Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд мөндөр орж, айлуудын цонх, машины шил хагарч, цахилгаангүй болжээ.
Энэ талаар тус сумын Засаг дарга П.Ганчимэгээс тодрууллаа.
Тэрбээр “Өнөөдөр 12:00 цагийн үед манай суманд теннисний бөмбөгний хэмжээтэй мөндөр хүчтэй орлоо. Таван давхар орон сууцнуудын гадна талын пасад чулуу шидсэн юм шиг цөмөрч, цоорсон. Мөн тус байранд амьдардаг айлуудын цонх, тактны шил хагарсан. Иргэдийн машины шил хагарч, хонхойсон гээд их хэмжээний хохирол учирлаа. Мөн үүнээс гадна албан байгууллагуудын цонх, шил хагарсан. Байгалийн гамшигт үзэгдэл 7-8 минутын хугацаатай үргэлжилсэн. Азаар хүний амь эрсдээгүй, гэмтэж бэртсэн дуудлага ирээгүй. Мөн мөндөрийн улмаас манай суманд цахилгаан, утасны сүлжээ тасарлаа. Сумын гудамж талбайн гэрэлтүүлгийн шон хазайж, унасан. Сумын Онцгой комиссоос ажлын хэсэг томилж, айлуудын хохирлыг тогтоохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар хэдэн машины цонх хагарч, эвдэрсэн гэдгийг тогтоож амжаагүй байна.Иргэдээс хохиролтой холбоотой дуудлага тасралтгүй ирж байна. Иргэдээс ирж байгаа дуудлагын олонх нь гэрийнх нь цонх, машины шил хагарсан гэж байна. Нэг айлын гэр нурсан. Бид энэ талаар аймгийн Онцгой комисст мэдэгдэж, дуудлага өгсөн байгаа. Аймгаас ажлын хэсэг томилогдож, манай суманд ажиллахаар болсон” гэлээ.

.jpg)



| П.Пүрэвсүрэн: Теннисний бөмбөгний хэмжээтэй мөндөр орж, айлуудын цонх, машины шилийг хагалж, зарим газрын цахилгаан тасарчихлаа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |