nertei chuuchdteigee toroos ajillaas uter turgen zailj uz. End tend ******** schulsee chachaad yvaad bai. Chi duussan!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-22 14:35:06
    Zochin: KKKK. Tiim l baigaa doo medeej. Ichdeggyi yumnuud. Tegekhdee ene khyykhen zygeer ch neg khamaaral bykhii etgeed bish baikhoo. Byyr nileen oiriin khamaatai bolood l 1.8 terbumiin tender avch bgaa.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188