Баян-Өлгий аймгийн Буянт сумын хоёрдугаар багийн нутагт байрлах Холбоо нууранд хоёр хүн живж, амиа алдсан хэрэг долдугаар сарын 26-ны өдөр гарсан талаар бид мэдээлсэн билээ. Хэргийн талаар Буянт сумын Засаг дарга Н.Хибатайгаас тодрууллаа. Тэрбээр “Баян-Өлгий аймгийн иргэн 21 настай эрэгтэй Е гэгч нь Буянт суманд амьдардаг төрсөн ахындаа амрахаар ирээд, ахынхаа хүү 10 настай эрэгтэй Н-тэй хамт усанд живж амиа алдсан байна. 10 настай Н нь Буянт сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагч байсан. Харин 21 настай Е аймгийн төвд эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Хүмүүсийн ярьж буйгаар Холбоо нуурын дунд том ургаа чулуу байдаг юм гэсэн. 10 настай Н нь тэр чулуун дээр гарч зургаа авахуулж байгаад халтираад нууранд унасан байгаа юм. Тэгээд ах нь аврахаар араас нь ороод харамсалтайгаар хоёулаа амиа алджээ. Цогцсыг найман метрийн гүнээс олсон. Холбоо нуур харахад жижиг боловч их гүнзгий. Доошоо бараг 30 метр гүн” гэлээ.
| Н.ХИБАТАЙ: Холбоо нуурт зургаа авахуулах гэж байсан ах, дүү хоёр живж, амиа алдсан |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |