Автомашины азын дугаарыг хууль бусаар худалдсан албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Тодруулбал, автомашины азын 3000 гаруй дугаарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үзүүлж олгосон Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн ажилтныг АТГ-аас мөрдөн шалгаж байгаа. Авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс 2020 онд Зам, тээврийн хөгжлийн яаманд хоёр удаагийн зөвлөмж өгч, журам шинэчлэх ажлын хэсгийн гурван удаагийн хурал, сайдтай хоёр удаагийн уулзалт зохион байгуулсан байдаг. Энэ ажлын үр дүнд авлигын шалтгаан бүхий журам өөрчлөгдөж, автомашины азын болон энгийн дугаарыг дуудлага худалдаагаар зардаг болсон юм. Дуудлага худалдаагаар зарсан азын дугаарын мөнгө улсын төсөвт орох боломжтой болсон.
Автомашины улсын дугаарыг дуудлага худалдаагаар зардаг болсноор иргэдэд хүртээмжтэй болсон. Гэсэн хэдий ч үнийн хөөрөгдөл үүсэж, ченжүүд автомашины дугаарыг дуудлага худалдаагаар хямд үнээр худалдан авч, иргэдэд өндөр үнээр зарах болжээ. Бид энэ талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
“Машины азын дугаар авна, зарна, солино” “Автомашины улсын дугаар, бичиг баримт авна, зарна” “Машины азын дугаар авна, зарна” гэх нэртэй хэд хэдэн фэйсбүүк хаяг байдаг аж. Автомашины дугаар зарах болон авах зар тус группүүдэд нээлттэй байдаг гэнэ. Бид тус группийн хэд хэдэн зарыг гүйлгэж уншив. Голчлон ченжүүд байдаг бололтой “Сонирхож байгаа дугаараа хэлнэ үү, захиалга хийж өгнө. Эдгээр дугаарыг зарна. Азын дугаар зарна, чат бич” гэх утга бүхий зарыг тогтмол оруулжээ. Ингэхдээ нэг хүн дор хаяж 10-20 дугаар бичиж, “Цаана дахиад зөндөө бий” хэмээн постоо үргэлжлүүлсэн байлаа.
“Надад олон дугаар бий. Улсын дугаарууд автомашинд байгаа учир найдвартай нэр шилжүүлж өгнө. Хамгийн гол нь авч байгаа хүний машин үзлэг, оношилгоонд хамрагдаж, зөрчилгүй, асуудалгүй байх хэрэгтэй. Улсын дугаарууд 700-25 сая төгрөгийн үнэтэй байна. Тухайлбал, 4444 У.. гэсэн азын алтан дугаар 25 сая төгрөгийн үнэтэй. Харин 7070, 3131 гэх мэт азын дугаарыг 2.5-5 сая төгрөгөөр болгож, хямдруулсан байгаа. Олон жилийн өмнө авсан дугаарууд учраас хямдхан байгаа шүү” гэлээ.
“Энгийн азын дугаар таван сая гэж байна. Харин энгийн дугаар 300-800 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Хүссэн тоогоо хэлэх юм бол гаргаад өгч болно. Захиалга хийх учраас жаахан хүлээгдэж магад. Харин энгийн бэлэн дугаар бол олон бий. Яг хүсэж байгаа тоогоо л хэлэх хэрэгтэй. Серийн дугаар нь Улаанбаатар, орон нутгийн байхаас шалтгаалж үнэ нь өснө” гэсэн юм.
Дуудлага худалдаа явуулдаг болсноор иргэд 50 мянган төгрөгийн дэнчин тавьж, 0 төгрөгөөс эхэлж үнэ хаялцдаг болсон. Мөн үүнээс өмнө ч иргэд улсын дугаарыг үнэгүй авдаг байсан юм. Автомашины улсын дугаарыг маш их хэмжээгээр зарж борлуулж байгаа хүмүүст ямар хяналт, шалгалт тавьдаг талаар Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн ахлах мэргэжилтэн Х.Золжаргалаас тодрууллаа.
Тэрбээр “Автомашины улсын дугаарыг манай байгууллага хуулийн дагуу дуудлага худалдаагаар худалдаж байгаа. Дуудлага худалдааны эхлэх үнэ нь 0 төгрөг. Иргэд 50 мянган төгрөгийн дэнчин тавьж байгаа. Авсан дугаараа иргэд хоорондоо өндөр үнээр зарж борлуулахад манай байгууллага хяналт тавих боломжгүй. Өмнө дугаарыг олноор нь зарж болдоггүй байсан. Харин удаа дуудлагаар зарж байгаа гэсэн үг. Иргэд ямар байдлаар улсын дугаар олноор нь олж авсныг мэдэхгүй. Нэг хүн 100 улсын дугаар ч авах эрхтэй. Харин дугаараа зөвхөн автомашин дээр бүртгүүлж авах ёстой. Дуудлага худалдаагаар нэг хэчнээн дугаар авч болно гэсэн үг. Нэг серийн дугаараас 387 дугаар задардаг. 387 дугаарыг нэг хүн ч худалдан авах боломжтой. Хувь хүний авсан хөрөнгөд хяналт тавихгүй. Азын дугаар нэг хүнд яагаад тийм олон байгааг бид мэдэхгүй” гэлээ.
| Иргэд үнэгүй авсан автомашины улсын дугаараа 300-25 сая төгрөгөөр зарж байна |
|
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-бн жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-04 14:49:31
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол батлагджээ
2026-03-04 14:47:50
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХӨНДСӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ХОСБАЯРААС ӨӨР ТӨРИЙН ТҮШЭЭ ОРОЛЦСОНГҮЙ
2026-03-04 13:53:59
"Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт болж байна
2026-03-04 13:23:26
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад уулзваруудыг шинээр барьж байгуулна
2026-03-04 12:54:31
“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна
2026-03-04 11:49:38
Чөлөөтийн "ШИЛДЭГ-8"-ын анхдугаар тэмцээн эхэллээ
2026-03-04 11:27:42
ТАНИЛЦ:Энэ сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2026-03-04 11:06:30
Хадны зураг дахь эмэгтэйчүүд дүрслэл “АЛТАЙН ВЕНЕРА” гэрэл зургийн үзэсгэлэн гарна
2026-03-04 10:58:04
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болно
2026-03-04 10:44:51
"Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдож эхэллээ
2026-03-04 10:13:02
2026-03-04 09:56:06
Өвөрхангай аймаг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 300 ортой жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно
2026-03-04 09:53:50
Швед Улсад суугаа Монгол Иргэдэд төрийн одон медаль гардууллаа
2026-03-04 08:48:29
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-03-04 08:00:00
БТСУХ-ныхон “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагдав
2026-03-04 07:10:00
СЭХЭЭНД БАЙГАА АН-ЫГ О.ЦОГТГЭРЭЛ СЭРГЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ ЭЭ
2026-03-04 07:00:00
ТАНИЛЦ: ТӨРД ЭРХЭЛСЭН 10 ЖИЛИЙН АНДУУД
2026-03-04 07:00:00
Э.ИРМҮҮНЗАЯА: ӨМНӨ НЬ НЭГ Ч ГАДААД АЖИЛТАН АВДАГГҮЙ БАЙСАН АРХИТЕКТУРЫН КОМПАНИЙН ГАНЦ МОНГОЛ АЖИЛТАН БАЙНА ГЭДЭГ ӨНДӨР ХАРИУЦЛАГА БАЙДАГ
2026-03-04 07:00:00
МОНГОЛД ЯАГААД ӨВЛИЙН СПОРТ ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ
2026-03-04 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-03-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |