Баянзүрх дүүрэгт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадаа өнөөдөр коронавирусийн халдвартай иргэн анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан. Талийгаачийн шинжилгээний хариу эерэг гарч, гэртээ тусгаарлагдаж байжээ. Тэрээр 35 настай, эхнэр, охины хамт амьдардаг байсан аж. Талийгаачийн дүү М-ээс зарим зүйлийг тодрууллаа.
-Талийгаач халдвартай гэдэг нь хэзээ батлагдсан бэ. Юу болсон талаар та тодорхой яриад өгөхгүй юу?
-Хоёр хоногийн өмнө халдвар авсан нь батлагдсан юм билээ. Гэртээ ганцаараа өөрийгөө тусгаарлаж, эмчийн бичиж өгсөн эмийг ууж байсан гэсэн. Өчигдөр оройноос бие нь өвдөж, түргэн дуудсан ч ирээгүй, өнөөдөр 09:00 цагийн үед ирсэн гэсэн. Тэгээд “Харьяаллын дагуу эмнэлэгтээ очиж үзүүлээрэй” гээд орхиод явчихсан. Талийгаач маань авга ах руу залгаад “Бие өвдөөд, эмнэлэг явах хэрэгтэй байна” гэж хэлсэн гэсэн. Ах очоод, таксинд суугаад тэр хоёр “Энэрэл” эмнэлгийн үүдэнд ирсэн юм билээ. Гэтэл “Энэрэл” эмнэлгийн зүгээс тусламж үзүүлэхгүй, “Манайх хүлээж авахгүй. Ор байхгүй. Харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн эмнэлэгтээ ханд” гэсэн байна лээ. Талийгаачтай хамт явж байсан авга ах “Энэрэл” эмнэлгийн жижүүрээс гуйгаад, “Та дүүг минь харж байгаарай. Би Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг рүү гүйгээд ирье” гэж хэлээд, ахыг суулгаад үлдээсэн гэсэн. Авга ахыг Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт очиход “Манай эмнэлэг ковидтой хүн хүлээж авахгүй. Манай дүүргийн хүмүүсийг “Энэрэл” эмнэлэг хүлээн авч байгаа. Тус эмнэлгийг улсын төсвөөс санхүүжүүлж, ковидтой иргэдгийг эмчлэхэд ашиглаж байгаа” гэсэн хариу өгсөн юм билээ. Тэгээд л эмнэлгийн гадаа тусламж авч чадалгүй, хашаа түшээд нас барчихлаа.
-Авга ахыг тань дүүргийн эмнэлэг яваад ирэх хойгуур талийгаач ямар байдалтай байсан гэнэ вэ?
-Амьсгал нь давчдаж, “Би суумаар байна. Хэвтмээр байна. Ус ууя” гэж хэлсэн гэнэ лээ. Тэгээд уснаасаа хоёр, гурав балгаад удалгүй нас барсан гэсэн. Уушгины зураг, эмчийн бичиж өгсөн эм зэргийнхээ бичгийг аваад “Ковидтой. Бие нь хүнд байна” гэж хэлээд байхад эмч нар ахыг минь тоогоогүй. Зүгээр л үхэхийг нь хараад сууж байсан. Ахыг өөд болсны дараа “Энэрэл” эмнэлэгт хэвтхээр гурав, дөрвөн хүн ирсэн. Тэд ахад минь “Ор байхгүй” гэсэн хэрнэ тэр хүмүүсийг хүлээж авсан.
-103 түргэн тусламжийн эмч ирэхэд нас барчихсан байсан юм уу?
-Бүтэн нэг цаг гаруйн хугацаанд “Энэрэл” эмнэлгийн эмч, ажилтнууд кино үзэж байгаа юм шиг үхэл, амьдралын заагт байгаа ахыг минь үүднээсээ харж зогссон гэсэн. Авга ах түргэн дуудахад түргэний эмч “Би ойрхон явж байна. Эргээд орлоо” гэж хэлээд удалгүй ирсэн гэсэн. Түргэний эмч ирээд “Энэ хүн надтай зэрэгцээд амьсгал хураалаа. Арай ч дээ, та нар энэ хүнийг эмнэлэгтээ оруулаад амь тариа хийчихсэн бол залуу хүн босоод ирэх байсан шүү дээ” гэж хэлсэн гэсэн. Бие нь өвдсөн хүн тусламж гуйгаад, амь тэмцээд очиж байхад “Энэрэл” эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн эмч ядаж биеийг нь үзээд, эрэмбэлэх хэрэгтэй шүү дээ. Халууныг нь үзэх бүү хэл бие нь ямар байгааг ч асуулгүй, харьяалал биш гээд хөөсөн байна лээ. Ийм харгис байх гэж дээ. Монгол хүн эмнэлгийн гадаа тусламж гуйж, 90 минут аврал эрээд, нохой шиг үхэж байна шүү дээ.
-Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчид ирэх хүртэл талийгаачийн цогцсыг эмнэлгийн гадна талбайд байлгасан юм уу?
-Тиймээ. Хамт явж байсан авга ахыг тусгаарлаж, биднийг очих хүртэл талийгаачийн цогцсыг хоёр цаг гаруйн хугацаанд хаашаа түшүүлээд орхичихсон байсан шүү дээ. Ядаж цогцсыг нь цагаан давуугаар бүтээчих сэтгэл тэдэнд байсангүй. Бид очоод, ах маань “Би хамгаалалтын хувцас өмсөөд ядаж дүүгийнхээ биед хүрч, ойртмоор байна. Дахиж би хэзээ ч уулзаж чадахгүй. Та нарт хамгаалалтын хувцас байвал өгөөч” гэж хэлсэн. Гэтэл “Бидэнд хамгаалалтын хувцас байхгүй. Эмийн сангаас очиж ав” гэж хэлсэн. Ах тэр хавийн эмийн сангаар явж, хамгаалалтын хувцас хайсан ч олоогүй. Шүүх шинжилгээнийхэн хамгаалалтын хувцас өгч, арай гэж талийгаачийн биед хүрсэн.

-Талийгаач архаг, суурь өвчтэй байсан уу?
-Эрүүл саруул залуу байсан. Цэл залуухан 35 настай залуу байсан шүү дээ. Эхнэр, охиндоо халдвар халдаахгүйн тулд ганцаараа тусгаарлагдсан байсан. Вакциндаа хамрагдсан байсан. Ар гэрийнхэн нь маш их гомдолтой байна. Хэдхэн хоногийн өмнө л ажлаа хийгээд, эрүүл саруул байж байсан шүү дээ. Ядаж эмнэлгийн анхан шатны тусламж авсан бол амьд байж байх байлаа. Тэр хүн гэртээ биш, эмнэлгийн гадаа нас барсан шүү дээ. Үнэхээр их гомдолтой байна.
-Хорооны эмч талийгаачид хяналт тавьж байсан уу?
-Талийгаач Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд бүртгэлтэй. Харин Чингэлтэй дүүргийн зургадугаар хороонд оршин суудаг байсан юм. Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэх гэж хандсан ч харьяа дүүргийнхээ эмнэлэгт ханд гэж хэлсэн.
| Талийгаачийн дүү М: Амь тэмцээд очсон ахыг минь нохой шиг хөөж, нас барсных нь дараа хоёр цаг суугаагаар нь байлгасан “Энэрэл” эмнэлгийнхэнд гомдолтой байна |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |