“Энэрэл” эмнэлгийн гадна талбайд гуниг хурсан харууслын өдөр байлаа, бямба гараг. Эмнэлгийн үүднээс 20 хүрэхгүй алхам газарт цээжний зураг, шинжилгээний бичиг, эмчийн бичиж өгсөн эмийн жороо барьсан 35-хан настай залуу хашаа түшээд суугаагаараа өнгөрлөө. Улаан бүсэд ажиллаж байгаа эмч нар, яаралтай түргэн тусламжийн баг, хамгаалалтад гарсан цагдаа, жижүүрийн нүдэн дээр идэрхэн залуу эцсийнхээ хүчээр тусламж хүсэж, амь тэмцсээр нарт хорвоогоос харамсалтайгаар буцчихлаа. Хайран сайхан залуу, харамсалтай байна, үнэндээ. Харгислал дүүрэн хорвоог гэрэлтүүлж байсан бяцхан охиндоо, алдаа оноон дундуур хамтдаа туучиж ирсэн эхнэртээ, хорвоог зөөллөсөн ах, дүүдээ ч тэр тэврүүлж чадсангүй. Амьсгаагаа даран байж хэлсэн балга усаа ч тэр ууж чадсангүй үүрдийн үүрд явчихлаа. Хамгийн аймшигтай нь “Надад туслаач” гэж эцсийн хүчээ шавхаж, эмнэлгийн үүдэнд цаг гаруй үхэл, амьдралтай тулалдсаар тэр дийлдчихлээ.
Эмнэлгийн хашаанд, эмчийн нүдэр дээр амьсгал хурааж байхдаа тэр залуу хэчнээн их гомдсон бол. Жүжиг, кино үзэж байгаа юм шиг тухлаж, шилэн цонхны цаана харж зогссон эмч нарыг ямар их үзэн ядсан бол. Тэр амьдрах гэж, эх орондоо эрүүл байх гэж ямар их тэмцсэн бол...
Талийгаач залуу хоёр хоногийн өмнө ковидын халдвартай нь батлагдаж, гэрээр эмчилгээ хийж байсан гэдэг. Тэрээр бие нь муудаж, улмаар түргэн дуудсан ч тусламж авч чадалгүй “Энэрэл” эмнэлгийг зорьсон байдаг. Харьяалал биш гэсэн шалтгаанаар хоёр эмнэлгийн дунд “хөөгдөж” явсаар тэр эмнэлгийн хашаа налж, өнгөрсөн юм. Цогцос нь хөрж, хөштөл тэр суугаараа эмнэлгийн хашаа налсаар арай гэж ар гэрийнхэн нь ирсэн юм билээ.

Талийгаач энэ байрны зоорийн давхарт алт, мөнгөний дархан хийдэг байжээ. Түүний амьдарч байсан зоорийн давхар руу ордог ногоон өнгийн хаалгыг түгжсэн байв. 2021.07.05
Талийгаачийн ах, дүү “Талийгаач маань авга ах руу залгаад “Бие өвдөөд, эмнэлэг явах хэрэгтэй байна” гэж хэлсэн гэсэн. Ах очоод, таксинд суугаад тэр хоёр “Энэрэл” эмнэлгийн үүдэнд ирсэн юм билээ. Гэтэл “Энэрэл” эмнэлгийн зүгээс тусламж үзүүлэхгүй, “Манайх хүлээж авахгүй. Ор байхгүй. Харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн эмнэлэгтээ ханд” гэсэн байна лээ. Талийгаачтай хамт явж байсан авга ах “Энэрэл” эмнэлгийн жижүүрээс гуйгаад, “Та дүүг минь харж байгаарай. Би Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг рүү гүйгээд ирье” гэж хэлээд, ахыг суулгаад үлдээсэн гэсэн. Тэгээд л эмнэлгийн гадаа тусламж авч чадалгүй, хашаа түшээд нас барчихлаа.Талийгаач хамгийн сүүлд амьсгал нь давчдаж, “Би суумаар байна. Хэвтмээр байна. Ус ууя” гэж хэлсэн гэнэ лээ. Тэгээд уснаасаа хоёр, гурав балгаад удалгүй нас барсан гэсэн. Уушгины зураг, эмчийн бичиж өгсөн эм зэргийнхээ бичгийг аваад “Ковидтой. Бие нь хүнд байна” гэж хэлээд байхад эмч нар ахыг минь тоогоогүй. Эхнэр, охиндоо халдвар халдаахгүйн тулд ганцаараа тусгаарлагдсан байсан. Вакциндаа хамрагдсан байсан. Ар гэрийнхэн нь маш их гомдолтой байна” хэмээн ярьсан билээ.
Эмнэлгийн үүдэнд хүн нас барсантай холбоотойгоор Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэл хийж, эмгэнэл илэрхийлэв. Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Хэсгийн ахлагчийн өрхийн эмчид өгсөн мэдээллээр бол талийгаач алтны дархан хийж ажиллангаа амьдардаг. Амьдардаг өрөөний нөхцөл тааруу. Орон сууцны зоорийн давхарт амьдардаг. Сүүлийн арван хоног архи согтууруулах ундаа байнга хэрэглэсэн гэх өгүүлэмжийг хэсгийн ахлагч өгсөн байна. Хариуцлага алдсан дарга нарыг ажлаас нь чөлөөлж байна” гэх мэдээллийг өгсөн юм.
Тэр өөрийнхөө доод шатны ажилтнуудыг ажлаас нь түдгэлзүүлж, талийгаачийг архичин, дээрээс нь амьдрах нөхцөлгүй газарт амьдарч байсан хэмээн мэдэгдсэн нь олны дургүйцлийг хүргээд байгаа.
Бид эл хэрэгтэй холбоотойгоор дараах хүмүүстэй уулзаж талийгаачийн талаар мэдээлэл авсан юм.
Талийгаач Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны 50 дугаар байрны нэгдүгээр орцны зоорийн давхарт ажиллаж, амьдардаг байжээ. Биднийг очих үеэр түүний амьдарч байсан зоорийн давхар руу оруулахгүй байсан юм. Ногоон өнгийн хаалгыг түгжиж, хүн нэвтрүүлэх аргагүй болгожээ. Цонхыг нь төмрөөр хаасан байлаа.
Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны Засаг дарга Э.Ачбаяр “Манайхаас мэдээлэл өгөхгүй. Чингэлтэй дүүргийн шуурхай штабаас мэдээлэл ав. 50 дугаар байрыг хариуцаж байсан дөрөвдүгээр хэсгийн ахлагч ажлаасаа долдугаар сарын 1-нд гарсан” гэлээ.

Талийгаачийн амьдарч байсан Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо
Зургадугаар хорооны дөрөвдүгээр хэсгийн ахлагч О.Чулуунцэцэг “Би өнгөрсөн баасан гарагт ажлаа хүлээлгэж өгсөн. Би талийгаач залуутай өнгөрсөн жил нэг л удаа уулзаж байсан. Намайг очиход алт, мөнгөний дархан хийдэг гэж хэлж байсан. Тэрнээс хойш уулзаагүй. Би 50 дугаар байраар хяналт, шалгалт бараг хийдэггүй байсан. Талийгаачийг архи уудаг байсан эсэхийг мэдэхгүй. Би хэнд ч талийгаачийг архи уудаг байсан гэж хэлээгүй. Худал мэдээлэл тарааж байгаа Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирлагад гомдолтой байна” гэв.
Зургадугаар хорооны “Ижил санаа” өрхийн эмнэлгийн дарга Б.Аззаяа “Хэсгийн ахлагч “Заримдаа уудаг юм шиг байна лээ” гэж хэлсэн. Нийслэлийн эрүүл мэндийн газраас утсаар холбогдож, мэдээлэл авсан. Би ерөнхий мэдээллийг л өгсөн. Талийгаачийг сүүлийн 10 хоногт архи ууж байсан гэж хэлээгүй. Талийгаачийг тухайн байранд амьдардаг байсан, халдвар авсан гэдгийг ч бид мэдээгүй. Мэдээллийг нь манай өрхийн эмнэлэгт өгөөгүй” гэсэн юм.
50 дугаар байрны СӨХ-ны дарга “Талийгаач зоорийн давхарт ганцаараа байдаг байсан. Заримдаа ах нь гэж хүн ирдэг байсан юм. Ажлаа эрт дуусвал гэртээ харьдаг байсан юм билээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд лав архи ууж байгааг нь хараагүй. Манай байрны зоорийн давхарт оёдол, үсчин, алт мөнгөний дархан үйл ажиллагаа явуулдаг. Өчигдөр цагдаагийн байгууллагаас ирээд зоорийн давхрыг хаах шийдвэр өгсөн” гэв.

Талийгаачийн ажиллаж, амьдарч байсан өрөөний цонх
50 дугаар байрны оршин суугчид “Талийгаач арх уудаггүй, мөрөөрөө ажлаа хийгээд явж байдаг байсан залуу. Манай байрнаас хэд хэдэн удаа халдвар илэрсэн. Тэгэхэд л халдвар авсан байх магадлалтай. Бид байраараа вакцинд хамрагдсан байсан” хэмээлээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийн хэлсэн мэдээллийг дээрх хүмүүс үгүйсгэж, худал мэдээлэл тараасанд гайхаж байгаагаа хэлж байсан юм. Бид Б.Бямбадорж даргатай холбогдож, дахин тодруулахад “Би худлаа мэдээлэл тараагаагүй. Манайхаас ажлын хэсэг гарч тус хороонд ажилласан. Маргааш талийгаачийн хэрэгт ажилласан ажлын хэсэг дүгнэлт гарна. Үүн дээр хэнээс ямар мэдээлэл авсан гэдэг нь тодорхой болно. Би мэдээлэл өгөхөөсөө өмнө нягталж үзсэн” гэлээ.
Амь тэмцэж, аврал ирсэн иргэнээ амьсгал хурааж байгааг нь нүдээрээ харсаар алдаж, эмнэлгийнхээ хаалгыг "түгжиж" харгис хандсаар байх уу. Албан тушаалтайгаа үлдэж, уснаас хуурай гарахын тулд талийгаачийг архичин, амьдрах аргагүй газар амьдарч байсан хэмээн хээв нэг мэдэгдэж, талийгаачийг ч, түүний ах, дүүг, Монголын ард түмнийг доромжилсон суух уу.
| НЭМГ-ын дарга Б.Бямбадорж албан тушаалтайгаа үлдэхийн тулд талийгаачийг архичин хэмээн худал хэлснийг бүх талын эх сурвалж гэрчлэв |
|
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
2025-12-16 12:00:00
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |